Pages

26.11.09

Анхны аялал

Ойрдоо бүүр хөлд салхи орчоод...Нэг тийшээ явмаар санагдаад болдгүй... Хол ойр нь хамаагүй түрхэн зуур орчноосоо тасарчаад ирмээр байхийн... Даанч ажил амьдралдаа уягдсан хүн чинь хөдөлж чададгүй ээ... Тэгээд яахав бодлоо...Тээр жил нэг явж билээ гэж ирээл... Их олон жилийн өмнө юм даа... Бараг мартагдсан байх гэсэн чинь бодоол байхаар эргэн санагдаад л ирдэг юм байна.






Их сургуулиа төгсдөг жилээ Японд 5 хоногоор айлчилж билээ. Анх удаа гуравдагч оронд хөл тавьж байгаа нь тэр. Дүү маань тэнд сурдаг байсан болоод гэрт нь байрлаж, хөтөч хийлгэж, даалгаж... эрхэлж өгсөн л дөө...Одоо санахад их инээдтэй, эндээс нэг данхайсан десктоп худалдаж аваад дүүдээ чирч очсийн. Тэндээс авснаас арай хямд гэж тэр. Атууснаас буучаад хоёулаа нээх хүнд, нүсэр компүүтрээ даамжлаад гэр лүү нь алхаж явсан санагдаж байна. Шөнийн Токио, өндөр сүрлэг байшингууд дээрээс тонгойж, бид хоёр тэр доор хөлсөө урсгаал аахилаад алхаад байсан. Таксинд сууна гэдэг бид хоёртоо дийлдэхгүй үнэтэй байсан юм шиг байгаан. Тэнэг ч гэсэн хөгжилтэй дурсамж  :-D



Токиогийн гудамжнууд эндэхийг бодвол их цэвэрхэн, дэлгүүрүүд нь чамин содон бараа ихтэй... би шүлсээ гоожуулаал шуналын микробоо арзагануулаал зөндөө тэнэж билээ. Дэнша нь бас арай ээдрээтэй, сайн харахгүй бол төөрч мэдэхээр байсан санагдана. Disney Land, Tokyo Tower, бас нэг сүм мүм, гэсгээд өөр юу үзсэнээ санахгүй байнаа.

Энүүний урд патиараа татуулж байсан... Дараа нь Мэнхэттэнд авкуулнаа гээл даврана шүү дээ...


Энд л нилээд олон идсэн дээ. Хямдхан, бас хурдан, боломжийн амттай байсан санагдана.


Шинэ жилээр тааруулж очсон юм. Тэгээд тэндхийн хүүхдүүдтэй цуг оноо угтахаар болсон.  Эртхэн л гарсан баймаарийн, тэгсэн хаагуур санжиганаж яваад ч билээ дээ... хоцроод...пижигнэтэл гүйгээд...Яг countdown хийж байхад нь давхиж орж байжүлээ. Он гарах мөчид гадаа сэгсийтлээ гүйж явбал ямар хэрэг байхав дээ тиймээ. Гэхдээ түүнээс хойш олон ч удаа тэгж гүйсэн дээ. Яагаад ч юм он солигдоход хэдхэн хором дутуу байхад бажга аваал гүйж явж таардгийн, бүтэлгүй нь харагдаж байгаан ккк.



Оноо угтчаад гараад гэрийн зүг алхаж явснаа шөнийн дэлгүүрээс АСАХИ гэдэг пиавыг авч ууцгааснаа санаж байна. Худалдагч нь намайг хараад кавайй гээд байсан болохоор их сайн санаад байгаан. Ер нь тэндээс сурсан үгс гэвэл, кавайй, сыгоййй, гэдсээ илээд онако ибаийй... хахах нэг иймэрхүү л...


