Pages

16.11.09

Sweet November







Навчынхаа ачаар гоё кино үзлээ.
Санаандгүй тааралдсан Keanu, Charlize хоёр нэг сарын турш хамт амьдрахаар болоод... Тэр нэг сар нь 11 сар байж таардгийн. Keanu ажлаас өөр юм мэдэхгүй workaholic маягийн залуу, харин Charlize түүнийг өөрчилж амьдралын энгийн баяр баясгаланг мэдрэхэд нь туслаж, яваандаа бие биедээ хайртай болно.


Энгийн л үйл явдалтай гэж хэлж болох ч... надад бол их таалагдсаан. Ер нь хүн яаж хүлээж авахаас шалтгаалаад бүх юм өөр өөр санагддаг даа. Миний хувьд яг иймэрхүү типийн кино хэрэгтэй байсан үе нь таарсийн байлгүй, хацраа норгон барин их л уяралтай үзэв.


Бүхэл бүтэн сар биш юмаа гэхэд ганц хоног ч болтугай тэдэн шиг амьдарч үзэх сэн гэж санагдлаа. Бас төгсгөл нь их гоё. Дурсамж гэдэг энэ амьдралаас үлдэх хамгийн үнэтэй, хамгийн хүчтэй бэлэг юм. Заавал хайрлаж дурласан ч гэлтгүй... амьдралд тааралдаж буй хүмүүстэйгээ сайхан дурсамж хуваалцах, тэдний ой ухаанд өөрийн гэсэн ул мөрөө үлдээх... хожим нь тэр дурсамжаараа тэжээгдэн, сэтгэлийн дэм авч амьдрах...энд л хамаг утга учир байгаан бишүү...


People will forget what you said, people will forget what you did, but people will never forget how you made them feel.


Maya Angelou

26 comments:

  1. Амьдралын үнэ цэнэ гэж юу болох, ганц хором мөчийг ч алдахгүй өнгөрүүлэхийн чухлыг жинхэнэ харуулсан кану. Өөрөө жиргэн дуулж чаддаггүй, өөрийнхөө өнгөөр гэрэлтэж чаддаггүй бид мэтийн хүмүүст ёстой л зүрхний эм.
    Аргагүй л нулимс дуслуулсан кану байлээ. Маш их таалагдсан.

    ReplyDelete
  2. жиийсүс... би ч ийм кино үзэхээр хоолой дээр юм зангираад байдаг болсон бна лээ. Энивэй тнх. Би энэ ямар хэл холиод биччивээ.

    ReplyDelete
  3. хэл яахав шашин шүтлэг чинь юү болчоов амээн ккк

    ReplyDelete
  4. Дөнгөж сая иисүсчин болоод сая эргээд шашингүй үзэлтэн болчлоо.

    ReplyDelete
  5. а тэхдээ би энийг үзэхэд нээх зангирч бариагүй шууд л уйлсан. Нулимас урсахад бэлэн болцон байсийн байгааз... сайхан уйлчуул гоёшд дотор онгойгоод стресс тайлагдаад...

    ReplyDelete
  6. Өнөө орой үзнээ хө, үзчихээд санал сэтгэгдлээ хуваалцая :)

    ReplyDelete
  7. Чарлиз далайн эрэг дээр өмс явсан гутлаа дээш нь өшиглөж шидчихээд л хөөрхөн цагаан нохойтой тоглож байгаа хэсэг майр эрх чөлөө, аз жаргал үнэртүүлнээ... бас Кеанугийн алхаж байгаа нь эгдүүтэй... паацаганаад байгаачимшиг.... кккк ямарчайсан лааг эгдүүтэй алхнаа... Өнгөрүүлсэн богинохон ч гэсэн хэсэгхэн хугацааныхаа мөч бүрийн илэрхийлэл болсон 12 бэлэг авчирч өгдөг хэсэг бол ёстой л хамрын самсаа шархируулж байгаам даа. Бүсгүйн дүр төрх, залуугийн хайр сэтгэл гээд л... нэг л сайн анзаарч үзсийм шиг байнаа...

