26.2.14

Мартахаасаа өмнө хэдэн тоо бичээтхий.


Филиппиний мөнгө нь Песо, товчлол нь PHP. Пи Эйч Пи шүү гсн :р Доллартай харьцах ханш нь 44.5 хавьцаа багахан хэлбэлздийн байна. Ойрын 10 жилд дээд тал нь 1:400 болсон гэсэн. Атаархмаар байгаа биз. Хэдхэн хоногийн өмнө манайд доллар 1750 байсан, тэгээд би тооцохдоо 1750 хуваах нь 44.5 гээд ойролцоогоор байгаа үнийг нь 40өөр үржүүлээд явчуул ерөнхийдөө дөхөх юм байна гэж сэтгэсийн. Өнөөдөр харсан дахиад баахан уначиж, тэхээр тооцоо гажихнээ. За юу ч гэсэн 40-өөр нь бодоод надтай цуг үржүүлэхийн хүрдээ давтаад явчаарай хүүхдүүдээ.



Өнөөдөр MALL OF ASIA гээд Филиппиндээ төдийгүй азидаа нилээд томд орох дэлгүүрээр хэсэв. Өдөржин тойроод дуусахааргүй том гэсэн, энүүнээс жижигт нь хүртэл мунгинасаар байгаад хамаг цагаа барчдаг хүн дээ би, харин өнөөдөр аз нь гийгээд дандаа зөв чиглэл рүү зөн совин маань хөтөлж, цагийг тун боломжийн өнгөрөөчлөө.

Дэлгүүр таалагдсан, хүүхэд хөгшид, хүүхэн залуу гээд хүн бүрийн хэрэгцээнд тохирсон бүхий л зүйлс тэнд байх шигээ.
Ийм хөөрхөн тоглоом байна, нас насаар нь тоглуулдаг газрууд ч нилээд хэд харагдсан.

Далай руу харсан хэсэг нь

Далайн эрэг дагуу хөөрхөн тоглоомуудтай парк ажиллаж бсн

Энэ их аятайхан байгааз, дотор нь хүүхэд ороод тоглодог бөмбөлөг.

Идэш уушийн газрын тоо, нэр төрөл бол баримжаагаа алдсан. Аль руу нь ч орохоо сонгож чадахгүйн байлээ, тэгж яваад Food Court руу нь оччихсон, мэдээж бусад ресторан кафегаас арай хямд төсөр. Ганцаараа явжийж нээх зоогийн газар тухлаад ч юүхэв. Дажгүй амттай шөл, ойрдоо шөл устай хоолны бараа хараагүйг хэлэх үү сайхан болжийлээ. 98 песо.

Мөсөн котокийг нь харчихымсан гэж бодож явтал өөрөө өмнө гараад ирсэн. Шоорт подолктой мөсөн дээр гулгацгаагаал. Гоё харагджийлээ.

Харих замд таксин дотроос. Уг нь шөнийн гэрэл чимэглэл нь үзүүштэй гэж уншсан мөртлөө дэлгүүр хэсэж яваад таг мартсан байлээ.
Тэр том тансаг дэлгүүр гэхэд маникюр педикюр 200-300 песо, сормуус наахад 550 песо гэх мэтчилэн гоо сайхны үйлчилгээ нь  УБ-с хамаагүй хямд байв. Ажиллах хүч ихтэй, хямд болоод тэгдийн байх даа. Доллар солих цэг нь буудлын хажуудхаас онцын ялгаагүй ханштай нь мөн таалагдсан. Банкны нэг салбар нь гэхэд 44.3-аар л солижийсон, зарим газар ч эвгүйтвэл мөнгөнийх нь талыг шимтгэл гээд "мөлжчихдөг" шд.

Такси нь 40 песоноос эхэлдэг. Аяга кофе хэмжээнээсээ хамаараад 100 орчим песо. Сан Мигүэл 40 песо, хатаасан манго 100гр нь 60 - 100 песо. Ихэнх юмны үнэ манайх хамаагүй илүү юм байлээ. Дэлхийн жишигт хамгийн түрүүнд юмны үнэ л очиж байгаан биз дээ.

Дэлгүүрүүдийн хаалга бүр дээр харуул цагдаа зогсоно, орохдоо цүнхээ шалгуулж орно, буу зэвсэг шалгадаг гэсэн, тэрнээс гадна гудамжны айхтар хүмүүсийг оруулдаггүй бизээ, тийм ч болохоор дэлгүүр дотор тайван явж болох нь амар юм даа.


За унты, маргааш чимдаанаа бооно, нөгөөдөр хичээлээ дуусгаад орой нь ниснэ дээ.

6 comments:

  1. За таньжааздээ анх хэзээ бишээ сүүлд хэзээ орж уншиж бичсэнээ ч санкүэн
    гэснээс нэг орохоо байжаал ирэнгүүт Пилипи явцан байхын хүний маймаагаар маймаалагдцын бишүүздэй :P

    ReplyDelete
  2. мамайг таньжааздээ анон этр гээд бас хэлээ хазчихаас ккк

    ReplyDelete
  3. Яагаад таг чиг болчуу зүгээрүү хүүхээ хүний газар мэдээ чимээ өг лд кк

    Ай чи чэн хэн

    ReplyDelete
    Replies
    1. билээ ямар үзсэн гүүхэн бэ :P

      бичсэн сээгий тасраад орчлоо хар залхуу гэж тасдаад бичичлээ

      Delete
  4. Мэнд хүргияа хоёрт :8
    Таньдаг хоёртоол

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...