Токиод 3 хоночоод дүүгийн япон аав ээж гээд байдаг айлынх руу явсан. Хоёр давхар, сандал нь сунаад ор болчдог, дотроо 0-той шөнийн атуусанд сууж үзээд соёлыг гайхаж байв. Одоо болтол дахиж тийм атуусанд сууж үзээгүй л байгаа. Тэднийх манайх шиг гурван охинтой, дүү маань homestay хийж байсан айл. Замбараагүй их новштой, хүүхдүүд болоод аав нь ер гэрийн ажилд хумсаа ч дүрэхгүй байхыг хараад хөөрхий муу ээж нь яаж амжуулдгийн болоо гээд гайхаж байжүлээ. Тэднийд хоночоод өглөөний цайгаа уух болсон чинь хоёр том нь найз залуучуудаа дагуулж ирээд хоноцгоочиж. Япончуудыг тэр тал дээр их хатуу гэж төсөөлж байсан бивээр хэрэндээ  гайхаж байсийм даг.


Хамгийн гол юмаа санадаггүй ээ, тэр айл Осакад билүү Киотод байлуу. Ямар ч байсан их цастай газар байсан. Бид хоёрыг дагуулаад саунд очсон чинь, толгой нь гадаа өвлийн тэс хүйтэн агаар амьсгалж, бие нь халуун усанд булхдаг сонин газар байв.  Одоо ч тиймэрхүү саун энд тэндгүй байдаг болцон л доо, тэхэд бол би ийм юм гэж байдгаа гээл амаа ангайж байсан...


Олон жилийн өмнөх аялал гэхэд овоо сайн санаж байна шүү. Гэснээс энэ удаа аялал гэдэг шошго шинээр нэмэв... 2009 он ч ингээд өнгөрлөө. Ирэх жилээс л зөндөөнийг нэмж бичнэ дээ...Төлөвлөгөө ёсоор болвол...

16 comments:

  1. Хөхө, би нээрэн анх ирж байхдаа явган аялал хийж явж байсныгаа нэг бичий байз... Монголд байхдаа ихэвчлэн гүйгээстэй он гаргадаг байж билээ. Нэг удаа яг он гарч байхад шампаанск бариастай СТӨ-ий хажууд мөсөн дээр хальтарч унаж байж билээ. хэхэхэ Босож ирээд л шинэ жилийн мэнд гэж орилоол...

    ReplyDelete
  2. Xaashaa ochsonoo l sanadaggui toogui yum bolj dee.

    ReplyDelete
  3. хахаха Жамбаа тэр жилжингээ хальтарснуу

    манай дүү орж ирвэл бичих байхаа би ч яажич бодооод санахгүй байнаа

    ReplyDelete
  4. хэ хэ хэ хөгжилтэй дүр зураг буучлаа чамайг төсөөлсөн чинь яаж гүйж явсан бол он гаргах гээд, харин би ерөөс санахгүйн тэгж их яарч байснаа бодвол он гарахын өмнө дандаа л гэртээ сууж байсым уу даа ...

    ReplyDelete
  5. kkk yadaj ereen ch bolson yavhiinsan gej bodogdood bgaashd. kkkk
    Er ni tiim ch ih ayalaj bgaagui l dee. gehdee Thailandad eejdee torgo avah gej neg delguur haigaad, butsahdaa jaahan tuurch bsan sanaand orchloo. kkk Ene LOVE bas Bangkokt bdiishd. bi bas urd ni patiaraa tatuulj bsan sanaand buuv.

    ReplyDelete
  6. Japan neeree yavj uzehiimsen. Ochij hool undiig ni erguuleh yumsan. Goy jinhene japanese sushi, buteneer ni bolgoson zagas idmeer bainaa.
    Bas solongos hoolnuud ch ideh yumsan. Bulgogi ene ter end ih aldartai.

    ReplyDelete
  7. Hilde: хэхэ чи минь ер нь нилээд гэрсэг байх шүү. Шинэ оноо хаана яаж угтанав, дараа жилдээ тийм байдаг гээд яриа байдагшдээ. Мухар сүсгэнд автсан амьтан чинь тэрүүнд итгээл гадаа он гаргачихгүй санаатай үхэхэ...

