Pages

7.2.14

Цагаан сар ба хар тамхи

Баяр сайхан болж өнгөрлөө (амны билгээс ашдын билэг) Яг үнэндээ бол ядарлаа, залхлаа бас уйдлаа. Олон жил гадаадад амьдарсны "гайгаар" цагаан сараар баярлах нь бага болж, сэтгэлд ойр санагдахгүй болжээ. Өнгөтэй, гэгээтэй, сайн талуудыг нь олж харахыг хичээсэн, халуун ам бүлээрээ ээж аавындаа бужигнасан мөчүүд сайхан байсаан. 



"Алисагаас асуу" гэдэг нэртэй өсвөр насны охины өдрийн тэмдэглэл-номыг уншив. Нэгэн цагт би өөрөө яг тийм дэвтэртэй байж билээ. Өдөр өдрийн наастр тэнгэр газар шиг, нэг гутраал, нэг баясаал...Охины тэмдэглэлээс өөрийн хүүхэд насаа олж харах шиг болж байлаа. Номны охин яваандаа буруу замруу хальтирч, хар тамхинд донтоно, ээж аав нь түүнийг эгзэгтэй үед сонсоогүй, ойлгоогүйгээс болж цаашдын амьдрал нь шавар шалбаагт хутгалдан амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэнэ. Бидний орчин, цаг үе номон дээрхээс өөр болсон байх л даа, гэхдээ л үр хүүхэдтэй хүмүүс нэг удаа ч болов уншихад илүүдэхгүй санагдсан.

Гэснээс би "л", "ч" хоёрыг ямар ч их хэрэглэдгийм дээ. Ноорог маягаар санаанд орсноороо биччээд эргээд харахад нэг өгүүлбэрт хэд хэдэн "Ч", "Л" тууж явах. Эргэж нэг уншаад илүү дутуу үгсийг танаж хасаад нийтлэхгүй бол дүүрэн сул үг... Ойрдоо орчуулгын талаар бага сага бодлогоширч байгаа болохоороо өөрийн бичлэгийн найруулга нтрээ хальт анхаардаг болжээ. Ном уншихдаа ч гэсэн үг үсгийн алдаа, найруулгын утга санааг их хардгийн байна. Хичнээн мундаг ном байлаа ч үгсийн алдаатай бол царайлаг, ганган залуугийн хумс нь канттай явахтай адилхан юмуу.

Хар тамхи руугаа буцаад оры. Seymour Hoffman гээд дуртай жүжигчин маань хэтрүүлэн хэрэглэсэн бодисноосоо болоод нас эцэслэж. Эд баялаг, эрх мэдэл, алдар хүндийн оргилд хүрэхээрээ хар тамхи гэдэг амтат хорноос татгалзаж чададгүйм шиг байгаан. ДиКаприогийн "Wolf of the Wall Street" дээр мансуурал, донтолтын тухай яруу тодоор харуулж байгаамаа. Санасныг бодоход хар тамхиний хэрэглээ асар нийтлэг, ойр зуурынх болсон юм шиг байлээ. Мань мэтийн эгэл бор хүмүүс ч юугаа мэдэх вэ. "ЦАГААН САР"-аар "ХАР ТАМХИ" шиг харагддаг цагаан хамрын тамхи "сорсон" юм байна. Ашгүй гарчигтай шууд холбоотой өгүүлбэр!

"Дурлал бол хар тамхи юм" гэж хаанаас уншлаа? Дурлалын хар тамхинаас бол ахиухан хүртээд амжсан хүн шүү :)

Б.Эрдэнэсолонгын номноос таалагдсан хэдэн шүлгээ оруулав.

Үрчлээсүүд
Үрчлээсүүд,
Амьдарсныг сануулдаг
Хөгшрөл,
Залуу байсныг сануулдаг
Ямар ч үрчлээсгүй
Ямар ч алдаагүй
Яралзсан цагаан шүдтэй
Эмгэн болмоор байна уу?
Ярьдаг хүүхэлдэй минь...

Өргөс
Хурц зүйлд хуруугаа хатгачихлаа
Өвдөлт нь хаана, ямар
Хурдтай очдогийг мэдчихлээ...
Өвдөлт бүхэн адилхан.
Өргөс бүхэн адилхан.
Тийм олон хатгуулчихаад
Тэсээд үлдсэн зүрхээ
Тэвэрч үнсмээр санагдав.

Цаг хугацаанд зориулав
Цаг хугацааг,
Хэсэг хэсгээр нь задалж эхлэхэд (эвдэхэд)
Уйтгар мартагдана. Мартагдсан уйтгарыг
Буцааж эвлүүлэхдээ аль нэг, магадгүй
Хамгийн гол хэсгийг нь зориуд гээж угсраад
Хөгийн тоглоомын сэгийг, холхон шиг хаяхсан...

4 comments:

  1. kk. Tsgn sr b hr tmhi . yg onood helchihej..i lost my phone , your number. pls cll me .....& my notebooks some problems

    ReplyDelete
  2. kk. Tsgn sr b hr tmhi . yg onood helchihej..i lost my phone , your number. pls cll me .....& my notebooks some problems

    ReplyDelete
  3. G.A SHINE NOM GARGAJ ZODOG TAILAH BOLOOGUI L BNA DAA TSAAD CHINI TSAGAAN HAR ULAAN

    ReplyDelete
    Replies
    1. Төрсөн өдрийн бэлгэнд авсаан :)
      Шүлэг бичихгүй, үргэлжилсэн үгээр дагнана гэсэн юм болуу?

      Гамнаж байгаад уншнаа гээл хадгалцан байгаа ...

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)