Pages

20.11.09

Армаанчиг бүсгүйн 10 хүсэл

Британийн сэтгэл зvйчид бvсгvйчvvдийн хамгийн романтик мөрөөдлийг нэрлэсэн байна. Энэ удаад янз бvрийн орны 6500 эмэгтэйг санал асуулгад оролцуулсан гэж энд бичсэнийг би чирээд ирлээ...
Миний нэмэлт тайлбартай...



• Нvдийг нь боогоод сюрприз байгаа газарт хөтлөж аваачих
Нүдээ боож тоглох гоё байдаг байхаа, Sweet November үзээд улам тэгж санагдсан...Харахгүй болохоор догдлох нь илүү, бас үнэрлэх сонсох гээд өөр мэдрэхүй нь хүчтэй ажиллаж хожим нь дурсахад сонирхолтой байдаг байх

• Уик-эндээрээ ямар нэгэн романтик газрыг зорих
Заавал чухал, онцгой, тэгсэн хэрнээ очиход хэцүү хол газар луу зүтгээд яахав дээ. Цаг агаар сайхан байхад модны сүүдэр дор салхи болоод навчны чимээ чагнах, эсвэл өвдөг дээр нь толгойгоо тавьж хэвтээд үсээ оролдуулах гэх мэт гоё шд.

• Өөрт нь зориулж хайртай залуу нь шvлэг юм уу дуу зохиох
Шүлэг дууг заавал зохиох албагүй гэж боджийно. Өөрт таалагдсанаас нь цээжлээд уншиж өгөх ч юмуу ганц бадгийг дуулаад өгөхөд л сүйд болно доо. Би лав тэгсэн. Бүгдийг нь мартсан ч намуухан аялж байсан тэр хоолойг нь үргэлж санах байхаа...

• Өмнө хаана ч хэзээ ч учирч байгаагvй хамгийн сайхан эмэгтэй гэж хэлvvлэх
Худлаа хэл гэж байгаан биш. Дэлхийн номер нэг сайхан хүүхэн нь биш гэдгээ хэн ч мэднэ. Гагцхүү, дурласан байхад түүнээс сайхан хүнгүй, үүнээс хүчтэй дурлал урьд хожид байгаагүйм шиг санагддаг даа. Тэгж мэдрэх үедээ л түүнийгээ хэлчиж байхад эмэгтэй хүн баярласандаа нисдэг...

• Халуун устай, анхилам vнэртэй ванн бэлдэх
Үүн шиг тааламжтай орчин байхгүй л дээ... тасархай..зүгээр шүршүүр ч бас даж.

• Шуудангийн хайрцганд эсвэл мэйл хаяганд нь хайрын халуун дулаан vгтэй захидал vлдээх
Гараар бичсэн захидал авах сэтгэл хөдөлгөм сайхан л даа. Даанч тэгж бичдэг хүн одоо цагт улаан номноос ч олдохгүй биз. Имэйл бичихээсээ ч залхуурдаг болцийм чинь. Үгүй ядахдаа гар утсанд нь гурван үгтэй мэссэж үлдээсэн ч болношдээ. Хайрын халуун дулаан үг биш байсан ч болно. Энэ цаг мөчид өөрийг нь бодож байж дээ гэдгийг мэдрүүлэх л хамгийн гол нь байхгүй юу...

• Өглөө сэрээгээд оронд нь цайг нь авчирч өгөх
Энэ лав их гоё байхаа...Кануун дээрээс харж байхад...Үнсэж сэрээгээд кофе өгдөг бол бүүр янзтай.

• Даарсан vед нь тvvнд гадуур хувцасаа тайлж өгөх
Бээрэг хүнийг дулаацуулж өгөхөд хачин баярладын...Халуун, том алгаараа атгаж, ханхар цээжиндээ тэвэрч (хэхэ заавал том алга, ханхар цээжтэй байх албагүй л дээ...угаасаа бүсгүйд нь тийм юм шиг л санагддагийн...) дулаан илчээ хуваалцах сайхан шүү. Бас хөл өвдөөд байна гэхээр өөрийнхөө гутлыг тайлж өгөөд багадцан өндөр өсгийт дээр доёгонож явах...хайр хүргээд хаячдын ккк

• Ажил дээрээ байхад нь цэцгийн баглаа эсвэл шоколадны цуглуулга илгээх
Энэ их нийтлэг байхаа тээ, даанч би одоогоор үзээгүйм байна. Гоё л байх. Гэхдээ би цэцгэнд нээх дуртай биш...Ажил дээр амьтны нүд болоод байх ч бас дуртай биш...Хальт шүргэж ирээд аяга халуун кофе бариулчаад явчуул харин дуртай байна шүү.

• Хөгжмийн сонирхолыг нь дагуулан сюрприз барих
Хөгжим... сюрприз... аль аль нь гоёоо гоё...

Дандаа гэж даврахгүйлд. Хааяа хааяа...гэв гэнэт...

16 comments:

  1. Бивол засаршгүй армаанчиг кккк

    ReplyDelete
  2. би чигсэн :)
    хэдэн армаанчигууд нь энд цуглацын тэ

    ReplyDelete
  3. Үнсэлтээр сэрдэг бол ч нээрээ...тэгээд бусад 9-ийг ...

    ReplyDelete
  4. ажил дээрээ цэцэг хүлээж авна гэдэг бол... түмний нүд болох дургүй мнйи хувьд тийм ч таатай биш юм билээ.
    Үнсэлтээр сэрээд л, захидал хүлээж аваад л....гоё санагдчихлаа.

    Үнэт эрдэнэс биш дээ... үнэн сэтгэлийн өчүүхэн хэлтэрхий байхад л сайхан...

