Google Reader хаагдаад удаж байгааг мэдэх бизээ. Feedly рүү нүүсэн боловч, Банжигийн блогууд ор тас орхигдсон байсныг сая гэнэт бөөнөөрөө эргэн гарч ирэхээр нь мэдэв. "Болзолгүй хайр", "Тэнгэр Заяат бүсгүй" гээл дагадаг хэдэн блогийнхоо бичлэгийг бөөнд нь уншиж кайфыг эдлэв. Коммент үлдээж болохгүй байлээ даанч.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр хөдөө яваад ирсээн. УБ-аас 12 цагийн турш Мандалговь, Цогт-Овоо, Цогт-Цэций, ХанБогд гэсэн маршрутаар давхисаар Оюу-толгойд ажиллаж байгаа хүргэнийдээ зочиллоо. Монгол орныхоо говь нутагт анх удаа хөл тавьж байгаа минь энээ. Урагшлах тусам цасгүй, шаргал тал цэлийх нь өвөл хэмээх улиралыг мартагнуулж байваа.
Зураг бараг авсангүй, ерөнхийдөө нүдээрээ харж баясаад л өнгөрсөн аялал байлаа. Гарын доор бэлэн байжийдаг "ухаалаг" утсаа эвдэлсэн нь ч нөлөөлсөн биз, жуулчин шиг биш сүсэгтэн шиг яваад ирээрэй гэсэн ээжийн захиас ч биелэлээ олсон буйзаа...
Уйтгартай, бас сүрлэг харагдах говийн хайлаас модод. Зундаа бол ногоорч сүглийгээд халуун нарнаас сүүдэрлэж сэрүүцүүлдэг гэсэн. |
Hello Gobi! |
Ханбогдоос 40км зайд орших Оюу-Толгой гаднаас нь харахад нүсэр том байгууламж, өргөн талбайг эзэлсэн нөр их бүтээн байгуулалт харагдана лээ. Гадны хүн оруулахгүй тул хүргэн хүүгийн дайлсан өег, махаар "зодож" хийсэн "Говийн диваажин" буюу ОТ нэрийн пиззаг машин дотроо ам хамраа олохгүй шахам идчээд цаашилсан...
Аялалын гол зорилго нь Дэмчогийн хийд, Энергийн төв байлаа.
Уг газар "Үлэмжийн чанар" хэмээх алдарт дуугаа туурвисан гэсэн. |
Явж ирээд нэг л сайхан сэтгэл хангалуун мэдрэмж цээжинд дүүрэх нь таатай. Бөхөөр бол бяр чадал нь амтагдаад ч байгаам шиг. Хорвоогийн бор шар хоногуудыг өөртөө таарсан жаргал, зовлонгоороо бялхаан, өнөөдөр хэмээх жижигхэн дуслыг үр дүнтэй, амт шимттэй өнгөрүүлэн хурааж, бүтэн жилийн хугацаанд цуглуулаад харахад санасан хүсэл зорисон зорилго минь биежин бүтсэн байх юм шиг өөдрөг бодол дотроос минь төөнөн байнам.
"Гайд"-лцаад явсан хэрнээ өөр, шинэ өнгө төрх үзэгдтэл гоё бичхийма.. тэр хайлаас, "царайлаг" ингэ гоё гарчээ
ReplyDeleteчи өөрөө банжиг дээр блогтой байсиймүү
ReplyDeleteбайгаагүйэ
Deleteгэх гэсэн чинь нээрээ нэг юм нээгээд хаясын байна шүү. хаяг нэр нь юу ч байлаа мартчиж
Xumuus energiin tuv gej olnooroo nerlej, bodsoor bgaad setgel sanaagaaraa energy avdag boltson bxaa. Saixan ayaljee
ReplyDeleteТийм ч байх, угаасаа аялал гэдэг сэтгэл сэргээж эрч хүч бэлэглэдэг нэг төрлийн сэргээш юмаа миний хувьд...
Deleteenergy-iintuvuu xottoigoo oirxon zarlatsan bol tee. Xun amiin ixenx ni amidardag UB xot dayaraa ochij energy avaad l Mongol uls mandan badrax niguurtaisan.
DeleteИйм сайхан эрч хүчийг ашиглаад ажлаа ч, ахуй амьдрал аа ч, блогоо ч гялалзуулаад байгаарай ;)
ReplyDeleteШинэ оны мэнд хүргэе Soulmate.
ReplyDeleteСүүлийн өгүүлбэр бол мундаг бурханлаг өгүүлбэр байна :) Аргагүй энергитэй газраар яваад ирсэн хүн "байнам" энэ тэр гээд :P
Би бас бялхаан өнгөрүүлэн хурааж цуглуулаад харах гээд л эхлэчихсэн яваа.
ene jil gaihaltai zavgui jil baih boltugai
ReplyDelete