Ийм нэртэй пост саяхан хаанаас уншлаа. Ялгаа юу байхав надад бас яг л ийм өдрүүд болж байна.
Бага маань өвдөж сандаргаад, өндөр халуураад эвгүй. Шөнө цурам хийхгүй хоноод, өдөр нь ажилдаа явчаад орой хүүгээ аваад оройн хоол бэлдээд зунгааралдаад суужийсан охин маань ороод ирлээ. Нааш ир гээд дуудаад байхаар нь очсон чинь түмпэнд бүлээн ус хийгээд тавьцан, ээжийнхээ хөлийг угаана гэнэ. Иргэний Боловсрол гэдэг хичээлийн даалгавар гэнэ. Амьдралдаа анх удаа хүнээр, тэр тусмаа хайртай охиноороо хөлөө угаалгаж үзлээ. Жижигхэн гараараа савандаад илээд эвлэгхэн гэж хөөрхөн. Хамаг ядаргаа арилаад, хайр гэдэг ундраад. Төрүүлж өсгөсний ачийг төвөггүйхэн ингээд л хариулчихлаа миний охин. Ийм зүйл зааж өгсөн хичээл, багшид нь бас талархаад баршгүй. Би өөрөө лав ээжийгээ ядраад ирэхэд нь хөлийг нь угаагаад өгөх ухаан сураагүй л юм даг...
Сүүлд энэ хоёр дууг ээлжлээд л сонсож байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
Хүчирхэг, дайчин...
Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав. https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/...
-
3 сарыг алгасчихжээ. Бодвол завгүй, бас сэтгэл санаа амар амгалан байсын болуу. Үймрээд хямраад ирэхээрээ л эндээ уйлагнах гээд ороод ирлэ...
-
Намар гуниг хоёр хэлхэлдээл надруу ирэхэд, блогоо бичихгүйгээр тэсэхийн аргагүй болов. Зуныг хангалттай мэдэрсэн. Нар, салхи, бороо, навчис...
-
Уг нь оны сүүлийн гэж гарчиглаад, ололт амжилтаа дүгнээд, ирэх жилээ төлөвлөөд, хүн шиг пост бичмээр бсн даанч амжсангүй. Гэснээс саяхан сэт...
Охин нь яасан хөөрхөн юм бэ, өмнөөс чинь хайлж урслаа хэхэ. Хүү нь ханиад хүрсэн үү?
ReplyDeleteОйрд дуу хуур сонсоогүй, дээрхи 2-г сонсоод жаал хөшөө болж суулаа. Ажлаа хийе дээ.
Зөв юм заадаг бас зөв даалгавар өгдөг яасан сайн багш вэ, багшийн даалгаварыг биелүүлдэг яасан сайн охин бэ:) Sургууль бүхэн хүүхдэд зөв иргэн, зөв хүүхэд байхад нь нөлөөлөх ийм хичээл их заадаг, ийм даалгавар хааяа ч гэсэн өгдөг болоосой.
ReplyDeleteБи ч бас ээжийнхээ хөлийг угааж өгөх ухаан суугаагүй л явна :(
Bi eejteigee pedicure-t orsiin, /mungii n bi tuluud hehe/ tegsen eej n uuruu iluu hiih yum bna, demii yumand bitgii munguu urj bai geed, bi joohon uramgui, hamt goy l bsan bizdee geed ungursun, suuld n minii ohion lak n udaad bas zugeer yum gej bsan. Ter sanaand orloo, uuruu bol eejiinhee huliig ugaaj ugch baigaagui
ReplyDelete