Pages

12.11.09

Нүүсний дараа...

Дахиал нүүв.

Нүүх ч гэж дээ ширээгээ сольсийм л даа. Тэхдээ 7 давхраас 8 давхар луу хамаг юмаа чирээд явсан гэхээр нүүсэн л гэнэ биз дээ. Шинэ даргын харьяат албат болж байгаан. Сонсоод байхад барын амнаас гарч арслангийн саварт атгагдаж байгаа сурагтай. Цөвүүн цаг ирж байгаам байлгүй. А гэхдээ би ямар энд мөнх ажиллахын бишшш...Сайндаа жилийн дараа гараад явах юм чинь...гээл өөрийгөө тайвшруулцан. Сүх далайтал үхэр амараа гэж...






Хүндэт уншигчидаа та бүхэн "нүүсний дараахан" гэдэг уран бүтээлтэй танилцаж байна. Цэмбийтэл нь цэвэрлэжээ. Энэ байдлаар хэд хонох бол гэдэг тааварт асуудал дэвшүүлэн тавий. Төд удахгүй л энэ ширээн дээрээс дэлхийн 3-р дайны дүр төрх үзэгдэх болов уу гэж эзэн нь таамаглаж байна лээ... Цаана нь хэдэн дуртай зургаа наачижээ. Үе үе эд нарыгаа харж дэмий гиюүрч суудгийм. Ойрын ирээдүйд Sunshine-ий бичсэн шиг "Мөрөөдлийн самбар"тай болно... тэхээрээ харууламз...Зүүн дээд буланд марсайж байгаа этгээд бол миний хувийн массажист бүлгээ. Харахад царай муутай ч ажилдаа бол махруу, нуруу хүзүүний хөшилт чилэлтийг тайлж өгөхдөө гаргуун нэг тийм марсаалай бүлгээ... Хэдэн ном давкарлаад нөүтбүүкээ тавьчижээ... Ингэж өндөрлөхгүй бол яст мэлхий шиг хүзүүтэй болдог гэж хаанаас ч билээ хэзээ ч билээ сонссон юм даг. Зориулалтын тавиурыг нь аваад тавьчий гээл бодоол бодоол амжаагүй байгаа. Гэрт уул нь нэг юм яваад байсныг олоод авчирий гэж бас бодоол бодоол...амжаагүй байгааг та бүхэн бэлхнээ харж байна...




Нэг харсан чинь дандаа уран зохиолын номнууд. Арай ч ийм байж болохгүй гэж шийдээд хажуугийн ширээний хүнээс гуйж авсан мэргэжлийн 3 ном. Овоо сүр оруулж өгч байна шүү. Гэснээс би ийм л муу ажилтан даа. Хөөрхий муу дарга нараа өрөвдөх юм даа... Энд танилцуулж байсан миний кактус ба түүний анд нөхөр. Хааяа услахаа мартаж хатуу гараар өсгөж байгаа ч энэ муу хоёр маань эсэн мэнд л байгаа...Жоохон царай алдсан тал бол бий нь бий гэдгийг хүлээн зөвшөөрнөө...

19 comments:

  1. Сонсож болж байна,

    Кккк өндөрлөхгүй бол яст мэлхий шиг хүзүүтэй болчдымуу яаанаа кккк :P

    Чиний postcard уудыг харлаа Ренуарын 2 зураг байна

    Би бас хүслийн самбараа хийх гэж байгаа :)

    ReplyDelete
  2. Нүдний шилэнд үлдсэн зургууд гэдэг чинь зургийн ном уу?

    ReplyDelete
  3. ккк урагшаа хүзүүгээ сунгаж хараад байвал гүрдгэр болчдог гэсээн засах хэрэгтэйм шиг байлээ

    Жамбаа энэ joke уу? ккк
    http://soulmate247.blogspot.com/2009/08/blog-post_28.html

    ReplyDelete
  4. хэ хэ дуу чинь явжийнааа ... пүрш гэснээс гэнэт ангийн Төөгий хүү санаанд оров. Тэр нээрээ хөгжимгүй хэрнээ аягүй хэмнэлттэй алхдаг байсан санагдахын :))

    ReplyDelete
  5. хэхэ төгөө нээрээ пүрштэйм шиг явдаг хүүхэд байсан тээ. Би тэр пүүз нь дотроо пүрштэй байх гэж боддог байсийшд ккк

    ReplyDelete
  6. хэхэх ёстой л энэ цэмбэгэр ширээ хэд хонох бол? Нүүмээр санагдчихлаа. ккк
    Картнууд чинь гоё байна. Цэцэг ч бас.
    Бидний үеийн банди нар яг тэгэж явдаг моод байсымуу хаашаа юм. Манай ангийн хэдэн хүүхэд бас яг тэгэж пүрштэй юм шиг явдаг байсын. кккк

    ReplyDelete
  7. эхлээд л юун цэвэр ширээ вээ гэж гайхлааштэ
    Би ширээн дээрх цааснууд дундаасаа хэрэгтэй юмаа хайдаг цагаа хэмнэвэл бараг хувьсгал байгуулна шөө
    Ядаж л эхлээд хаясан блог, эсвэл вимогоо өнгөлөхгүй юу хохохо

    Лолли

    ReplyDelete
  8. yanzan buriin zurag hadsan hernee ohiniihoo zurgiig ulguduggui? :) Bodvol zuvhun tuund zoriulsan tusgai golden sambar baigaa baih :).

    ReplyDelete
  9. байгаа байгаа миний цээжинд байнга хадаастайшдээ угаасаа :)
    ажил дээрээ тавих дургүй яагаадын болоо мэдэхгүйээ...

    ReplyDelete
  10. Uzesgelen goog ni nuuj baigaam bailgui? Teriig bol oilgonoshtee hehe.
    Tseejind chini baidag bolohoor, nuurend chini misheel todrool suuj baidag baihdaa :).

    ReplyDelete
  11. эээхэхэ Жамба наргиж байгаа байлгүйдээ тээ
    хүүхдийн зураг гэснээс би бас хүүхдийнхээ зургийг тавьдаггүйшд, янз бүрийн сайн муу хүний хэл ам энерги нь балчир хүүхдэд нөлөөлөх вий гэж эмээдийн :)

    ReplyDelete
  12. хөөх гурван цагаан номны гарчиган дээр мэддэг үгнүүд тууж явах юм кэкэ.

    ReplyDelete
  13. хэхэ шонхор яасан их юм мэддэгийн

    ReplyDelete
  14. за намайг ч айхтар тавлажийндаа :P

    ReplyDelete
  15. юу яринам мэргэн анд минь... чамаар заалгах хүсэл өвөрлөж суугаа хүн байна би :Р

    ReplyDelete
  16. тээр дахиад л... :P

    ReplyDelete
  17. хэхэ үгүй гэмдээ :)

    ReplyDelete
  18. тэр номон дунд чинь байгаа Нүдний шилэнд туссан зураг гэдэг ном ч бас сак ном шүү.

    ReplyDelete
  19. харин тиймээ гоё номнууд... хадгалж гамнаад байсан Аюурзаны гурамсан цадгийг эхлүүлсэн

    өөр гоё номнууд монгол руу захимаар байнасанж...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)