2.1.14

Шинэ оны мэнд хүргий!



Онгод гээч нь яг юу юм бол, бичих дур хүсэл болон үгс ар араасаа хөврөх тэр мэдрэмж төрөх үест уураг тархинд яг ямар эд эс нь холбогдож химийн ямар бодисууд гормонжоод надад нөлөөлөөд байдгийн бол? Уншиж байгаад тал орхисон номон дээр уг нь байгаа л байхдаа. Яг сайхан төвлөрөх гэхээр юм асуугаад, хаалга тогшоод сарниулчаад байгааг яалтай ч билээ. Хүний уураг тархи multitasking хийж чададгүй, нэгээс нөгөө рүү хэр хурдан шилжиж байна гэдгээс л олон үйлдлийг зэрэг хийдэг үгүй нь тодорхойлогддог гэж тэр номон дээр бичсэн байсан санагдана, би ч бодолдоо гүнзгий умбадаг болохоор нэгээс нөгөө рүүгээ хурдан шилжиж чададгүй байх л даа.

Өнгөрсөн оноо тоймлоодхы, Koyuki шиг сар сараар нь бичвэл зүгээр санагдлаа, тасалдсан ч гэсэн хаана явж байснаа санахад амар.





1 сар
Айл айлын хоол буудаад л он гаргасан. Гэртээ хоол унд хийхгүй өнгөрөөх биед амар ч гэсэн арай л хоосон эвгүй санагдаад байсан. Шинэ жилээр хиймэл хумс наалгаснаас болоод тэрийгээ будуулдаг хоббитой болсын байна.

2 сар
Төрсөн өдрөөрөө Булсара концерт үзэж, блогчдыг ар өврөөс нь сэмээрхэн ширтэж, Скайрезортод үнэгүй гулгасын байна. Энэ жил бас үнэгүй гулганаа л гэцэн байгаа. Өвөл төрсний нэг давуу тал :р

3 сар
Мартаар хамаг юмаа мартатлаа уусын байна, утсаа хаячлаа гэж бодсон чинь ажлын хүүхэд авцан байсан, үнсүүлвэл өгнө нтр гэж мэссэждээд, өдөөн хатгалт уу юу вэ гэдгийг нь сайн ойлгоогүй, донгио царайлаад өнгөрөөсөн нь оносон байжээ гэдгийг мэдсэн, энэ арга ер нь ихэнхдээ л онодгийн.

4 сар
Охиныхоо төрсөн өдрийг Парк дээр тэмдэглэсэн, аймаар их цастай өдөр байсан. Гуанжү орсон, өнгөрсөн жилийн ганц нислэг байлаа, Бээжингийн онгоцны буудал ямар сүпер гоё болчоо вэ гэж гайхсан.
Юм бодож явж байгаад хальт гишгээд шагай будаа. Өвдөлтийг их эмзэг мэдэрдэг болчжээ энэ юуных вэ? Шууд толгой дүүрээд, нүд харанхуйлаад, яг ухаан алдаж байгаам шиг болчихсон. Тэр үед надад тусалсан залуу хүүг бурхан ивээг, үнэхээр их баярласан шүү, бас надад туслаагүй хүмүүсийг ч бурхан ивээг хэтэрхий гэнэн мээнэг хүнд сургамж болсон.

5 сар
Ажилласан бололтой. Өөр санагдах зүйл алга. Хаврын догдлол, сэтгэл хөдлөл байгаагүйм шиг. Ер нь энэ жил он гарсныг ч хожимдож мэдэрсэн, тэгээл хойш хойшоогоо бүх юм оройтож, хоцорч, эсвэл бүр алгасаастай...

6 сар
Газрын гаваар яваад орчмоор ичгүүртэй байдалд орсон. Азгүйтэл, гэхдээ миний буруу байсан лд. Ажлаа солий гэх бодол баттай төрж эхэлсэн. Хүндлэл хөөсрөн замхарч, буруу замаар будаа тээгээд байгаам шиг санагдах болсон. Одоогийн ажил руугаа apply хийсийн бн.

