Pages

23.9.15

Тойрог

Л.Ө.-ийн "ТОЛИНД ТУССАН БУДДА" номноос...



ТОЙРОГ

Би цагирагаар тоглох дуртай охин байсан

Улаан ногоон цагирагийг унагалгүй тогтоон эргэлдүүлж
Урагш хойш гүйж тоглох дуртай охин байсан

Явуут дундаа л нэг хөлөөрөө ороон эргүүлж
Яриан дундаа л хоёр гартаа хураан эргүүлж

Гүйж байхдаа л уулсыг төөлж үүлсийг тоолж, дуу аялж
Гүнзгий нүхэн дээгүүр харайж тоглох дуртай байсан

Нэг газраас нөгөө рүү алхаж биш гүйж хүрдэг
Нэрлэж боломгүй юм бүхэнд нэр өгдөг

Оддоос, тодыг нь өөртөө зүсэлчихсэн
Моддоос, өндрийг нь өөртөө өмчилчихсөн

Шувуутай ярьдаг, мууртай уралддаг нохойтой ширтэлцдэг
Шулуун үстэй, онигор нүдтэй халуун зүрхтэй охин байсан

Бэлхүүсэнд эргэлдэх арван цагаригийг хэрэв унагавал
Би өнөөдөр унтахгүй дээ гэж өөртөө андгайлдаг

Тэр охиноос өнөөдөр юу үлдсэнийг харах гэж
Тэр л үеийн, тэр толийг өдөржин ширтэв

Ай, уйтгар дүүрэн нүдийг минь тойроод
он жилийн цагираг л үлдэж дээ!

Уртаар шүүрс алдтал, гэнэт
Ус шиг шингэн дуу ард цацарлаа:
- Ээж ээ, надад цагираг аваад өгөөч!


8 comments:

  1. urgats huraalt barag l duuslaa hund jil bailaa gan gachig uvchin horton geed gamshig ih dairlaa
    shar tald huh togoruu heden myangaaraa buuhiig harah l hamgiin saihan bailaa
    bas chamd neg nom ugnuu zavandaa utasnii dugaaraa neg yvuulaarai

    ReplyDelete
    Replies
    1. сайхан юм үзжээ. Баярлалаа дараа тэгж байгаад авнаа.

      Delete
  2. Цагираг эргүүлдэггүй бас өмчилж яваагүй охин байлаа харин одоо цагираг эргүүлдэг бас өөрийн өмчний цагирагтай бүсгүй болсон хэхэ

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)