Pages

25.2.14

Сөүлмэйт ин Манила

Ширхэг ч үсгүй, бүр гялтайсан гялалзсан, ялаа хальтарч шумуул уран гулгалт хиймээр мөлчгөр толгойтой хэрнээ эрүү хацраараа багсайсан барвагар сахалтай хүнийг төсөөл дөө. Үс нь байршлаа андуураад ургацымуу, нүүдэл суудал хийгээд эрүү лүүгээ цагаачлаад явцымуу бүүмэд. Өдөржин ийм хүнээр хичээл заалгажийна, 5 мөч тутамд тэр гялгар мөлгөрийн туйл болсон гадаргуунд хүрч үзэхсэн гэсэн гажиг бодлоо дарж ядан тэмцэлдэж байна би. Өөр бас нэг тэмдэглүүштэй юм нь, инээхээр үүсдэг уруулны хажуутлын нугалаас нь юутай сээгсий, ямархан зохицон хорвоо вээ. Тэр нугалааг нь ганцхан илээд үзчмээр. Ер нь би хүнээ байж байгаа гэж үнэн байхаа, энхрий хайрт, эрхэм хүндэт багшаа юугаа ингээл элдвээр бодоод суужийдаг. Тэсэлгүй зургийг нь авсан, гэхдээ эндээ тавьж арай зүрхэлкүй нь. Гай болж өөрөө олоод харчуул төвөг.



Багшаагийн туслах, түүнд Тубаши гэж нэр өгнөө. Туслах багши гэж байгаан. Үнэн күүүл, хэмнэлтэй, хөгжилтэй, ухаалаг харагдахын хүслэн тэхүү. Гэвч миний нүдэнд атга хэрийн "домбоо"-г үл ялиг сагсуугаар хачирлан "их мэдэгч" дүр эсгэхүйн зууханд бага температураар удаан жигнэж болгосон нь харагдаад байгаа байхгүй юу. Эгч нээрээ хүнийг ямар сайн нэвт шувт танидаг болоо вэ. Яс юман дээрээ энэ хүмүүс миний тухай юу гэж дүгнээд суугааг мэдэхгүйшд. Таг дуугай, юм асуухаар хариулж байгаа нь сонсогдохтой үгүйтэй, ойлгоод байгаамуу гүймуу огт уншигдахгүй сонин хэлээр бичсэн "ном" байна даа гээл боджаагаа байх даа хихи.

Энхрий хайрт нам засаг биш ажлын газар, босс ө боссын буянаар Сөүлмэйт ийнхүү гадаад оронд галуу шувууны мах идэж суугаа нь энэ билээ. Халуун дулаан оронд ирээд, өвөлжин тэс хөлдсөн бие юугаа гэсгээж, өглөө МАНГО, өдөр КОФЕ, орой МОJITO гэсэн бүтэц бүрэлдхүүнээр ходоод юугаа баясгаж (бусад их идэж ууж байгаа амттан шимттэнээ үл бичиглий, ер нь бол зай завсаргүй болтол нь чихэж байгаадаа өөртөө их гутарч гуниж байгаа, юм үзээгүй царайлаад) өглөө өдөн хөнжил дэрнээс арайхийж сугаран босоод өдрийн турш нүд гялбам багшаагийн хуйханд төрх болон тархи юугаа тольдоод, оройн цагаар дэлгүүр хэсэн хямдралтай барааг хайж олон үржүүлэхийн хүрд юугаа эргэн сэргээх гэсэн дараалалтай онц чухал үйл ажиллагааг гүйцэтгэн явуулж байгаа болно.

Шөнө бүр Сан Мигүэл хэмээх сайхан амтат залууг тэврэн халуун усанд хэсэг хэвтсэний дараа зүүд нойрны ертөнц рүү зорчин одож буйгаа мөн бахдан дамжуулы. Чухам үнэнийг өчсөнөө дараах хэдэн зургаар баталгаажуулсугай.

Зорилго : мангоноос залхатлаа идэх. Бүтэхгүйм шиг байна, залхахгүйн ерөөсөө.


Mojito буюу дуудлага нь мохито. Надад энэ J -г Х гэж дууддаг нь гоё санагдаад байхым.

жаргах бэлтгэл хангагджээ.

Орой ирэхэд орны хажууд амттай юм тавьцан байдаг. Ингэж эрхлүүлэхээр би яаж тэсэх вээ дээ... Ер нь үйлчилгээ сайтай буудал байна шүү.