7 сар
Саваагүйтэл, олигтой үр дүнгүй. Ууланд нэг гарсан, гоё байсан гэхдээ оройжин хэвтсэн, өвдгөөр хатгуулаад :р Зарим нэг сонирхолтой хүмүүстэй уулзсан. Таалагдсан, түүний хөөрхөн инээмсэглэл (хэн гэдгээ өөрөө мэдэж байгаа биздээ :р )
Нилээд мөнгөтэй түрийвчээ алдсан. Маргааш нь олсон, гэхдээ доторх мөнгөгүйгээр. Барцад нь гараа биз гэж өөрийгөө тайвшруулангаа Гандан орж ном уншуулсаан ккк.

8 сар
Шинэ ажлаас ярилцлаганд дуудсан, хүлээлт. Өөр нэгэн хүлээлтийг эцэслэсэн, хананд хадсан зурагнаас ус урсахыг хүлээн цангаж суухаа болихоор шийдсэн. Амралтаа авсан, ажлын 15 хоног асар урт мэт санагдаж байсан ч, дороо юм байлэээ. Дундуур нь ажилдаа эргэж ор гэж дуудаал, очилгүй гүрийсэндээ өөрөө санаа зовоол нэг тийм түгшүүртэй. Ямар нэг ажил төлөвлөж цаг товлохгүйгээр тааваараа өдрийг өнгөрөөх л жинхэнэ амралт болдгийм билээ. Хөдөө явах сайхан байсан.

9 сар
Шинэ ажилд орохоор болсон. Хуучиндаа сар дуустал ажилласан, шөнө хонож ирээл идэвх зүтгэл гаргасөөн. Чам шиг хүнийг алдах хайран байна, удаан ажиллана гэж бодсиймсан гэсэн үг сонсоод баярлаж байсан, сэтгэл санааны бэлтгэл бүрэн хангагдсан, явахаар шийдсэн байсан хэрнээ л яг гарахад эвгүйн билээ, цээжинд нэг юм хөндүүрлээд л... Монголд ирээд эхний ажил, анх удаа дороо цэрэгтэй болж үзсэн, бэрхшээл ч ихтэй бас зөндөө л гоё дурсамжтай үлдсэн дээ. Дараа чадвал тэнд ажилласан нэг жилийнхээ тухай бичнээ.

10 сар
Нилээд хүнд сар байсаан. Шинэ ажлын стресс, биеийн байдал, гэр орны ачаалал нийлээд сөхрөх шахаж байв. Ууланд алхаж эхэлсэн. Ядрах тусам гэртээ хэвтээд байвал улам дордохым шиг санагдаад албаар биеэ дайчилсым. Хамрын хийд явалгүйгээр хажуу дах уулнаасаа энергийг авч болдог нь сайхан юмаа.

11 сар
Ичсэн сар. Ичимхий бишээ, ичээндээ орсон гэсэн үг :р Ядрах нь үргэлжилсээр л... Яахав мэр сэр гарч ороол, халбага сэрээг зодолдуулсым байнаа.

12 сар
Хүлээж байсан хүн ирж, даарах, ядрах, ганцаардах нь эрс буурсын байна. Шинэ жилийн олон паарийнуудад очоогүй. Нийгмийн идэвх, санхүүгийн байдал хоёр яг адилхан тааруухан байсан тул. Ажлын шинэ жил дажгүй болсон. Хэмнэдэг баатар гээд олон жилийн өмнө авчийсан даашинз, сандаалтайгаа давхиад орсым. Гутал хувцсаа хэмнэсийм чинь гээд нүүрэн дээрээ нөгөө хүүхнээ гоо сайханчаар зуруулж, толгой дээрх таван сэгсгэрээ үсчнээр сүлжүүлсэн нь буруу таакчик байсан байлээ. Палаач огт зохиогүй, биеийн өө сэвийг тодруулсан, сандаал хуучраад яг үдэшлэгт орох мөчид салж унан хөл нүцгэрсэн гайхалтай сюрпризийг надад барисан. Гоо сайханч эмэгтэй намайг багт наадамд явж байгаа гэж андуурсан бололтой, шөнийн ажилтай, сормуусаараа хог шүүрддэг шулам авхайн дүрд хувилуулаад тавьчихсан, үс болохоор өөрөө сүлжсэнтэй зарчимын ялгаа байгаагүй. Гадаад төрхөндөө сэтгэл хангалуун биш болохоор наастр тиймхэн байсан, гэвч удалгүй халамцаад хөгжин цэнгэлдсээн. Монгол хатны өмсгөлтэй бүжгийн хэсэгт оролцсон нь сайхан дурсамж болсон.

