Pages

6.11.13

IT Crowd

гэдэг сериал үзэж эхэлсэн.


Өөрөө эгнээнд нь элссэний хувьд, мэргэжил нэгтнүүдийхээ тухай киногоор дамжуулан туршлага судлах санаатай :р Уг нь миний төсөөллөөр бол, IT-гийн гавал гавал цоорцон гарууд, хэцүү асуудал шийдкээл уураг тархи, мэдлэг чадвараа уралдуулаал, хажуугаар нь хакер гарууд сүлжээ мүлжээ рүү нь халдаал, манайхан хамгаалаал, киноны тэн хагаст нь дэлгэц дүүрэн учир үл ойлгогдох код, тоо, үсэг урссан хэсгүүд гарах болуу гэж боджийсийн. Тийм юм юу ч байхгүй. Хошин жанрын кино, шинээр ирсэн менежер нь компьютерийн талаар А ч байхгүй эмэгтэй, нөгөөдүүл нь гажиг ч юм шиг, хөгийн ч юм шиг эфгүй баагийнууд.

Хүмүүс утасдаал энэ тэр болку байна гэхээр хэлдэг ганцхан үгтэй : Унтрааж асааж үзсэнүү? Гомдлын 90%-ийг нь тэгээл шийдчдийн. Үнэндээ ч утас, ком гээд цахилгаан хэрэгслийг эвдрэх, гацах, маанагтах үед нь унтраагаад асаах шиг үр дүнтэй, сонгодог арга байдгүймалдаа... энэ бол туршлагаас үүдэлтэй мэдлэг... British accent нь гоё. Бодож санах юмгүй инээж байгаад үздэг нь гоё... Төсөөлж байсан шиг серёоз байгаагүй нь таалагдаж байгаа.

Кино ч яахав инээж үзээл. Бодит амьдрал тийм байх бишдээ тээ. Mouse, keyboard-оо солиулаад заавал комдоо аваачиж суурилуулж өг, би уг нь чадна, гэхдээ энэ чинь та нарын ажил гээд загнасан хүнээс болж хальт гутрав. Яг л гэрийн үйлчлүүлэгчээ хогоо шүүрд, шалаа угаа гэж байгаамшиг хэлсэн болохоор нь. Ажлын амар, стресс багатайг нь харж орсон минь эргээд байр суурь, өөрийгөө гэх үнэлэмжээ навс унагасан сонголт болчвуу даа гээл. Тэгээд би хэлсээн, "Эгчээ бид нар жирийн нэг technician биш, mouse, keyboard нүхрүү нь хийж өгөх энгийн ажил хийх гэж энд ажилд ороогүй, эндхийн сүлжээ, тоног төхөөрөмжийг хариуцаж ажиллах үүрэгтэй инженерүүд, сургууль соёлыг нь төгсөөд ирсэн мэргэжилтнүүд. Таны гарыг би одоо хийгээд өгье, гэхдээ та цаашдаа энэ талаар бодолцоорой" Уг нь хүмүүстэй муудахгүй, эвтэйхэн, мөлчгөр л байхыг боддог юмсан, нас яваад тэрүү, бас их хийрхүү, арзгар, arrogant болсон байна.

Дээрх мэтийн мэр сэр асуудлыг эс тооцвол ажилдаа гайгүй дасан зохицож, амжилттай blend-in болж л байна. Гэхдээ тайвширч, назгайрмааргүй байна, байрандаа байлгүй өөрийгөө хөгжүүлж, урагшилж байж л үл тоомсорлогч этгээдүүдэд амны зугаа болохгүй бизээ. Тэгээд ч би тайвшрахаараа заавал алдаа гаргадаг (түй түй)

Зам дээр гарахаараа бас л байнга загнуулаастай. Таг бөглөрөөд зогсож байтал, гэнэт тэнгэрээс 2917 яваачээ гээд тачигнаж байна. Эхлээд өөрийгөө гэж мэдэхгүй байснаа, гэнэт дугаараа саналаа. Урд машинууд хөндөлсөөд зогсцон байхад яаж явахын бээ гэж амандаа үглээл, бурхан яв гэсийм чинь зам байж л таараа гээд би ч чадах ядахаараа урагшиллаа. Нээрээ л чихээд орсон чинь багтчихсан. Цагдаад дугаараа дуудуулсных бусад машин өрсөж дайрахгүй харин ч амархан гараад явцышөө. Цаашлаад нарийхан зам дээр зөрсөн машины жолоочид П-гээрээ дуудуулаал өнгөрөв. Уг нь би зам тавьж өгсөн л юмсан. Хараалыг хангалттай зооглосоор барцад минь арилах болтугай :р

Цас орохоор романтик санагдахаа больсон нь гунигтай... Хүүхэддээ гутал авч амжаагүй нь, машиныхаа дугуйг сольж чадаагүй нь санагдаад, хүйтэн, хальтиргаатай, харанхуй замын тухай бодолд түрүүлж эзлэгдээд байдаг болсон нь уйтай... Охин шигээ л орж байгаа цасанд алгаа тосон, амаа ангайгаад л гүйдэг болох сон ккк. Бүтэшгүй юм бичээд унаснуу :)




Weekend-ээр ууланд явжаах санаатай. Нэг өдөр явж үзсэн, тасархай байлээ шүү. Та нар тээл намайг дуурайгаал уул руу шаваад байваа. (гэдэг нь явы гээд байхад зөрүүдлээд байдаг хүмүүст зориулсан эсрэг үр дүнг хүлээсэн үг шүү. Уулыг өмчлөөд минийх, таанууд битгий яв гэжаагаан биш. Шөнөжин санаа зовоод өглөө шууд нэмэлт тайлбар хийлээшд) Тэнд зөндөө хүмүүс явдийн байлээ, өглөө очиход машаан тавих газар ч байхгүй, дээшээ өгсөхөд ганцаараа гэж эвгүйцэх завсаргүй бөөн бөөн хүмүүс өөд уруугаа алхаж байдгийн байлээ. Хөлс урсаал, бие халуу дүүгээл, чихэвчээр урсах хөгжмийн аянд хөнгөхөн бүжиг бүжмээр ч юм шиг сэтгэл баясах үед "Yeah, this is me, this is how it meant to be" гэж бодогдсон, өөрийгөө олсон мэдрэмж... яг ингэж англиар бодсышүү нээрээ, гадгаад хүмүүстэй цуг ажиллаад зарим юмаа англиар боддог болчдын бээлээшд :р

3 comments:

  1. Bi ch bas mashinii dugaaraa guitsed tseejleegui, Yamar ch bsan adilxan 2 doxi udur gardaggui yumdag.

    Ter notebooknii talaar, xund zagnuuldgiin tuxaid yag l iim bna. Ajliin bairandaa tseverlegch xurtel manid tomorno. Zarim ued uxaalgaar Arrogant bx ni zuitei. Tegexgui bol avch xeleltsdeggui niigem bna shuu.

    Uuland ayalax bol xudloo. Araixiij 4 davxart garchiina.

    ReplyDelete
  2. bi huuhdeeree l baigaan bnadaa tsas boroo orohoor bayrlaal

    gesnees bi bol zam deer laitai hereldiishdee demii gej bodson hirneel garuudtai uzeel yvchdagiin

    hiih estoigoosoo uur zuil hiij hund zagnuulahgui geel odoo boltol ajil hiihgui yvaad baigaashdeee kkkk goe shaltagtai bna uu

    ReplyDelete
  3. яаая би англиар бодохыг мөрөөддөг ш дээ =)) удахгүй мөрөөддөг болноо :P

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)