24.11.13

Цаг гарган үзэх хэрэгтэй 17 кино гэнээ...

Нетээс ийм жагсаалт харсын. Яагаад онцгой санагдсан бэ гэхээр энд байгаа 3-4 киног үзсэн, бүгд надад маш хүчтэй сэтгэгдэл үлдээсэн, бусдад санал болгомоор кинонууд байсымлд.

Тухайлбал : Shame. Замбараагүй, нэг удаагийн сээгсэнд донтогч залуугийн тухай гардаг, сэтгэл нь татагдсан бүсгүйтэй болохоор чаддаггүй, нэг төрлийн эмгэг ч юм шиг...

Gone baby gone : Эндээ бичиж байсан байхаа, Ben Affleck-ийн найруулж, дүү нь тоглосон кино, төгсгөл нь үнэхээр чимхээд авах шиг болсон... Харь элгийн хүнээс долоон дор эцэг эх байдаг тухай.

Doubt : Эргэцүүлэх, бодох зай үлдээсэн дажгүй кино. Сэтгэлд төрсөн өчүүхэн эргэлзээ хүнд яаж хүчтэй нөлөөлдөг, үүнээс үүдэн бусдыг үнэн зөв дүгнэх боломжоо алддаг тухай.

The Lives of Others : Бас л янзтай кино, зүүн германд өрнөх үйл явдал, бусдын амьдралыг тагнаж мөрддөг хатуу сэтгэлтэй коммунистыг урлаг, сайн сайханд тэмүүлэх сэтгэл нь хэрхэн өөрчилж байгаа тухай.



Үлдсэнийг нь сая татчихсан, кунгфу action, Квантин Тарантино 2-оос бусдыг. Тэр хоёр яахав сүүлд нь цаг гарвал үзнээ :р


5 comments:

  1. Ben affleck муугүй найруулагч гэж бодох болов. Gone baby gone -г үзье даа.

    ReplyDelete
  2. 50/50
    гоё кино, асгартлаа уйлав, энд комеди гэсэн байна, надад ерөөсөө тийм санагдсангүй, бодит амьдралын түүх шиг л. дуунууд нь тасархай...

    ReplyDelete
  3. Punch-Drunk Love. Cute & crazy one. Very American. Ая нь ядаргаатай санагдав. Адам Сандлерийн дажгүй дүрүүдийн нэг байна. Дундаж үзэгчид бол таалагдку байхөө. Жоохон гостуу байхдаа хөнгөхөн үзүүл даж кино.

    ReplyDelete
  4. "Fish Tank"
    Very British. Англи аялга сонсоход гоё. Shame дээр тоглодог жүжигчин гардаг, сайхан залуу байна. "The Education" гээд кинотой төстэйвтэр. Нэг үзэхэд дажгүй.

    ReplyDelete
  5. Баярлалаа, сонирхолтой лист байна.
    Энэ Bill Murray амьдрал дээрээ ч гэсэн сонин хүн юм шиг байгаа юм.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...