    ReplyDelete
  8. Навч: харин тиймээ адгийн наад зах нь богоонд суугаад жоохон түчигнэж яваад ирмээр санагдаал байжийна.... би ч гэсэн олигтой явж үзээгүйээ...Санаж явбал бүтдэгийн гэсэн, ирэх жил бол бөөн бөөнийг л мөрөөдчихсөн байгаа ккк

    Танихгүй газар очоод төөрөх, тэгээд буцаж замаа олох этр нээх гоё хөгжилтэй тээ... өөрөө өөрөөрөө бахархаал гоё юм болышд ккк. Бангкокт ч бас авкуулнаа...

    ReplyDelete
  9. Рүби: хэхэ чи тэгвэл нэг наашлаач...намайг байгаа дээр...сайхан хоол идэх, ойрд уулзаагүй найзтайгаа чалчих этр чинь бас аялахын нэг гоё нь тээ...
    чадуул хүрээд ирээрэййй

    ReplyDelete
  10. Аялал гэдэгбулан нээсэнд баяр хүргэе.Над шиг бас дэлхийг тойрох мөрөөдөлтэй юм шиг байнашд.Антарктид руу явж үзэх юмсан гэсэн бодол орж ирж байна уу? 2010 онд хаашаа явах бодолтой байна? Хамт 2-3 лаа явж болжий шүү.Санаа нийлсэн нөхөдтэй.

    ReplyDelete
  11. аялж явахад төрдөг мэдрэмжинд дуртай... танихгүй орчинд очихлоор би нөгөө л би биш юм шиг, шал өөр хүн болцон юм шиг санагдаад нэг л гоё :-)

    Уянгаа, манай найзын яриад байгааруу гурвуулаа цуг явж болношдээ...бид хоёр аль эртнээс л хэлцээд байгаан ккк

    ReplyDelete
  12. Сарнаас бууж ирсэн юм шиг л байдагшд, амаа ангайгаал, би өндөр эсвэл эртний барилга гэхээсээ илүү мод их хардаг.Бас чулуу, нар мандахыг харах дуртай.
    Харин тийн, явна гэвэл шууд эхлэе.Хавар эсвэл намар.Би бэлэн байгаа.

    ReplyDelete
  13. би бол хүмүүсийг хардаг ккк. бас зүгээр л гудамжаар холхих дуртай...амьдрал өрнөж хүмүүс оволзож байснаа
    амьтай хүнгүй мэт хов хоосон болоод л...тэр гудамж бүх юмны гэрч болон хоцордог гэхээр сонирхолтойм шиг...

    аая ингээд худлаа халилдаад унадгийн шүү хэхэ...



    намар явъяаа...хавар нэг том юм амжуулкээд...

    ReplyDelete
  14. Ochnoo neg udur. 2-uulaa medeej uulziisht, idiisht, uunasht :).

    ReplyDelete
  15. Хүүеэ, ямар гоё дурсамж вээ!!! Миний олон мартсан юмыг та санаж байна шүү. Би он солигдоход гүйсэнээ, 2 давхар автуусны тухай, саунд орсон тухайгаа ер санахгүй байна гээ боддоо. Харин ирэхэд чинь PC чирээд алхсанаа бол хэзээ ч мартахгүй ээ! тэрүүхэн хооронд таксидчихгүй би бас мангар байж шүү, муу эгчийгээ ядраагаад...

    Япон аав ээж Нагояд байсан шдээ. Тэрийг санахгүй байх ч яахвээ. Харин кавайй, онака иппайй гэдгийг санаж байгаа чинь ёстой мундаг!! ийм хүнийг кавайй гэхээс ч яахав дээ ^_-

    ReplyDelete
  16. Xexe ter ued neg avtuusand suulgaad l buusan boloxoor medeegui biz.

    Soul: Gaigui bsaan, xalitraad bartsadaa gargasiim shig bgaan...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)