Оны сүүлийн өдөр амралтаа авч байгаад л "жангүмдсэн". Шинэлэг жор мор туршаагүйэ, уламжлалт бууз, нийслэл салад дээрээ л эргэлдэв. Он солигдох мөчийг шөнийн тэнгэрт цойлон нисэх шампаанскуудын бөглөөтэй цуг талбай дээр угтсан. Одоо болноо хаваажид гэтэл удаан үргэлжилсэн салютыг харж сэтгэл хөдлөн нүд баяссан. Өмнө нь бас бичиж байсан байхаа, хормын төдий гэрэлтээд унтрах салют шиг хүн байдаг шүү гэж. Дур булаам сайхан боловч, дулаацуулах илч огт үгүй, нүд ирмэхийн зуур асаад унтрах, тиймхэн...

Онлайнаар, утсаар, олон тийшээ шинэ оны мэссэж мэндчилгээ шиддэгээ хийсэнгүй. Яагаад ч юм тэгэх хүсэл төрөхгүй байсын. Эхнээсээ авахуулаад дуустлаа, давс хужир нь багадсан амт муутайхан бантан шиг, гоц гойд амжилт бүтээл үгүй, бүр их дордож доошоо орсон ч үгүй, нэг хэвийн, уйтгартай, зугуухан өнгөрч дээ. Хүслээр минь, санаснаар минь болоогүй өдрүүд л их олон байсан санагдана, он гарчлаа гэдгийг ухаарах гэсээр байтал 2,3 сар нь өнгөрчихсөн, тэгээд л хавар, зун, намар болсныг анзаарах сөхөөгүй л бүтэн жил шурдхийгээд урсчихлаа. Амтлагчгүй, сулхан хоол ходоодонд сайн байдаг шиг, содон үйл явдалгүй 2013 он олон зүйлийг тайвнаар тунгааж, ухаарах жил байсийн болуу даа.

Энэ жил өөр болох юм шиг, сайн сайхан учралаар амьдрал минь бялхах юм шиг л санагдаад байна. Зөн совин маань үнэн байх болтугай. Блогоороо илүү идэвхтэй уулзаж учирнаа бүгдээрээ.

4 comments:

  1. Энэ бүгдийг он гартал хамтдаа блогоор чинь дамжуулж үзэж туулж өнгөрүүлсэн зүйлс байнээ. Ямар нэг юм алгасаагүй л юм бна. Шинэ жил сайхан байсан, надад ч бас адилхан бусад хүмүүст шинэ жилийн мэнд хүргэсэн зурвас бичих сэдэл огт төрсөнгүйэ. Би бас дүгнэж бичнээ. Дараа нь плаан.

    ReplyDelete
  2. Шинэхэн оны мэндийг хуучины танихгүй танил блогчин бүсгүйдээ хүргэе!

    Яг тэр онгод гээч нь тархинд, яг хаана нь, яг ямар сэдэл үйлдэл өдөөж байж ирдэг болохыг нь мэдчихвэл бидэн дээ бас хэлж өгөөрэй дөө ;) Учир шалтгааныг нь мэдчих юм бол онгод оо оруулаад олонолон юм биччихмээр байх юм :)

    Миний хувьд ч бас ийш тийш нь баярын мэндчилгээ бараг нисгээгүй, ер нь бол нам гүмхэн л шинэ жил болсон. Энд ч тэнд ч адилхан байжээ.

    За тэгээд шинэ ондоо шинэхэн бичлэгүүдийг шижигнүүлээд өгөхийн өлзийтэй ерөөлийг, үүрэг даалгавар болгон хүргэе бас хүсье ээ :)

    ReplyDelete
  3. shine onii mend saihan bichejee, er ni neg ingej oortoo dugnelt hiimeer yum bn. bi bas ene 2014 on neg l goe oor bolohiim shig sanagdaal bayarlaal bgaa

    ReplyDelete
  4. 2013 on minii huvid ch gesen yalgaagui ongorloo.shine jileer ch gesen yamar ch nastergui (shsgnuulsaniig es tootsvol) ongorooson.Huvi hun uuriigee hugjuuleh tal deer yamar ch ur.buterlgui ongorooj.irj bui 2014 oniig saihan baigaasai gej husej bna

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...