17.9.15

Quinny

Өдрийн бодол, шөнийн зүүд гэдэг нь болоод байна.


VW Beetle авч унахсан гэж боддог байхдаа ч ингэтлээ мөрөөдөж сүйд болоогүймсан. Энэ тэргийг гартаа оруулаад хүүгээ суулгачаад түрээд явж байхсан гэж ямар их хүсвээ. Хүсэл минь биелж нилээд олон жил эдэлсэн хуучин тэрэг худалдаж авлаа. Санаа минь амрах буйзаа гэтэл үгүй аж. Өвлийн дулаалга хучлага, нэмэлт хэрэгслийг нь авах сан гэхээс байж ядах болов. Хэрэглээд үзэхээр үнэндээ аятайхан дамшиг юм. Залуурдлага сайтай, хөнгөхөн, хүүхдэд эвтэйхэн, дизайнлаг.  Миний хэтийн зорилго бол ҮЦХ-гийн гүйлтийн замаар хүүгээ түрээд алхах, гүйх, хойтон жилийн 6 сарын марафонд 5км-т оролцох явдал юм. Одоогоор гэр холдоод тийшээ очиж амжихгүй байгаа ч, захиалсан байр ашиглалтанд орчуул /уг нь орох хугацаа нь өнгөрсөн, он гарахаас өмнө амжиж орохгүй шинжтэй байгаа/ тийшээ ойртоод энэхүү чин хүсэл минь биелэх нягууртайм байгаам. Дүн өвлөөр биш юмаа гэхэд хавар эртхэн гараад алхаж, гүйж эхлэхэд хучлага дулаалга зайлшгүй еэ. Монголоос олдохгүй, Солонгос руу ч бас хялбар биш юм. Интернетээр хичээллэсэн 20 орчим жилийнхээ 99 арга мэхийг ашиглаад оролдож л байна ккк.

Орой ажлаа тараад хүүгээ аваад гэрлүүгээ тэрэгтэй нь алхдагийн. Уран жолоодлого, хурц алсын хараа, түргэн гавшгай алхаа гэдэг чухам энэ биед минь цогцлон бүрэлджээ гэж би бахархалтай хэлнээ. Аль болох замын бартаа саадыг эртнээс тооцоолоод сүлжээд үнэн кайфтай алхдышд. Хотын төв хэсгээрээ бас ч гэж тэрэгтэй хүмүүсээ бодолцоод хашлага хаалт нь намхан аятайхан болцын билээ. Манай хүү ч ээжийгээ дуурайгаад тэнэх хоббитой, гадаа л явж байвал уйлаад уцаарлаад байхгүй дуртай.

Нэг сонжоо бөглөсөн чинь гайхмаар өөдрөг зан чанартай гэж гарлаа лд. Би гайхаагүй. Өнөөдөр өөдрөг дээрээ тавьцан байгаагаа мэдэрч байсийм. Ийм өдөр өглөө босоол өөрийнхөө толиотой, гуалиг сайхан байгаагаа анзаарч тольдоод эхэлдэг. Бас нэг онцлог нь дундрашгүй их төлөвлөгөөнүүд. Бүгдийг нь хийгээд дууссан ч эцэж цуцахгүй мэт мэдрэмжинд эзэмдүүлчдийн. Ийм өдөр онгод сайн орно. Гэдэсний гүнээс таатай долгион тархаад л, гар хуруу өөрсдөө мэдээд л баахан юм биччинэ. Амжиж ашиглаад авах хэрэгтэй ийм өдрийг.

Шал эсрэгээрээ өдрүүд бас байна. Сэтгэл санаа шалаар хөглөрөөд, чирж явахад хүртэл тээртэй. Ажлын бүтээмж 0. Бас дээрээс нь айдас. Бүхнийг муу муухайгаар ургуулан бодож төсөөлөх, тэрнээсээ өөрөө цочиж, ёрын бодлоо сарниулах гэж толгой дээгүүрээ эргэлдэх шумуулыг үргээхийн дайтай гараа савчих энүүхэнд. Сэтгэлзүйчид очиж эмчлүүлмээр санагддын.



7 comments:

  1. би тэгсэн өглөө босоод л чёлкоо сэнсдсэн чинь үсээ босгодог байсан үеийнх шиг болчихсон, духан дээр хоёр бондгор юм гарчихсан, хүзүүгээр дүүрэн атопи улаан эрээн нүд хавдсан санагдаад бүүр хэрэг алга яасан өдөр юм байгаан гээд сууж байна ккк

    ReplyDelete
    Replies
    1. эхэхэ гайгүй дээ маргааш гэхэд л мартагнах үл ялиг асуудлууд :)

      Delete
  2. Тэрэг шиг хэрэгтэй юм алгаа нээрээ, бороотой үед л уутыг нь угламааргүй санагдаад үүрчихэж байгаагаас бусдаар сүпер. Хүүхэд ч бас багаасаа суугаад сурчихвал амар юм байна лээ. Сууж сураагүй хүүхэд донсолгоонд тархи нь хөдлөх эсвэл айгаад сууж өгдөггүй юм байна лээ. За тэгээд зорилгодоо хүрэх болтугай! Ээж хүү 2-т амжилт хүсье.

    ReplyDelete
    Replies
    1. Япон шиг зам гэж толь газар тэргээр явах бүр урамтай байхдаа. Эхэндээ хэсэг үүрсээн би. Одоо манай хүн нилээд бамбайгаад, үүрэхлээр ууц нуруу өвдөөд барахаа байсан ккк.

      Delete
  3. Шалаар нэг чирсэн сэтгэл гэснээс сайн сэтгэлзүйч танина шүү гэсс :P

    ReplyDelete
  4. Хаанаас олж уулзаж болох вэ тэр сайн сэтгэлзүйчийг?

    ReplyDelete
  5. uudrug xun setgelzuicheer yadgiin

    Goyo tereg bailee gants neg xun turj yavaag xarsan.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...