24.11.13

гарчигаа дараа нь боджаагаад өгчий.

Шинэ ажилдаа 2 сар, вийкэндээр ууланд алхдаг болсоор нэг сар болжээ. Монголдоо амьдарч, гадны орчинд ажиллаж, миний хүсээд байсан нөхцөл биелэлээ олсым шиг л санагдаж байна. Өмнөх ажлаа заримдаа санадаг, харьцуулж хааяа бодох юм даа. Цуг ажиллаж байгаа хүмүүсээс авахуулаад л доторх процесс, чухал болоод чухал бус зүйлс нь бараг л эсрэг тэсрэг.



Хуучнаас үгүйлж байгаа нь
- ажлын цагаар хааяа гарч ороод, long lunch нтр боломжтой байсан нь,
- амьдрал өрнөж буцалдаг байсан нь,
- бие биенийхээ хоолоос "амсдаг" байсан нь (надад хүний хоол л дандаа гоё харагдаад амсмаар санагдаад байдгиймаа)
- Өдөрт хэдэн удаа утсаа солиж барьдаг байсан нь (шинэ утас ирэнгүүт туршина, тестлэнэ гээл барьж явдаг байлаа)
- Зарим нэг нээлттэй байсан боломжуудыг

Одоо манай ажлын цуг суудаг 3 залуу бол ерөнхийдөө ааш зан надархуу. 4 интроверт таарчихаараа ярих юм ундраад дуусдгүйн байлээшд сонин байгааз. Бусад хэлтсийхэн л танайх аймаар дуугай л гэжийдийн, бид хэд бол дотроо хөөрхөн хууч хөөрчнөө. Яг шийдвэр гаргах тал дээр жоохон доошоо суумтгай, бие биенийхээ амыг хараал. Тэгэнгүүт яалтчгүй би илүү идэвхтэй, санаачлагатай болж өөрчлөгдөх шаардлага гараад иржуган.

Ажлын хувьд эмх замбараа, дэс дараатай нь үнэн амар. Том байгууллагын сүлжээг хариуцаж байгаа болохоор алдаа гаргавал будаа, бас жижгээс авахуулаад том ажлууд шил шилээ дараад хүлээгээстэй, уйдаж гиюүрэх завгүй өдөр хоног гялс малс жирэлзээд л байна.

Ууланд гарах зориг өгсөн тэр нэг хүнд талархмаар байна. Сүүлийн үед хотын утаа униар арай л хэцүү болсныг хэлэхүү. Ноднин арай ийм байгаагүй санагдахын. Эсвэл би гэж дэвэргэн дээрээ тавичаад анзаараагүй ч юмуу. Хоолой хорсгом утаан дунд "за амрахаараа цэнгэг агаарт сайхан цээж дүүрэн амьсгална даа" гэсэн бодлоор л тэсэж байна шд. Охиноо бас дагуулаад явдын. Өөдөө чирж байхдаа ядраад халшраад дараагийн удаа орхино доо гэж бодовчиг уруудахдаа мартчаал...Энэ 3 цагийн алхалт ямар ч үнэтэй витамин, вакцинаас дутахгүй өөрт нь хэрэгтэй гэж бодохоор... яаж ийгээд аваад явжиймаар байхым.

Хотын утаа нэг иймэрхүү

Дээр гарахлээр ийм сайхан
Нэгэн хобби нэмэгдсэн нь халуун вино уух. Өвлийн хүйтэнд цүрдийтлээ пийвдэж байхаар жоохон улаан вино халаагаад уучихад хамаагүй гоё юмаа. Нарийн жор морыг нь дагаж чадсангүй, зарим нь энд олдохгүйн. Яг ёс журмаар нь манай Hilde л хийж уудаг гэсэн.


Хөөрхөн найзаасаа ийм бэлэг авсан. Баярлалаа хонгор минь, ёстой санаанд ороогүй янзтай гоё сюрприз болсон шүү.




Нээх гоё төвлөрөөд бичих гэхээр ерөөсөө болохгүймаа. За өнөөдөр ингээл дуусгахаас. Зөндөө юм мартсан байгаа би яг мэджийнэ.

2 comments:

  1. iim bichleguud bdag boloxoor l ue ue orj irj unshix yum.

    ReplyDelete
    Replies
    1. ийм сэтгэгдэл уншихаар л дахиад дахиад бичмээр санагдахым :)

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...