Pages

21.1.14

Банжиг, Төлөвлөгөө, Энерги

Оны эхээр идэвх, эрч хүч огцом ихэсдэг. Тэгээл биелүүлшгүй баахан юм төлөвлөөд, завдахгүй пижигнэж явсаар, оны эцэст эргэн сөхөж харахаасаа ч ичиж нтр ккк. Энэ жил сэтгэл хөдлөлөө дарж, бодитой, шаардлагатай зүйлсээ төлөвлөв. Том том зорилт тавихаас илүү өдөр тутмын хэвшил, хэмнэл, процессыг өөрчлөх жижиг сажиг зүйлсээр бүрдүүлэхийг хичээлээ.



Google Reader хаагдаад удаж байгааг мэдэх бизээ. Feedly рүү нүүсэн боловч, Банжигийн блогууд ор тас орхигдсон байсныг сая гэнэт бөөнөөрөө эргэн гарч ирэхээр нь мэдэв. "Болзолгүй хайр", "Тэнгэр Заяат бүсгүй" гээл дагадаг хэдэн блогийнхоо бичлэгийг бөөнд нь уншиж кайфыг эдлэв. Коммент үлдээж болохгүй байлээ даанч.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр хөдөө яваад ирсээн. УБ-аас 12 цагийн турш Мандалговь, Цогт-Овоо, Цогт-Цэций, ХанБогд гэсэн маршрутаар давхисаар Оюу-толгойд ажиллаж байгаа хүргэнийдээ зочиллоо. Монгол орныхоо говь нутагт анх удаа хөл тавьж байгаа минь энээ. Урагшлах тусам цасгүй, шаргал тал цэлийх нь өвөл хэмээх улиралыг мартагнуулж байваа.

Зураг бараг авсангүй, ерөнхийдөө нүдээрээ харж баясаад л өнгөрсөн аялал байлаа. Гарын доор бэлэн байжийдаг "ухаалаг" утсаа эвдэлсэн нь ч нөлөөлсөн биз, жуулчин шиг биш сүсэгтэн шиг яваад ирээрэй гэсэн ээжийн захиас ч биелэлээ олсон буйзаа...

Уйтгартай, бас сүрлэг харагдах говийн хайлаас модод.
Зундаа бол ногоорч сүглийгээд халуун нарнаас сүүдэрлэж сэрүүцүүлдэг гэсэн.
Hello Gobi!
Говийн шар нар гэмгүй сайхан мэлтийж байснаа, гэнэт багахан салхи шуурахад бөөн шороо босож, 3 алхамын цаадах үзэгдэхгүй болоод, зүг чигээ алдаж төөрчмөөр айдас төржийлаа. Харин Ханбогд суманд салхи ихтэй мөртлөө шороо босох нь гайгүйм билээ. Хөдөө нутгийн агаар цэнгэг, тэнгэр цэлмэг, шөнийн одод асгараад ирэх гэж буй мэт гоо үзэмжтэй...

Ханбогдоос 40км зайд орших Оюу-Толгой гаднаас нь харахад нүсэр том байгууламж, өргөн талбайг эзэлсэн нөр их бүтээн байгуулалт харагдана лээ. Гадны хүн оруулахгүй тул хүргэн хүүгийн дайлсан өег, махаар "зодож" хийсэн "Говийн диваажин" буюу ОТ нэрийн пиззаг машин дотроо ам хамраа олохгүй шахам идчээд цаашилсан...

Аялалын гол зорилго нь Дэмчогийн хийд, Энергийн төв байлаа.

Дэмчогийн хийдийн бүтэц нь өндөр газраас харвал бадамлинхуа цэцгийн хэлбэртэй баригдсан гэсэн. Ард харагдаж буй цохиог "Бэлэг хад", "Хүслийн хад" ч гэж нэрлэх бөгөөд, Говийн догшин хутагт Данзанравжаа нутаг шинжиж яваад уг цохиог харж ихэд баярлан, "Эр хүнд чадал чансаа, эм хүнд сайн үр хүүхэд, хань ижил заяаж, хүний амьдралын дутуу бүхнийг тэгшлэх увидастай хад" хэмээн билэгшээж бадамлинхуа цэцгээр тахих учиртай гэсэн гэдэг. Яг "тийм" хэлбэртэйг нь оноож харж чадаагүй ч, хүсэл юугаа шивнэж сүсэглэсээн. Ажлын компьютер дээр хадгалсан энэ жилийн төлөвлөгөө минь бүгд биелээсэй гэж товчлон бодсоноо, арай ингэж залхуурч болохгүй байх гээд бүгдийг нь нэг бүрчлэн шивнэсэн ккк. 


Хадаган овооны тэнд Энергийн төв оршино гэх бөгөөд, тэнд сууж өөрийгөө бүрэн цэнэглэв. Санаа дагаад ч тэрүү, учиргүй ядраад байх нь больцийм шиг. Хүн гэж сэтгэлийн амьтан, бөөн урам зориг, эрч хүчтэй буцаж ирсээн.
 
Уг газар "Үлэмжийн чанар" хэмээх алдарт дуугаа туурвисан гэсэн.

Явж ирээд нэг л сайхан сэтгэл хангалуун мэдрэмж цээжинд дүүрэх нь таатай. Бөхөөр бол бяр чадал нь амтагдаад ч байгаам шиг. Хорвоогийн бор шар хоногуудыг өөртөө таарсан жаргал, зовлонгоороо бялхаан, өнөөдөр хэмээх жижигхэн дуслыг үр дүнтэй, амт шимттэй өнгөрүүлэн хурааж, бүтэн жилийн хугацаанд цуглуулаад харахад санасан хүсэл зорисон зорилго минь биежин бүтсэн байх юм шиг өөдрөг бодол дотроос минь төөнөн байнам.

9 comments:

  1. "Гайд"-лцаад явсан хэрнээ өөр, шинэ өнгө төрх үзэгдтэл гоё бичхийма.. тэр хайлаас, "царайлаг" ингэ гоё гарчээ

    ReplyDelete
  2. чи өөрөө банжиг дээр блогтой байсиймүү

    ReplyDelete
    Replies
    1. байгаагүйэ
      гэх гэсэн чинь нээрээ нэг юм нээгээд хаясын байна шүү. хаяг нэр нь юу ч байлаа мартчиж

      Delete
  3. Xumuus energiin tuv gej olnooroo nerlej, bodsoor bgaad setgel sanaagaaraa energy avdag boltson bxaa. Saixan ayaljee

    ReplyDelete
    Replies
    1. Тийм ч байх, угаасаа аялал гэдэг сэтгэл сэргээж эрч хүч бэлэглэдэг нэг төрлийн сэргээш юмаа миний хувьд...

      Delete
    2. energy-iintuvuu xottoigoo oirxon zarlatsan bol tee. Xun amiin ixenx ni amidardag UB xot dayaraa ochij energy avaad l Mongol uls mandan badrax niguurtaisan.

      Delete
  4. Ийм сайхан эрч хүчийг ашиглаад ажлаа ч, ахуй амьдрал аа ч, блогоо ч гялалзуулаад байгаарай ;)

    ReplyDelete
  5. Шинэ оны мэнд хүргэе Soulmate.
    Сүүлийн өгүүлбэр бол мундаг бурханлаг өгүүлбэр байна :) Аргагүй энергитэй газраар яваад ирсэн хүн "байнам" энэ тэр гээд :P
    Би бас бялхаан өнгөрүүлэн хурааж цуглуулаад харах гээд л эхлэчихсэн яваа.

    ReplyDelete
  6. ene jil gaihaltai zavgui jil baih boltugai

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)