Сэтгэл минь үгүйлээд байх юм...Алсын зэрэглээ шиг... Эсвэл далайн давалгаа шиг...Зүрхэнд оршиж, нүдэнд минь харагдах атлаа гараа сунгаад хүрч чадамгүй тэр л нэгэн зүйлийг... Биелэшгүй хүслийнхээ араас хөөцөлдсөөр хүн гэдэг энэ насыг бардаг юм болуу?
Хөөсрөх далайн эрэг дээр суугаад зөндөө юм бодмоор...эсвэл элсэн дээр баахан юм сараачмаар... цээжин дэх бодлоо тэгж нэг илэрхийлмээр... Хэн нэгэн амжиж харахаас нь урьдаж далайн ус арчиж орхих тул...
Санаад л, санаад л, санаад л
Аль хэзээний өнгөрсөн тэр дурлал
Ахин ирсэн юм шиг
Санаад л, санаад л, санаад л
Тэвдээд л, тэвдээд л, тэвдээд л
Тэврэхсэн, үнсэхсэн, энхрийлэхсэн
Тээр жилийн анхны нэгэн болзоо шиг
Тэвдээд л, тэвдээд л, тэвдээд л
Б.Батзаяа
Хэн нэгнийг санах бас дурсах гоё шт! Магадгүй хаа нэгтээ хэн нэгэн магадгүй нилээд хэдэн хүн ч чамайг бас санажийж мэднэ..
ReplyDeleteХүн бүхэн дурладаггүй бас хайрладаггүй байсан бол хорвоо ямар байх байсан бол?!гэж бодохоор дурлаад дурлаад хайрлаад хайрлаад явцан нь гоёын биш үү?
Сэтгэлд минь, санаанд минь орон зай эзэлсэн хэн нэгэнтэй байх сайхан...
ReplyDeleteГараа сунгаад л хүрэх зайнд байсан ч болоосой... тэврээд л... тэврүүлээд... хөнгөхөн догдлоод л... битүүхэн инээмсэглэл тээгээд л....
Ганц үг дугаралгүйгээр бодол санаагаа бүгдийг нь хөвөлзөн дайвалзах далайн эргийн зээлхэн тэр л элсэн дээр бичихсэн...
хэн нэгнийг санаад байна...
Хэхэ .. биелэшгүй хүсэл гээд орхилтой биш, их чухал бол араас нь хөөцөлдсөн нь дээр байх аа.
ReplyDeleteГэхдээ би зарим нэг биелэшгүй хүсэлээ орхисон. Энэ надаа яг хэрэгтэй юу, миний амьдралд тохирохуу гэж бодож үзээд заримийг нь орхисондоо :(. Нас ахиад байгаагийнх гэж бодоод байгаашт? Нас ахих тусам л хүлээн зөвшөөрөмтгий болоод байх шиг. Урьд нь зөвхөн зуны улиралд дуртай байлаа, дараа нь өвөлд бас дуртай болсон. Одоо би 4 улиралд бүгдэд нь дуртай ... хэхэ.
Санаад л суугаад бай. Хүрээд ирдэг юм аа цаад залуу чинь
ReplyDeleteСанахгүй байхийн аргагүйм чинь
ReplyDeleteСанахгүй гээд яахийн
Сэтгэлд дотно байгаа түүнийгээ
Сар жилээр хүлээсэн ч яадгий...
Үүнд сэтгэл буруугүй ээ. би ч гсн... ккккккк
жигүүр
санагдаад байгаа дээр нь санаж л байя... санагдахаа больчуул тэр л биз...
ReplyDeleteурсгалаараа...
зөнгөөрөө...
амьдарнаа ккк
гэснээс рүби би ч бас 4 улиралд дуртай болцийм шигээ...ямар улиралд багтах нь мэдэгдэхгүй завсрын хуйсгар өдрүүд ч зүгээр ккк
Ээж болоод л ийм болсох байх? Улирал бүр сайхан санагдаал, юу ч болж байсан сэтгэл нэг л баян. Чи миний хэлэх гээд байгааг мэдэж байгаадаа... .
ReplyDeleteСамсүүнээ үзээл байгаа. Бараг дуусах гэж байгаа. Самсүүн шиг бүжиглэж сурах гэж оролдоод .. хэхэ.
ай мэдэлгүй яахав... асар баян хүн шүү дээ бид :)
ReplyDeleteхэхэ тэгээд бүжиглээд сурчуул гоёо
Самсүүн дуусвал "Goodbye Solo" гээд хайж үзээрэй. Зөвхөн романс гардаггүй, хүн хүндээ түшиг болж хүн хүнээ ойлголцох тухай гардийн их дажгүй
ReplyDeleteHen negen uuriig ni sanaj baigaag
ReplyDeleteHeluulehgui meddeg ch boloosoi