7.10.09

365 хоногийн аялал

Анхны бичлэгээс хойш нэг жил өнгөрчээ...









Өөрийн дотоод ертөнц рүүгээ блог гэдэг бяцхан цонхоор шагайж нэг жилийг үдэв. Өнгөрсөн ба ирээдүйд цаг хугацааны "Дурсамж & Мөрөөдөл" гэдэг машаан хөлөглөн аялж өөрийгөө таних уртын урт харгуйгаар хичээнгүйлэн замнав. Шинээр нээв, мартсанаа сэргээв, хамгийн гол нь сонирхолтой аялал байлаа.

Өөрөө өөрийнхөө Soulmate нь болж дотор хүнээ сонсож ойлгох тусам бусадтай харьцах, шийдвэр гаргах, амьдралаа жолоодох тал дээрээ арай илүү ухаалаг сонголт хийгээд байх шиг санагдсан. Өөрт заяасан цаг хугацааг арай илүү баялаг, дүүрэн, үр дүнтэй ашиглахад бага багаар суралцаж байх шиг...

Би ингэж боддийн, миний амьдралын сүүлийн хуудас хаагдах мөчид Frank Sinatra-гийн My Way дээр гардаг шиг сэтгэл хангалуун байх юм сан гэж... Өдийг хүртэл тийм байж чадаагүй харин блог хөтөлж эхэлсэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд бол...овоо дөхсөн гэж дүгнээд байгаа...



I've lived a life thats full.
I've traveled each and every highway;
And more, much more than this,
I did it my way.


Regrets, Ive had a few;
But then again, too few to mention.


I've loved, I've laughed and cried.
I've had my fill; my share of losing.
And now, as tears subside,
I find it all so amusing.


Санаснаараа амьдарч чадсан
Салаа замын эргүүлэг дээр өөрийнхөөрөө сонгосон



Харуусал гэмшил байгаа, гэхдээ
Халаглаж гомдоод байхааргүй ээ маш цөөхөн

Би дурласан, инээсэн, бас уйлсан
Бишгүйдээ л шаналсан, алдсан бас оносон
Он цаг хөвөрч гашуун нулимс хатсан
Одоо тэр бүхнээс сайхан дурсамж л үлдсэн


Хамтдаа аялсан найзууддаа баярлалаа...Өмнө маань өшөө сонирхолтой адал явдлаар дүүрэн өдрүүд хүлээж байгаа гэдэгт итгэжийнэ ♥

15 comments:

  1. Хамт аялахыг зөвшөөрсөнд баярлалаа. Ирэх өдрүүдийн учралын өмнөөс жаргалтай бас сэтгэл хангалуун байна өө. Амжилт

    :D жигүүр

    ReplyDelete
  2. миний бичмээр байдаг маш олон зүйлсийг минь чи биччихсэн байдаг болохоор би бичлэг их цөөхөн оруулдын шүү ккк
    чиний ертөнцөөр аялахад сайжруулсан миний ертөнц мэт санагддын, армаанчиг охин мээн :)

    ReplyDelete
  3. гоё блог шүү...баяр хүргэе

    ReplyDelete
  4. Баяр хүргье! нэг мэдхэд л нэг жил, цаг хугацаа ч жирэлзэх юмаа

    ReplyDelete
  5. Энд дурайсан чиний сэтгэлийн үгстэй хамт хол хэрнээ үргэлж ойр байсан чамдаа болон блогт чинь давхар баяр хүргэе :)

    ReplyDelete
  6. жилийн өмнөх бичлэгийг чинь унших юмсан.тавичихгүй гэсэн :p майр залхуу тэ :D
    юутай ч нэг жилийн турш блогоо хөтөлж чадсанд чинь баяр хүргэе!

    блогоос олон олон зүйлсийг олж чадсан гэдэгт чинь итгэж байна. зиа амжилт! ;)

    ReplyDelete
  7. Нэг жилийн ойн баярын мэнд хүргэе
    чиний ертнөцөөр аялах дуртай шүү

    Амжилт хүсье :)

    ReplyDelete
  8. Нэг жил маш амархан өнгөрч байна.

    Хамгийн анх миний блогт үлдээсэн сэтгэгдэл чинь 11 сарын 10 байсан. Түүнээс хойш чиний блогийн мөнхийн манаач болсон шүү дээ би. ккк Өөрийгөө уудлаад уншаад байгаа ч юм шиг тийм л дотно мэдрэмжийг хэзээ ямагт чиний энэ цахим ертөнцөөс олж хардаг.

    Блог үнэхээр хүнд их хань болдог юм шигээ. Өөрөө өөртэйгээ л яриад байгаа юм шиг мөртөө огт өөр бодрол ургуулаад байдаг юм.

    80 нас хүрсэн ч блогоо хөтлөөд байх юм шүү. Тэр л цагт уулзаад ярилцвал ёстой хөгжилтэй байх байхаа ккк

    Happy 1st Anniversary my dear. Love ya

    ReplyDelete
  9. анхны бичлэг ч гэж нэг өгүүлбэр л байлээ...ккк

    http://soulmate247.blogspot.com/2008/10/blog-post.html

    ReplyDelete
  10. баярлалаа баярлалаа
    бүгдээрэнг нь нэг нэг үнсий :)

    ReplyDelete
  11. хаана үнсээд байнаа гсн :p

    ReplyDelete
  12. Нэг жилийн ойдоо уриарай. Бөх барилдуулж морь уралдуулна биз дээ?

    ReplyDelete
  13. Миний хамгийн дуртай дуу, орчуулга нь дажгүй байна шүү.

    ReplyDelete
  14. ene dursamj dund chin byachan ch gesen suudree uldeesende bayartai bna. caash ni bicheed l bgaarai.
    hen negen.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...