23.2.10

Хавар...Хавар...Хавар...

өдөржин гадаа нарлаж суумаар... тийм сайхан байна даа...








ла ла ла
энэ дууг аялаад л...
нарны бүлээхэн илч, салхины зөөлөн илбэлтийг бүхий л биеэрээ мэдрэнхэн...хамаг уйтгар гунигаа мартаж орхимоор тийм л сайхан байна...



Spring is like a perhaps hand
by e. e. cummings


Spring is like a perhaps hand хавар чиний үл үзэгдэх гар
(which comes carefully хаа нэгтээгээс алгуурхан гарч ирээд
out of Nowhere)arranging харсаар байтал ертөнцийг хувиргах...
a window,into which people look(while хачин мөртлөө энгийн
people stare хамгийн гол нь үл анзаарагдам...
arranging and changing placing
carefully there a strange
thing and a known thing here)and


changing everything carefully


spring is like a perhaps хавар чиний нямбай гар
Hand in a window хамаг бүхнийг эмхлэн цэгцлэх...
(carefully to байдаг бүхэн байрандаа л атлаа
and fro moving New and баглаа цэцэг, үмх агаартай цуг
Old things,while нэг л мэдэхэд
people stare carefully хуучны орыг шинэ нь эзлэх...
moving a perhaps
fraction of flower here placing
an inch of air there)and


without breaking anything.



Аюурзаны орчуулсаныг нэг л сайн ойлгож өгдгүй тэгээд англи эхийг нь өөрийн ойлгосноор, мундаг охины зөвлөснөөр, хальт утгачилж үзэв...аймшиггүй чин зоригтойгоор...ккк Хавар болохоор байгаль дэлхий аажуухнаар хувирч хуучин өвс нь хагдран шинэ нахиа дэлбээлдэг тухай шүлэг юм гэж ойлгосон л доо....

Уг зохиолч нь хаалт, таслалыг их чухалчилдаг хүн байсийм гэсэн. Би даанч тэрийг нь хөрвүүлж чадахгүйм байна.

Г.А. орчуулга нь энэ байна:

[Хавар магадгүй гар шиг]

Хавар магадгүй гар шиг
хаа ч биш газраас сэмхэн гарч ирээд
хүмүүсийн шагайлдах цонхыг
арчаад (хүмүүс
жигтэйхэн сонин ямар нэгэн зүйл
тэнд байна гэж мэдэхээрээ
зэрэгцэн зогсоод
сэмээрхэн байр байраа солилцож
шагайн харцгаадаг шүү дээ) дараа нь

хамаг зүйлсийг нямбайлан өөрчилнө

хавар эгээ л
цонхон доторхи гар шиг
(хүмүүс нөгөө газраа
сэмээрхэн зогсоцгоогоод,
хөндий агаарт
сөөм хэрийн зайд дэлбээлсэн
нэгээхэн цэцгийн хэсэг ч юмуу
үзэгдэхийг сониучирхах зуур)
Шинэ Хуучин зүйлсээс
нааш цааш болгоомжтой хөдлөн

ширхэг ч зүйл эвдэж хэмхлэлгүй цэвэрлэнэ.

19 comments:

  1. хавар ирчихжээ гэж аяархан шивнэмээр
    хамаагүй чангаар хэлчихвэл хавсарга дуудчих мэт санагдаад....
    хөрсөн дээрх цас харлан ханзраад
    Хүчтэйхэн гишгэчихвэл хургаж нуугдсан зулзаган ногоо уйлчих мэт санагдаад....

    ReplyDelete
  2. Yamar huurhun hungun hemneltei setgel hudulgusun duu veee

    ReplyDelete
  3. тэгье дээ аяархан л шивнэе

    харин тийм би бас сонсонгуутаа л дурласан...хөөрхөн дуу

    ReplyDelete
  4. Id saixan narlaj suutal nuur nudgui shoroo chixej genet shuuraad irdeg xavriin ulirlaa gej...
    Enee teree xavriin syndrome yu yugui xudluud irne shuu bolgoomjtoi baigtun...

    ReplyDelete
  5. хаврын синдром ч гайгүй байхаа ккк

    түр гадаалахдаа мэдэрснийгээ л сараачсын... тэр нар, тэр салхи болоод мэдрэмж бүгд түрхэн зуурынх гэдгийг мэднэ л дээ... одоо л гэхэд өдрийн тэр баясал ор сураггүй алга болцон байна.

    ReplyDelete
  6. havar ch yum bolgon hodoldog baihaa
    gadaa ch saihaan saihan yrih ch yum alga

    ReplyDelete
  7. katie melua ,noran jones 2-g l ih sonsoh durtaidaa ene chin harin tedniig bas baga zereg sanuulaad bna shuu

    ReplyDelete
  8. харин тийм төстэй санагджийна

    ReplyDelete
  9. Naana chini bur havar bolood baigaa yumuu. Zuvhun tsagaar bish, bur uliralaar turuuleed baina uu :).
    Deerh shulgiig saihan orchuuljee. Egel minii nudeer harahad sarnai ed baina.

    ReplyDelete
  10. ойрын хэд хоног дулаараад сайхан байгаа. өчигдөр лав +17 байсан

    ReplyDelete
  11. Чиний дуудсан хаврын
    Чимээтэй шиврэх анхний бороо шаагиж байна
    Дээврийн төмөр бөмбөрдөх бороон дусал нь
    Дэггүйтэх хүсэл төрүүлээд газарт шингэчихлээ

    З...

    ReplyDelete
  12. Чиний дуудсан хаврын
    Чимээтэй шиврэх анхны бороо шаагиж байна
    Дээврийн төмөр бөмбөрдөх бороон дусал нь
    Дэггүйтэх хүсэл төрүүлээд газарт шингэчихлээ

    З...

    /үсгийн алдаа засав/

    ReplyDelete
  13. дэггүйтэх хүслээсээ хуваалцаач найз минь
    хамтдаа сахилгагүйтий :р

    ReplyDelete
  14. manaid bol 2 honog tsas orood bas saihan baina ;>

    ReplyDelete
  15. сайхан л байгаа бол болоо доо :р

    нөгөө л алдааг сонсоод би ч бас сайхан байнаа энд

    ReplyDelete
  16. solo guitar toglood surchih yumsaaan 8->

    ReplyDelete
  17. Havar ch goyo shuu Mongold.
    kuuknuudiin huvtsas nemegereed l...geeloo

    ReplyDelete
  18. хавар хавар хавар....
    хэзээ гэгэлзэхээ болих юм бол ккк
    хөөрхөн хөнгөхөн дуу юмаа, яг л хавар бид 2 шиг

    ReplyDelete
  19. секретвишээ хэлээд юүхвээ гитар дараад сурчуул дуулмаар дуу зөндөө л байна дөө гэж...

    гээлоо гэхээр нь хэн гэдгийг нь таньчиж байгаам даа ккк сээнүү юутай :р

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...