11.11.13

Ayurzana.mn

Ийм сайт нээгджээ. Дараа тухтай үзий.


Нүцгэн модны үзэсгэлэн цасан дунд л тодорно.
Тийм гэхийн аргагүй амьд гэрэл
      эргэн тойрны нь агаарт сацарна.
Нүдэнд минь одоо баяр хөөр биелэн үзэгдэнэ.
Хөөр баяр дуусна. Халааг нь гуниг авна.



Хувхай модны үзэсгэлэн цасан дунд л тодорно.
Будрах цастай хоршоод тэр
       цагаан аялгуу үүсгэнэ.
Хуучин төгөлдөр хуурын хөг өөрөө суларч,
Хувь заяа надад нам гүмийг зэхнэ.


*** *** *** ***
Оройжин уулаар яваад 
Гэртээ ирлээ. 
Одоо манайд 
Ганга өвс анхилна 
Хэн нэгний хайр шиг...
 *** *** *** ***

Ганга өвс ямар үнэртэйг мэдэхгүй. Хэн нэгний хайр ямархан үнэртэйг харин мэднээ. Өнөөдөр л ганцхан тэр хайрыг дурсмаар санагдав. Үлдээсэн ул мөр нь хэнд ч хэрэггүй болж орхисон тэр дурсамжийг, магадгүй эцсийн нэг л удаа сэтгэлээ уудлан байж гаргаад, шөнийн хүйтэн агаарт сэгсрэн дэлгэж ододтой цуг гялтганахыг нь харъюу л гэж... Өөрт минь үнэ цэнэтэй асан өнгөрсөн цаг үеийн хэлтэрхийн өмнө өр зүрхний гүнээс хүндэтгэл үзүүлэх гэсийм... Тэр хүний хувьд би хэн ч биш болон хувирсан байг хамаа алга...

Тэнд, сэтгэлд минь мянган нар асч,
Тэнгэрийн цаглашгүйд нь бурхдын үгс
Түүчээ тогорууд шиг нисэлдэн,
                Хавар болов.
Тэртээх зүрхэнд минь чиний инээмсэглэл
Дурсамжийн аниргүйг сүлэн гэрэлтэж,
Амьдрал гэдэг нисэх мэт
Амархан бөгөөд жаргалтай санагдаж асан
Андуурлын гайхамшигт мэдрэмж сэргэн амтагдахад,
Би үлдсэн насаа тоолж үзэв.

Амьдрал гэдэг нисэх мэт, амархан бөгөөд жаргалтай санагдаж асан, андуурлын гайхамшигт мэдрэмж... Гайхалтай хэлж байгаам шүү. Нэмээд бла бла гэмээр байвчиг илүү ч гүй дутуу ч гүй дүрсэлчихсэн болохоор... Ханатлаа, залхатлаа, хаширтлаа, халширтлаа мэдэрч асан тэр мэдрэмж... Харин одоо эргэн, сэргэн амтагдах эсэх нь эргэлзээтэй... Магадгүй, иймэрхүү гоё шүлгийн мөртөөс, эсвэл гэгэлгэн аязаас? who knows...


4 comments:

  1. hen medehevdeeee ....................................

    ReplyDelete
  2. Ганга өвс гоё үнэртэй. Харин цас хараад их цас унадаг тэр нэгэн газрыг санагалзав. Уг нь хүйтэнд дургуй гэж боддог ч хэдэн өдрөөр ч хамаагүй нэвсийтэл үргэлжлэн орох тэр л цасан дундуур хөлөө зөөж ядан алхаж явсан минь зурсхийн орж ирлээ.

    ReplyDelete
  3. ..шөнийн хүйтэн агаарт сэгсрэн дэлгэж ододтой цуг гялтганахыг нь харъюу л гэж..
    энэ их сайхан өгүүлбэр юм аа.

    ReplyDelete
  4. Оройжин уулаар яваад
    Гэртээ ирлээ.
    Одоо манайд
    Ганга өвс анхилна
    Хэн нэгний хайр шиг...энэ хэний шүлэг вэ.гоё мэдрэмж байна.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...