ла ла ла
энэ дууг аялаад л...
нарны бүлээхэн илч, салхины зөөлөн илбэлтийг бүхий л биеэрээ мэдрэнхэн...хамаг уйтгар гунигаа мартаж орхимоор тийм л сайхан байна...
Spring is like a perhaps hand | |
by e. e. cummings | |
Spring is like a perhaps hand | хавар чиний үл үзэгдэх гар |
(which comes carefully | хаа нэгтээгээс алгуурхан гарч ирээд |
out of Nowhere)arranging | харсаар байтал ертөнцийг хувиргах... |
a window,into which people look(while | хачин мөртлөө энгийн |
people stare | хамгийн гол нь үл анзаарагдам... |
arranging and changing placing | |
carefully there a strange | |
thing and a known thing here)and | |
changing everything carefully | |
spring is like a perhaps | хавар чиний нямбай гар |
Hand in a window | хамаг бүхнийг эмхлэн цэгцлэх... |
(carefully to | байдаг бүхэн байрандаа л атлаа |
and fro moving New and | баглаа цэцэг, үмх агаартай цуг |
Old things,while | нэг л мэдэхэд |
people stare carefully | хуучны орыг шинэ нь эзлэх... |
moving a perhaps | |
fraction of flower here placing | |
an inch of air there)and | |
without breaking anything. |
Аюурзаны орчуулсаныг нэг л сайн ойлгож өгдгүй тэгээд англи эхийг нь өөрийн ойлгосноор, мундаг охины зөвлөснөөр, хальт утгачилж үзэв...аймшиггүй чин зоригтойгоор...ккк Хавар болохоор байгаль дэлхий аажуухнаар хувирч хуучин өвс нь хагдран шинэ нахиа дэлбээлдэг тухай шүлэг юм гэж ойлгосон л доо....
Уг зохиолч нь хаалт, таслалыг их чухалчилдаг хүн байсийм гэсэн. Би даанч тэрийг нь хөрвүүлж чадахгүйм байна.
Г.А. орчуулга нь энэ байна:
[Хавар магадгүй гар шиг]
Хавар магадгүй гар шиг
хаа ч биш газраас сэмхэн гарч ирээд
хүмүүсийн шагайлдах цонхыг
арчаад (хүмүүс
жигтэйхэн сонин ямар нэгэн зүйл
тэнд байна гэж мэдэхээрээ
зэрэгцэн зогсоод
сэмээрхэн байр байраа солилцож
шагайн харцгаадаг шүү дээ) дараа нь
хамаг зүйлсийг нямбайлан өөрчилнө
хавар эгээ л
цонхон доторхи гар шиг
(хүмүүс нөгөө газраа
сэмээрхэн зогсоцгоогоод,
хөндий агаарт
сөөм хэрийн зайд дэлбээлсэн
нэгээхэн цэцгийн хэсэг ч юмуу
үзэгдэхийг сониучирхах зуур)
Шинэ Хуучин зүйлсээс
нааш цааш болгоомжтой хөдлөн
ширхэг ч зүйл эвдэж хэмхлэлгүй цэвэрлэнэ.
хавар ирчихжээ гэж аяархан шивнэмээр
ReplyDeleteхамаагүй чангаар хэлчихвэл хавсарга дуудчих мэт санагдаад....
хөрсөн дээрх цас харлан ханзраад
Хүчтэйхэн гишгэчихвэл хургаж нуугдсан зулзаган ногоо уйлчих мэт санагдаад....
Yamar huurhun hungun hemneltei setgel hudulgusun duu veee
ReplyDeleteтэгье дээ аяархан л шивнэе
ReplyDeleteхарин тийм би бас сонсонгуутаа л дурласан...хөөрхөн дуу
Id saixan narlaj suutal nuur nudgui shoroo chixej genet shuuraad irdeg xavriin ulirlaa gej...
ReplyDeleteEnee teree xavriin syndrome yu yugui xudluud irne shuu bolgoomjtoi baigtun...
хаврын синдром ч гайгүй байхаа ккк
ReplyDeleteтүр гадаалахдаа мэдэрснийгээ л сараачсын... тэр нар, тэр салхи болоод мэдрэмж бүгд түрхэн зуурынх гэдгийг мэднэ л дээ... одоо л гэхэд өдрийн тэр баясал ор сураггүй алга болцон байна.
havar ch yum bolgon hodoldog baihaa
ReplyDeletegadaa ch saihaan saihan yrih ch yum alga
katie melua ,noran jones 2-g l ih sonsoh durtaidaa ene chin harin tedniig bas baga zereg sanuulaad bna shuu
ReplyDeleteхарин тийм төстэй санагджийна
ReplyDeleteNaana chini bur havar bolood baigaa yumuu. Zuvhun tsagaar bish, bur uliralaar turuuleed baina uu :).
ReplyDeleteDeerh shulgiig saihan orchuuljee. Egel minii nudeer harahad sarnai ed baina.
ойрын хэд хоног дулаараад сайхан байгаа. өчигдөр лав +17 байсан
ReplyDeleteЧиний дуудсан хаврын
ReplyDeleteЧимээтэй шиврэх анхний бороо шаагиж байна
Дээврийн төмөр бөмбөрдөх бороон дусал нь
Дэггүйтэх хүсэл төрүүлээд газарт шингэчихлээ
З...
Чиний дуудсан хаврын
ReplyDeleteЧимээтэй шиврэх анхны бороо шаагиж байна
Дээврийн төмөр бөмбөрдөх бороон дусал нь
Дэггүйтэх хүсэл төрүүлээд газарт шингэчихлээ
З...
/үсгийн алдаа засав/
дэггүйтэх хүслээсээ хуваалцаач найз минь
ReplyDeleteхамтдаа сахилгагүйтий :р
manaid bol 2 honog tsas orood bas saihan baina ;>
ReplyDeleteсайхан л байгаа бол болоо доо :р
ReplyDeleteнөгөө л алдааг сонсоод би ч бас сайхан байнаа энд
solo guitar toglood surchih yumsaaan 8->
ReplyDeleteHavar ch goyo shuu Mongold.
ReplyDeletekuuknuudiin huvtsas nemegereed l...geeloo
хавар хавар хавар....
ReplyDeleteхэзээ гэгэлзэхээ болих юм бол ккк
хөөрхөн хөнгөхөн дуу юмаа, яг л хавар бид 2 шиг
секретвишээ хэлээд юүхвээ гитар дараад сурчуул дуулмаар дуу зөндөө л байна дөө гэж...
ReplyDeleteгээлоо гэхээр нь хэн гэдгийг нь таньчиж байгаам даа ккк сээнүү юутай :р