11.8.09

Би эхнэртэйгээ гэрлэсэндээ харамсдаг - 2

Би гайхдаг байлаа. Эрчүүд яагаад дандаа том мөөмөнд дуртай байдаг юм бол? Хүмүүс яагаад заавал уруулаараа үнсэлцдэг юм бол? Жишээ нь хамраа үрэлцэх ч юмүү чихээрээ шүргэлцэж болноо доо...

“Хорвоо ертөнцийг миний нүдээр ажиж чадах хэн нэгнийг би хүлээдэг... Г.Аюурзана"
Хэн нэгэн намайг бүрэн ойлгож байна гэдэг ямар жаргалтай сайхан мэдрэмж билээ. Бүрэн байтугай өчүүхэн зүйл дээр санаа нийлэх хүн олчихоороо би лав зөндөө их баярладаг. Нялх хүүхэд ижийнхээ мөөмийг хөхөхдөө энэ хорвоод намайг ойлгодог хэн нэгэн байдаг юм байна гэж мэдэрдэг гэнэ. Өсөж том болсон хойноо сүүтэй юм шиг том гоё мөөм харахаар тэнд нүүрээ наагаад хэвтвэл жаргалтай сайхан мэдрэмж нь эргэн сэргэх юм шиг санагддаг бололтой. Зөвхөн эрчүүд ч биш эмэгтэй хүнд бас хамааралтай байхаа. Би лав гоё том мөөмөнд дуртай л хүн. Яагаад гэдгээ ухаардаггүй байсан тийм учиртай байжээ.

Хүмүүс илж таалуулах дуртай. Хүний биеэр тархсан үй олон мэдрэлийн эснүүд өөр хэн нэгэнтэй тааламжтай хүрэлцэх үедээ уураг тархинд таатай мэдрэмжийг илгээдэг. Харин уураг тархины хувьд хамгийн их "анхааралтай" хүлээж авдаг хэсэг нь гар, уруул, хэл гэсэн дараалалтай байдаг гэнэ. Ялангуяа хэлэнд байдаг мэдрэх эсний тоо, тархитай холбогдсон хэмжээ зэргийг нь харахад french kiss яагаад тэгж их эрэлт хэрэгцээ ихтэй байдаг нь ойлгомжтой асуудал бололтой :)

Мартах тусам жаргалтай
Хүн нас ахих тусмаа мартах нь их болдог юм шиг санагддаг ч үнэндээ бүүр анхнаасаа л хүний тархи хэрэггүй мэдээллийг арилгаад арилгаад явахаар бүтээгдсэн байдаг. Амьдралын туршид бүхий л үйл явдал болж өнгөрсөн түүхээ нэгд нэггүй санадаг байсан бол аль олон жилийн өмнөх ичгүүртэй явдал, гуниг зовлон бүхэн тодхон санагдаад үнэндээ асар хэцүү байх байсан. Хүний ой ухаан дах мэдээлэл арчигдан арилахын хэрээр түүний үлдээсэн зайг мэдрэмж, зөн совин дүүргэдэг. Төрөл бүрийн мэдээлэл дээр тулгуурласан логик дүгнэлтээс илүү төрөлх инстинктээрээ гаргасан шийдвэртээ хүн илүү сэтгэл хангалуун, харамсах нь бага байдаг гэнэ. Дурлал бол логик биш инстинкт гэж хэлсэн тэр хүний ухааныг биширмой.

Happiness is a journey, not a destination!
Нийгмийн хөгжил хурдсах тусам хүмүүс бид үр дүнг чухалчилж үйл явцыг үл тоох болжээ. Хоолыг зөвхөн цадах гэж, сээгсийг зөвхөн тавих гэж хийж байна. Өндөр албан тушаалд гарах гэж үхэн хатан зүтгэсээр...Тэнд гарчихсаны дараа яахав? Баян, мөнгөтэй болох гэж арьс махтайгаа хатсаар. Баян, мөнгөтэйн хэмжүүр нь юу юм, тийм болчихсон хойноо дараа нь яахав гэдгээ мэдэхгүй чигтээ л...Хүнд амьдралын зорилго хэрэгтэй, гэхдээ түүнийгээ биелүүлэхийн төлөө зориулж буй завсрын цаг мөч бүхэн бас үнэтэй чухал билээ. Эцсийн үр дүнгийн төлөө ухаан жолоогүй зүтгэж амьдрахыг mindlessness гэжээ. Алсын оргилыг л ширтэн тас сохор авирахын оронд эргэн тойрны үзэсгэлэнт байгаль цэвэр агаарыг амтлан mindful амьдрах сан гэж хүслээ...

13 comments:

  1. ээжийнхээ мөөмөнд том болчоод хүртэл дуртай байсны учрыг одоо л ойлоо гэсэн хо хо хо....

    ReplyDelete
  2. сээгсийг зөвхөн тавих гэж би хийдгийн тэхээр энэ алдааг засья гэж бодов :-)

    Lol

    ReplyDelete
  3. хаха би бичлэг болгон дээрээ дурьддаг шд...оргазмгүй сээгэс ч бас амттай гэх мэтээр ккк

    ReplyDelete
  4. хаха эрчүүд тэгээл амьдралыг бүрэн амталж мэдэдгүй байхгүй юу...
    нууцхан хүсэл хаагуур яваад байгаан амраад байна уу...чамтай тэгжаагаад жич хууч хөөрөхиййсаан кк

    ReplyDelete
  5. харин тиймээ, нэг хууч хөөрөхсөн тээ

    ReplyDelete
  6. Тэгээд хаана нь гэрлэсэндээ хэн нь харамсаад байгааг олж харсангүй ээ. хэхэ
    Харин том хөхийг бол хүсдэггүй хүн гэж үгүй бололтой. Тиймдээ ч тэр хүслийг нь биелүүлэх гэж эмэгтэйчүүд нь хагалгаанд, эрчүүд нь боди-д яваад л хэхэ. Харин би бол хөөрхөн хэлбэртэй, том толгойтой, бумбагар зөөлөнд нь дуртай :P

    ReplyDelete
  7. хүссэнээ олж атгадаг гэдэгт найдаж байгаа ккк

    ReplyDelete
  8. хэхэ. Олоод удаж байнөө. Орой болгон атгадаг гэвэл буруудахгүй. хэхэ :D

    ReplyDelete
  9. hvsliin jigvvrt aimaar ih ataarhaw.heze negen tsagt haisan hvntgee uchran l gj naidaj yawna yamar udaan,urt hvleelt we :[

    ReplyDelete
  10. Нэг л өдөр уулзана даа тэр хүнтэйгээ...

    Амьдрал бол ердөөсөө л нэг өдөр юм гэдэг үгэнд дуртай болоод байгаа...

    ReplyDelete
  11. Одоо бол миний амьдралын хамгийн урт хугацаа... Маргааш миний амьдралд ирдэггүй шд. дандаа л одоо байж л байдаг хэхэ :D

    ReplyDelete
  12. тОМ МӨӨМ
    мартамхай кк

    гуньж гутраад байвал дарлаж дээрэлхдэг, зүтгээд хичээгээд тулаад явбал зөөлрөөд байдаг хорвоо гэжийшд :)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...