6.10.09

Салах 11 шалтгаан

Эрчүүдийн хэлдэг салах 11 шалтгаан гэнээ. Хэлдэг ч гэж дээ яг салмаар болох үедээ үнэнээ хэлдгүй байх л даа. Нэг бол чамд хэт хайртай болохоороо салж байна гэдэг, эсвэл гэнэт усанд хаясан чулуу стратеги хэрэглэдэг юм шигээ. Энэ доор байгаа бол үнэхээр салахад хүргэдэг бодит шалтгаан нь гэнэ. Уншаад үзэхэд эмэгтэй хүний хувьд ч гэсэн адилхан л юм шиг санагдсан. Яагаад салдагийг мэдэж байвал наанадаж урьдчилан сэргийлж, цаанадаж сэтгэлзүйн бэлтгэлтэй байна биздээ тиймээ...гэж бодоод эндээ аваад ирлээ. Нэмж хасах санаа байвал бичээрэй плийз...

Оригоороо энд байгаа



1.Уйдчихсан
Хүний анхаарал нэгэн зүйл дээр тасралтгүй төвлөрч чадах хугацаа нь дөнгөж 8хан секунд байдаг. Дээд тал нь 8 секундын дараа хүний харц өөр зүйлрүү шилжиж ухаан санаа нь ондоо тийшээ нисэж оддог гэнэ. Хосуудын харьцаанд ч энэ хууль үйлчилнэ. Хамтдаа байхад дандаа гоё сайхан дэлбэрсэн дэлбээлсэн мөчүүд байна гэж үгүй. Галын наадам хоорондын завсарлага дэндүү урт байваас...эсвэл хэн нэг нь үүнээс илүү сонирхолтой наадааныг олж мэдэрвээс...энэ харьцаа будаа болж байгаа нь тэр.

2.Өнгөц ба гүнзгий
Тэр чамтай долоо хоногт 3 удаа уулзмаар байхад чи түүнтэй ердөө ганц удаа л уулзмаар байгаа бол...эсрэгээрээ тэр өөр хүмүүстэй сээтэгнэхээ болих сонирхолгүй байхад чи ганцхан түүнийг л харж өдрийг өнгөрөөмөөр байгаа бол...Баланс нийлэхгүй байнаа гэсэн үг тэхээр цаашдаа яах нь ойлгомжтой.

3.Хэт хурдалвал...
Болзож эхлэхэд оршил, өрнөл хэмнэл чухал байдаг. Дэндүү эрт бие биенээ өмчилж, яагаачгүй орондоо орох, юу юуны туханд хүрэлгүй ээж аавтайгаа танилцуулах...эцсийн дүнд цаашдын харилцаандаа найдаж хүлээх зүйлгүй болдог. Нэг үгээр хэлэхэд шатаад дуусчихсан гэсэн үг.

4.Хуурмаар санагдах үед...
Хоёр биенээсээ өөр хэнийг ч олж харахгүй явсан үе дуусаж өөр хүнийг хүсэх, хайртыгаа араар тавимаар бодол байн байн төрж эхлэх үед энэ харилцааг дуусгах нь зүйтэй гэж байхийн...

5.Ганц бие найзуудаас болоод...
Үнэндээ хамгийн тэнэг шалтгаануудын нэг. Ганц бие найзуудын эрх чөлөө ханхалсан уруу таталтанд автагдах үе байдаг. Магадгүй вийкэндээр бүх найзууд чинь тус тусын хостойгоо таг болдог бол салах тухай бодол огтоос төрөхгүй бизээ.

6.Тусдаа байх...
Өөр хотруу нүүх, ажлын шалтгаанаар уулзаж чадахгүй болох гэх мэт бодит нөхцлүүд...салахад их үүрэг гүйцэтгэдэг.

