Pages

21.10.09

My lovely Samsoon

Рүбикийн асуусанд хариулах гэснээ ганц дуртай драмаа бичий гэж бодлоо. Энийг гарч байхад нь би ажлаа тараад гэрлүүгээ Болтоос дутахгүй хурдалж, дууссаных нь дараа гол дүрийн залууг хэдэн шөнө зүүдэлж, DVD-г нь худалдаж авч, зургаар нь компүүтрээ дүүргэж, чухам шүтэн биширч байлаа.







Үйл явдал

30 настай талх нарийн боовны мэргэжилтэй Самсүүн. Нэг их царайлаг ч биш, бас гоолиг сайхан ч биш. Өөрөөсөө 3 дүү биеэ тоосон, баян, царайлаг залуутай дурлалцдаг түүх. Ерөнхийдөө романтик комеди ангилалд багтана, гэхдээ хэт амьдралаас тасархай биш.

Яагаад дуртай

Самсүүний ааш нь таалагддийн. Санасан бодсоноо нууж хаалгүй шулуухан хэлчихдэг. Ялангуяа хайр дурлалын асуудал дээр худлаа цэмцэгнээд байхгүй өөрийн сэтгэл зүрхээ шууд илэрхийлж чаддаг. Ингээд хэлчүүл тэр намайг юу гэж бодчих бол гэх мэтээр шалихгүй зүйлд санаа зовж маяглаад байдгүй. "Би чамд сайн болчихжээ" гээд өөрөө түрүүлээд хэлдэг хэсэг нь биширмээр. Худлаа гуйлгах гээд ядаад байдаг хүүхнүүдээс бол тэс ондоо.

Хүний сэтгэл хувирч болдогийг харуулдаг нь таалагдсан. Ихэнх со драам дээр чухам анхны хайраа бүх насаараа мартадгүй, тэр хүнтэйгээ л цаашдаа бүтэх ёстойм шиг харуулдаг нь утгагүй санагддийн.

Залуу:    Би өөр хүнд сайн болжээ, хоёулаа ингээд салъя
Бүсгүй:    Та хоёрын дурлал шинэхэн дээрээ гялалзаж байгаа. Чи бид хоёр ч гэсэн 3 жилийн өмнө тийм л байсан шүү дээ. Чиний шинэ дурлал хуучрахаараа өнгө алдаж бүүдийхгүй гэж бодоо юу?
Залуу:     Мэднээ. Хүмүүс үхнэ гэдгээ мэдсээр байж амьдардаг шдээ.

Үүнээс гадна хөгжим, зураглал, жүжиглэлт гээд сайн уран бүтээлд байдаг бүх л шинжийг агуулсан тун дажгүй драм л даа. Монголд орчуулагдаж гарсан гэсэн, хүмүүс нэг их тоож үзээгүй нь гайхалтай санагдсан.

Төгсгөл нь бас их таалалд нийцдэг. Мань хоёр сууж барихгүй. Хоёулаа хөтлөлцөөд явж байснаа шатан дээр үнсэлцээд дуусдаг.

"Одоохондоо бид хоёр бие биедээ хайртай, гэхдээ ирээдүйд салж ч магадгүй гэдгээ мэднэ. Бидэнд олдсон энэ л цаг хугацаандаа хайрлаж, дурлаж, алтанхан залуу насаа амталж, мэдрэхэд л амьдралын гол утга учир оршдог юм байна"




Dance as if no one can see you, Өрөөл бусдад харуулах гэж бус

Өөртөө зориулж бүжиглэ
Love as if were never hurt before, Өр зүрхний шархаа март

Цоо шинээр дурла
Sing as if no one is listening, Хэн нэгний төлөө биш

Өөртөө зориулж дуул
Work as if you don’t need money, Хэтэвчиндээ мөнгө хураах гэж биш

Үнэн зүрхнээсээ ажилла
Live like it is the last day of your life… Өнөөдөр эргэж ирэхгүй

Түүнийг амталж амьдар

Энэ шүлгийг мэдэхгүй хүн байхгүй бизээ...Би энэ драамыг үзэж мэддэг болсийн.

11 comments:

  1. Олж үзсэн ч үндсэн хэлээр нь ойлгохгүй л байхдөө. :(
    Орчуулгатай энэ тэртэй нь олдуул хэлээрээ. Хариуд нь би хүссэн зиног чинь олж өгнө шоо .

    жигүүр

    ReplyDelete
  2. ха ха ха солонгос драмаас харшилтай гэхгүй юу... нэг хэвийн хачин уйтгартай санагдаад ер үздэггүй шд :)

    ReplyDelete
  3. eniig harin uzsen shdee. bas zaluud n durlaj blaa. nadad bas neg so drama ih taalagddyn. U dal ja geed neg huuhen odoo bi 33-tai gd. naiz zaluu chgui bj bgaad neg zaluutai tulburteigeer ch biluu uerhdeg. Samsoon, U Dalja nar huurhun shuu.

    Chariote

    ReplyDelete
  4. Eniig tegvel uznee. Neriig ni uul ni ih harsan drama bna. Sanal bolgosond thanks!
    jiguurt: hervee english-eer oilgodog bol ed bugd youtube-eer baigaa. Esvel viikii.net deer uur olon heleer baigaa baih.

    ReplyDelete
  5. Со драмууд гоё шт....
    Убаа убаа гээд л үнэн саак дурладийшт тээ..

    ReplyDelete
  6. энэ драмаг үзэж байсан. бидэнд дутагдаад байдаг тэр зан чанар Самсунд байгаад байдын. Атаархмаар.

    ReplyDelete
  7. Bi uzsen, teged ter bayan, tsrailag, ih zantai zaluu yaaj samsoond sain bolson bna gej bodson,burr neeh hoorhon hoinoos ni hootsoldoj guigeel neeh hoorhon. Daanch togsgoliiig ni uzej chadaagui.

    ReplyDelete
  8. Хуримаа хийгээд амар сайхандаа жаргажээ гэдэг төгсгөлд би дургүйээ...амьдрал үргэлжилсээр байгаам чинь...

    ReplyDelete
  9. Манайд гарж байгаа со кинонууд нь яг нэг хэвийн
    Энэ кино монголд гарсымуу, үзээгүйн байна.

    ReplyDelete
  10. харин тийн тэр монголд алдаршаад байсан кинонууд нь бол сонирхолгүй ээ... хүмүүс яагаад тиймд нь дурладгийн бол

    ReplyDelete
  11. би алдаг оног үзсэн, би уулаасаа киног амьдралтай холбоод бодчихдог, тэгээд ийм дурлал яагаад байж болох вэ гэхээр эрэгтэй хүннс чинь нээх сониншд энэ тэртэй тэргүй намайг түүхгүйм чинь яаж ч харьцсан яадым гээд өөрийхөөрөө хэнэггүй байхаар гүйгээд байдаг нэг зантай, тэхээр бодит амьдралд ийм залуу эршүүд Самсүүний араас ингэж болох л юм гэж бодоол хааяа үздэг байсан, бараг 2 жилийн өмнө гарч байсан байхаа, гэхдээ тэгтлээ аймаар шимтэж үзээгүйээ :)
    харин тэр дээр Chariote-н хэлсэн У Далжа гээд надад со канунуудаас хамгийн их таалагдсан ньшд, их хөгжилтэй хөөрхөн кино, ажлаа тараал тэрийг үзэх гээл аймаар яараал гэртээ ирдэг байсан, нэг л гоё юм болох гэж байгаам догдлоол энэ киног үздэг байсышд хэхэ

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)