Таксины жолоочоос сонссоноор, Манила 16 сая хүнтэй гэнэ. Хэд хэдэн том дүүрэг-хотоос бүрддэг бөгөөд миний буусан буудал Малатэ дүүрэгт байрладаг. Малатэ бол нилээд хуучны хороолол, сүүлд гайгүй бүтээн байгуулалт хийж өөд нь татсан бололтойм. Гудамжинд ядуу хүмүүс нилээд ихтэй, зарим хэсгээрээ үнэр танар гэж аюул. Орон гэргүй бололтой хүмүүс гадуур зөндөө, хийх ажилгүй тэгээл сууж байгаа харагдана. Яах аргагүй хүн ам нь тийм их болохоор ядуу хэсэгт нь ажил ч амар олддоггүй байх. Уг нь гүүгл газрын зураг дээрээс харахад дан англи, испани нэртэй гудамжууд, далайн эрэг дагуу алхаад байж болохоор цэвэрхэн цэгцтэй санагдсан юм. Өнөө өглөө 7 цагт гараад ойролцоо далайн эрэг лүү очиж үзлээ, орох оронгүй хүмүүс нь тэндээ байрлачдым шиг байна, надруу том том хараад л, дөхөж ирэнгүүт нь би айгаад зугатаад наассс. Ганц нэг биш өчнөөн тийм хүмүүс байхаар өөрийн эрхгүй эмээх, болгоомжлох сэтгэл төрдгийн байна. Ер нь гадаад хүмүүсийг гадуур хамаагүй алхахгүй байхыг сануулдаг юм гэнээ. Уг нь таксины жолооч намайг филиппин хүүхэн шиг байна гэсэн болохоор нь аминдаа нутгийн индиан шиг царайлахыг оролдсон боловч арай л бүтсэнгүй.
Төсөөлж байсан шиг амар жимэр тэнгисийн эрэг хөвөө биш байсан тул төд удалгүй буцсан, гэтэл буудлаа олохгүй хэсэг төөрөөд. УБ-ын гудамж шиг эмх замбараа муутай, бичиг тэмдэггүй золиг юм. Дээрээс нь би зүг чигээ алдахын мастерыг хэлэх үү. Гялаан толгойт багшаа хэлэхдээ "би л гадаад хүн гэсэн шиг дээшээ өлийгөөд мангайгаад битгий яваарай" гэсийн, гэтэл би яг тэр хэлсэн шиг нь дээшээ хараал буудлаа хайгаад манараад. Тэгж тэгж нэг юм хөлс нь цувсан зүрх нь түгшсэн амьтан арай гэж буудлаа олж ирсэн паянтай.

Үнэтэй буудалд баян гадаад өвөөг дагасан филиппин охид мэр сэр үзэгдэх, дэлгүүрт бас солонгос ажошиг дагасан жоохон охидууд харагдах. Охид ч гэж, ер нь бие хаа жижигтэй, нүүр царай нь ази европын холимог гэмээр улс болохоор оворгүй залуу харагдах юм дөө. Гудманд цаасан хайрцаг дэвсээд нялх хүүхдээ унтуулсан байхыг хараад сэтгэл өвдөхгүй байхын аргагүй. Дандаа Монгол орон, УБ-ын гудамжин дах хүмүүстэй харьцуулж бодоод, өөрийн шарх хөндөгдөөд л тэр байх.

Хүнд үйлчлэхдээ гаргуун улс юмаа. Хэдийгээр мөнгөний төлөө ажиллаж байгаа ч гэсэн, надад бол үнэн сэтгэлээсээ хүндлээд байгаам шиг сэтгэгдэл төртөл нь үйлчилж чадаж байна. Харин таксины жолооч нар мөнгөө яг тааруулж өгөхгүй бол хариулт мөнгө өгөхгүй санаатай. Тип авч, өгдөг соёл байдаг юм болуу мэдэхгүйн.

За үг холдов. Монголд маань хавар болж байгаа. Гэж бодохоор сэтгэл өег сайхан байна шүү.



6 comments:

  1. tsas orov

    ReplyDelete
  2. хэрэгт дурлаж багшийн зургийг үзмээр санагдлаа

    ReplyDelete
  3. би ч бас багшаагийн зургийг үзмээр л бн, төсөөллөөр сахалтай хүн нэг л биш санагдаад байдын, үнсэлцэхэд сахал нь садаа болохым шигээ ккк, филиппин аюултай байх шүү, болгоомжтой яваарай

    ReplyDelete
  4. Asar sonirholtoi blaa. Love it. Naizinhaa umnuus sain mango ideed avaarai. Manai end 1 mango $1.50 :).
    Bruno Mars is half filippino.
    Rubi

    ReplyDelete
  5. Wow
    U should be on baabar.mn; seriously

    Loll

    ReplyDelete
  6. Minii nernii j-g h-eer duudval ch uuriiguu tanixguin bna l doo.
    Saixan ayalal boljee

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)