7. "Миний орон зай"
Хэн нэгэнтэй болзоно, хамт байна гэдэг бол өөрөөсөө илүү хамтын амьдралаа түрүүнд тавихыг шаарддаг билээ. Өөрийн цагаас илүүчлэн түүнтэй цуг баймаар болгодог хүчтэй эд бол дурлал буйзаа. Гэтэл заримдаа зөвхөн өөртөө бүхнийг зориулах хэрэгцээ шаардлагатай үе бий болдог. "Амиа бодолт"-ын үеэр харилцаагаа үргэлжлүүлэхийг оролдох нь өөрийгөө ч өрөөлийг ч зовоохын цондон гэнэ шүү...

8. Буруу төсөөлөл
Энэ хамгийн онцгүй шалтгаан л даа. Эхний үед бүх юм сайхан мэт санагдавч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эндүү бодож буруу төсөөлөлтэй эхэлснээ ухаарах тохиолдол байдаг. Яах билээ? Оройтоогүй дээрээ энэ алдааг засах нь зүйтэй, тэхээр...

9.Гэр бүлийхэнтэй таарамжгүй хүн...
Зарим хүн өөрийн сонголтондоо бат зогсдог ч ихэнх хүмүүс гэр бүлийн гишүүдийнхээ саналыг үл тоомсорлож чаддаггүй. Урт удаан хугацаанд чамайг бусдаас илүү мэддэг хүмүүс бол гэр бүлийнхэн учраас тэдний саналыг сонсох нь ч зүйн хэрэг бизээ. Магадгүй дурлалдаа сохорсон байхад тэд чиний хараагүйг хардаг байж болох юм...

10. Хэт амгалан байдал...
Мэдээж хэрэг хүн болгон тайван амгалан харьцааг хүснэ, гэхдээ хүн гэдэг, ялангуяа хайр дурлалын тал дээр ямагт тэмцэл, ялалтыг хүсэмжилж байдаг. Дэндүү амархан бүтсэн дурлал дэндүү амархан хөрөх нь бий. Тэртэй тэргүй минийх л юм чинь гэсэн хайнга бодол төрүүлдэг юм боловуу?

11. Гутранги үзэл
Шувтан гомдоллож байдаг хүнээс хүмүүс зугатдаг. Энэ ч болохгүй тэр ч бүтэхгүй гэх мэтээр. Эсвэл сэтгэлийн гүн шархтай түүнийгээ бусдад нялзаах гэж явдаг бол...Хүн дандаа баяр хөөртэй байх албагүй ч мөнхөд урвагар явдаг хүнээс бол зайгаа барисан нь л өлзийтэй

6 comments:

  1. Medmeeriim baina. Kkk

    ReplyDelete
  2. 1-11 bugd sanal niiljiine. Dahiad zunduu olon shaltgaan ch baigaa baih...

    ReplyDelete
  3. 6,11,9,7,3 хамгийн нийтлэг нь юм болуу
    ер нь бүгдтэй нь л санаа нийлжээнөө.

    ReplyDelete
  4. Хэрэв гэрлээгүй байж байгаад салах дээрээ тулвал инээд хүрэхээр жижиг шалтгаан ч голлох хүчин зүйл болж чадна.

    Хэрэв гэрлэсний дараа эдгээр 11 шалтгаан салах шалтгаан болж байвал бас л инээдтэй болох биз...

    гэрлэсний дараа гэрлэхээс өмнөх харилцаанууд нөхцөл байдал болгон өөр байхдөө.

    жигүүр

    ReplyDelete
  5. би дурлалаар гэрлэвэл дараа нь юу болохыг сайн ойхгүй байгаам, хэт дэврүүн эхлэсэн нь эргээд амархан унтрах байх гэж айгаад байдын, магад би ийм зүйлийг биеэр мэдрээгүй болохоор ингэж боддог биз, ийм тохиолдолд 4, 5 дахь шалтгаан хурдан илрэх юм шиг санагддын, миний л бодол шүү...

    ReplyDelete
  6. Болохоо хүрвэл сайн муу бүх зүйл маш амархан...болохгүйгээ хүрвэл том ч бай жижигч бай юу ч болохгүй л болчдог...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...