    ReplyDelete
  8. гоё кино. бас л уйлж байсым байна :'(

    ReplyDelete
  9. Сайн байна уу, анх удаа blog дээр чинь сэтгэгдэл үлдээж байна. Бичлэгүүд чинь маш их таалагддаг шүү.
    Энэ миний хувьд хамгийн ихээр сэтгэл хөдөлгөж, юм бодуулж байсан кино. Бас л яг хэрэгтэй байсан үедээ анх үзсэн юм шиг байна лээ, санаандгүй тв-р гарч байхыг нь үзчихээд "шоконд орж" байж билээ. Хааяа дахин дахин үзэхээр их гоё байдаг. Бас киноны дуунууд нь их гоё. Дурсамжын тухай бичсэнтэй чинь 100% санал нэг байдаг.
    Миний хувьд энэ киног үзээд "нэгэнт л ирээд буцахын хооронд заавал өнөөдрийн дэндүү жижигхэн асуудлуудад баригдаж амьдрахгүйгээр үргэлж сайхан дурсамжыг үлдээж, чинь сэтгэлээсээ өдөр бүрээс аз жаргалыг нь харж амьдрах хэрэгтэй"-г бодож байсан.
    PS: Өнөөдөр 11 сар талаасаа өнгөрч байна.

    ReplyDelete
  10. Zelytszna баярлалаа...
    Харин тиймээ 11 сарыг дуусчихаас нь өмнө Sweet дурсамж үлдээх юмсан...

    ReplyDelete
  11. Enya-гийн дуу бас гоё, тэхдээ би энэ дуунд нь автчаад хэдэн өдөр тасралтгүй сонсжийноо

    ReplyDelete
  12. Навчдаа soulmate дээ гое кино үзүүлсэнд баярлалаа
    Яриануудыг нь л дутуу ойлгосон доо хэлний мэдлэг дутаад.
    Чиний хийсэн тайлбар бол яг л сайхан хэлжээ, ядаж байхад дуртай жүжигчид тоглосон байна лэ.
    Enya-ийн тэр дуу бас миний дуртай дуу , би шоуныхаа төгсгөлд Enya ийн тэр дууг хурдасгасан хувилбарыг нь явуулж байсан юм

    Товчхон хэлэхэд сэтгэл хөдөлгөсөн гое кино

    нулимс дуслуулаад л авсан

    ReplyDelete
  13. hi. nadaa l daa bu uzie.

    ReplyDelete
  14. www.mongoljingoo.mn энд байлээ
    гэхдээ орчуулгагүй

    ReplyDelete
  15. яг л миний дуртай кино шиг байхым, жүжигчин нь ч гоё залуу бна, нэг зав гаргаж байгаад үзнээ

    ReplyDelete
  16. багооооо байхад нэг үзжийж :)

    ReplyDelete
  17. Minii helj chadahaas hamaagui iluu goyo heljee. Suuliin heseg ni ih taalagdlaa.

    ReplyDelete
  18. Huuh ene kino chin end shuugian tariad hayasan baina. Bi ch gesen uznee. Tegeed setgegdlee uldeeie. kkk.
    Z...

    ReplyDelete
  19. тэгээч...your November will be sweeter...

    ReplyDelete
  20. харин тийн
    чи үзсэн гэлүү үзээгүй гэлүү

    үзээгүй бол 11 сарыг тохиолдуулаад нэг үзээрэй:)

    ReplyDelete
  21. ýíý êèíî áëîã äýýð ÷èí áàéõã¿¿ì¿¿, ìàíàé ºðººíèé àõ ¿çýýðýé èíãýñèéí, õººõ íýýðýý îäîî 11 ñàð þì áýýøäýý

    ReplyDelete
  22. торрент-оор татчихоо
    гоё кино шүү

    ReplyDelete
  23. odoo l tsag n taarch bna amjaad sar duusahaas omno uznee

    ReplyDelete
  24. Би энэ дуунд нь бүр орчлоо тамиээн би энэ киног хаанаас олж үзэх вэ хайгаад хйагаад олдоггүйээ өмнө нь үзэж л байсан бахй нээх санахгүй байна одоо л үзмээр байна ёстой гоё дуу

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)