Pages

19.10.09

Дурлаж байна...намар чамд




Сэтгэлийн тэнгэрт
Намрын нар мандахад
Сэтгэлийн цэцэрлэгт
Намрын модод гандахад
Сэтгэлийн нуураас
Намрын шувууд нисэхэд
Сэтгэлийн гүнд
Нулимс унана

Эмүжин





Хүмүүс яагаад намарт тэгтлээ дуртай байдгийг одоо л мэдэрч байнаа. Яасан ч үзэсгэлэнтэй, бардам юм дээ чи. Чамин гоёл, чимэг зүүлтээ зүүсэн хээнцэр, дур булаам бүсгүй шиг л ихэмсэг харагдахийн. Намар чам шиг бардам байж сурах сан...



Намрын нар яасан ч дулаахан байдаг юм. Намрын тэнгэр ямар ч гүн, цэнхэр байдгийн...Амьдралын өчүүхэн ачаандаа түүртэж, өөрт зохиогүй шаналалдаа уйлагнан байх зүрхийг минь өрөвч намрын нар алтанхан туяагаараа аргадан, өгөөмөр намрын тэнгэр энгэртээ наан тайтгаруулах юм...




Намрын аялгуу, гитарын утастай хосолдог юм байна.
Дулаахан илчийг нь мэдрэнхэн, үзэмж гоо төрхийг нь бишрэнхэн, намуухан дуу аяланхан...хэсэг суув. Дараа жилийн намар ирэхэд гитар дардаг болчихсон байх сан гэж мөрөөдлөө...




Аравдугаар сар /Б.Ичинхорлоо/




Алтан үнсэлт, амрагийн дарс
Аль нь ч чамаас сайхан санагдаагүй !
Дэвэргэн шүлгүүдийн цэнгээн
Нэг нь ч миний гунигийг элдээгүй
Дэндүү хайр, догшин хилэгнэл
Нэг ч удаа сэтгэлийг минь эмтлээгүй
Надад үлэмжийн дотно санагддаг
Намрын сар богинохон байгаагүй
Хамгийн гэгээн итгэлээр хүлээсэн
Харин чи минь л надад ирээгүй !






7 comments:

  1. Хавар цаг хайр дурлал оргилуун хүсэлийг дагуулдаг бол намар цаг нь харуусал харамсал гунигийг цаанаа тээгээд л...
    Өнгө будаг бүх юм нь цаана л нэг үнэ цэнэтэй... :D

    jiguur

    ReplyDelete
  2. бүх гэгээлэг бүхэн хавар эхэлдэг гэдэгтэй би эвлэрдэггүй
    харин ч миний хувьд намар бүх зүйлийн эхлэл...
    намуухан аяс нь сэтгэлтэй минь хамгийн их зохицдог юмсан... шунан дурлаад л... шунан дурлуулаад л...

    ReplyDelete
  3. навчаа би чиний мэдэрдгийг одоо л бүрэн хуваалцаж байх шиг... намар цаг үнэхээр л сайхан юмаа

    ReplyDelete
  4. харин намар хүмүүс гуниад байдын надаа лав хамгийн өнгөлөг улирал шиг санагддаг ... бүх өнгө бий :)

    ReplyDelete
  5. namar duusmagts hurdan namar boloosoi gej boddogiin magadgui bi ooroo namar shig hun baihaa tegeed l ooriigoo haigaad l baidag baih

    ReplyDelete
  6. 10 сарын дунд хэсгээс намрын өнгө цаанаа л 1 уянгатай сайхан харагддаг

    ReplyDelete
  7. Нар салхины аясаар мод болгон
    Навчис уюгаа хийсгээд
    Намайг үнэрлэх салхи нь жиндээд л
    Намар болсоны шинж юмуу даа ..... гэж

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)