Л.Ө.-ийн "ТОЛИНД ТУССАН БУДДА" номноос...
ТОЙРОГ
Би цагирагаар тоглох дуртай охин байсан
Улаан ногоон цагирагийг унагалгүй тогтоон эргэлдүүлж
Урагш хойш гүйж тоглох дуртай охин байсан
Явуут дундаа л нэг хөлөөрөө ороон эргүүлж
Яриан дундаа л хоёр гартаа хураан эргүүлж
Гүйж байхдаа л уулсыг төөлж үүлсийг тоолж, дуу аялж
Гүнзгий нүхэн дээгүүр харайж тоглох дуртай байсан
Нэг газраас нөгөө рүү алхаж биш гүйж хүрдэг
Нэрлэж боломгүй юм бүхэнд нэр өгдөг
Оддоос, тодыг нь өөртөө зүсэлчихсэн
Моддоос, өндрийг нь өөртөө өмчилчихсөн
Шувуутай ярьдаг, мууртай уралддаг нохойтой ширтэлцдэг
Шулуун үстэй, онигор нүдтэй халуун зүрхтэй охин байсан
Бэлхүүсэнд эргэлдэх арван цагаригийг хэрэв унагавал
Би өнөөдөр унтахгүй дээ гэж өөртөө андгайлдаг
Тэр охиноос өнөөдөр юу үлдсэнийг харах гэж
Тэр л үеийн, тэр толийг өдөржин ширтэв
Ай, уйтгар дүүрэн нүдийг минь тойроод
он жилийн цагираг л үлдэж дээ!
Уртаар шүүрс алдтал, гэнэт
Ус шиг шингэн дуу ард цацарлаа:
- Ээж ээ, надад цагираг аваад өгөөч!
sain uu
ReplyDeletesain, sainuu?
DeleteSain uu
DeleteHowdy Jambuuk :)
DeleteAjliin udruudiig aimshigtai xurdnaar uren taran xiij bna.
Deleteurgats huraalt barag l duuslaa hund jil bailaa gan gachig uvchin horton geed gamshig ih dairlaa
ReplyDeleteshar tald huh togoruu heden myangaaraa buuhiig harah l hamgiin saihan bailaa
bas chamd neg nom ugnuu zavandaa utasnii dugaaraa neg yvuulaarai
сайхан юм үзжээ. Баярлалаа дараа тэгж байгаад авнаа.
DeleteЦагираг эргүүлдэггүй бас өмчилж яваагүй охин байлаа харин одоо цагираг эргүүлдэг бас өөрийн өмчний цагирагтай бүсгүй болсон хэхэ
ReplyDelete