    ReplyDelete
  5. хэ хэ нээрээ засрашгүй армаанчик хүн гэж чамайг л хэлнэ дээ ... бээрэг хүнийг дулаацуулахад баярлаад зогсохгүй дулааны вампир болдын шд /манай хүний үг шүү/

    ReplyDelete
  6. хаха гоё хэлжээ танай хүн...

    миний гар хөлний үзүүр дандаа хүйтэн байдгийн учрыг саяхан олсоншд нээрээ. Дэндүү урт болохоороо үзүүрт нь цус хүрдгүйм байлээ.... хахаха


    (энэ нэг балай онгирдог өвчний халдвар гадуур аягүй их яваад байгаа шүү болгоомжтой ккк)

    ReplyDelete
  7. tiishuu. zarimdaa l hairtai gj helee
    gdg duu hurtel bdg bizde
    dandaa bvl ulig heviin bolchino
    chariote

    ReplyDelete
  8. армаанчигуудын цугларалт, бичас нэгдий ккк

    дурласан хүний хийсэн бүхэн нь романтик санагддым шигээ, юун 3 үг Hi гэхэд нь л нисчиж байгаам чинь ккк, 3 үгэнд нь бол бүр ухаан алдаад унана л даа...

    чи минь бүр дуфльтэй алхуулцан байшд, эд нараас 2 дахийг нь чиний тайлбартайгаар их хэрэгжүүлж байсым бна

    гэснээс миний хөл гар дандаа халуун байдагийн учрыг одоо л оллоо хахаха

    ReplyDelete
  9. бадарчинNov 21, 2009, 3:31:00 AM

    Эмэгтэй хүмүүс ийм юм хүсэж явдийм бий вий мэдээд авчий :-)

    ReplyDelete
  10. Hehehe bi ch gesen negdiee. Hurdan burtgeed avaarai. Manai hun ene bugdees 4-g l hiij ugsun yum baina. End neeree eregtei hun ordiinmuu? Ordog bol unshaad sanaa avaasai. Gants ch gesen emegtei hun bayarlaasai tee. Bi ch gesen dandaa dulaan yavdgiinhaa uchriig olloo. hahahaha. Boginohon buduun baisnii ach tus bas ingej irdeg yum baijee. hehehehe.
    Z...

    ReplyDelete
  11. Армаанчик бүсгүйн гүсэлтэй санал нэгдэхгүй байгаа хэсэг...
    1.Нvдийг нь боогоод сюрприз байгаа газарт хөтлөж аваачих ------
    Ээ тэгжийгаад нүх руу унагаж сюрприз(цочир сонин) баривал яанам!!!
    2.Өмнө хаана ч хэзээ ч учирч байгаагvй хамгийн сайхан эмэгтэй гэж хэлvvлэх----
    Хмм. Урд нь учирч байсан эмэгтэй тийм олон байсанаа юу гээл хэлэв гэж.Анхых этр гэж харин худлаа яривал яанам!!!
    3.Өглөө сэрээгээд оронд нь цайг нь авчирч өгөх--------
    шууд хэлэхэд эмнэлгийн өвчтөнд хоол цайх дөхүүлж өгч буй мэт.Ямар ч жаргалтай байсан орондоо пиштий юм ид гэж аав хэлжээсийн!!! тэгээд л...
    Орны даавуунд өндөгтэй талхны үүрмэг унавал яанам!!!
    4.Даарсан vед нь тvvнд гадуур хувцасаа тайлж өгөх бас өндөр өсгийт дээр доёгонож явах...хайр хүргээд хаячдын ккк гэнэ үүү--------
    харин намхан пагдгар том бажаанк өмссөн чайг л харж эгдүүгээн хөдөлгөөд гэснээс
    тэр муу өндөр дээр чинь явжийгаад унаад шагай мулт үсэрвэл чи л олон удаа эмнэлэг явж цаг заваа барвал яанам!!!

    ReplyDelete
  12. хахаахах Т...
    майр няцаалт өгдөг гэжийшд ккк

    жа тийм юмаа чиний зөв юм.
    1,3,4тэй чинь санал нийлж байна.

    харин 2ыг бууж өхгүй шүү.
    анхных гэвэл хэн ч итгэхгүй...өмнөө хэдтэй байсан нь ч хамаагүй...дараа нь дахиад өөр хүүхэнд дурлаад тэгж хэлэх байсан ч хамаагүй...
    энэ 10 дундаас хамгийн гоё санагдаад байгаа нь шдээ...миний хувьд вол...

    ReplyDelete
  13. Энэ блогийн эзэн чи миний учрах гэж буй хамгийн сайхан эмэгтэй...

    ReplyDelete
  14. Зөв байна...яг иймэрхүү хэлэхэд л болоод явчинаа. Т их сайн сурагч байна :-)

    ReplyDelete
  15. хэхэ. Майр сайхаан гэж... Хэлэх үг бүхэн сэтгэлийнх байж. Хийх үйлдэл бүхэн зөвийн бас сайны төлөө байх болтугай. /майр ерөөлч шиг л /

    Дурласан хосууд жаргаж, хайрандаа умбан жаргалыг бялхуулж зовох асуудалгүй байж хутга тавилгүй идэж хундага тавилгүй ууж амар сайхандаа жаргажээ. Үлгэр шиг.... болтугай болтугай. Яагаад болохгүй гэж энэ армаачик хүсэлүүд...

    жигүүр

    ReplyDelete
  16. T-тэй асар ихэр санал нийлж байна.
    2 сүмбэн урт хуруутай гараа, чилгэр сайхан урт хөлтэйгээ нийлүүлэн өргөж дэмжив

    PS: gem ni jaahan huiten l dee. Gevch bugd uchriig ni medej biagaam chinidee tee kkk

    Lolli

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)