Pages

27.5.13

оройтсон цас

5 сарын сүүлээр малгайлан хаялах цасыг Оройтсон гэх байх даа...





замын түгжрээ, хүйтэн салхи, шалбааг цацан үсчүүлэх машин гэх мэтийг бодолгүйгээр,

илбийн юм шиг, үлгэрийн мэт малгайлан орох зуны цасыг харж зогсоход сэтгэл нэг л соньхон...

энэ аязыг сонсоод цаг хугацаа зогссон мэт, орон зайгаар аялах мэт, ухаан самууруулам тэр л цасыг ширтэн зогсохуй...

Өнөөдрийн цас нэг л ер бусын онцгой мэт сэтгэл гэгэлзүүлээд, хөвсөлзүүлээд... үдээс хойш ажил бараг ахисангүйэ. Хааяахан газрыг орхиод тэнгэр өөд тэмүүлэн нисмээр санагддаг, эргэн тойрны түмэн асуудлыг умартаж, сансар огторгуйн хязгааргүйд жингүйдэх, эхлэл ба төгсгөл үгүй хов хоосон дунд орших мөнхийн боловч хумхын тоос лугаа адил орчноосоо тасрах сайхан байдааг... Улирал андуурч ирсэн цасан ширхэгүүд, бас энэ шидэт аялгуу... ойрд мэдрээгүй тэр л мэдрэмжүүдийг надад авчрав...

Хэн нэгнийг бяцхан харамлах, хэнэггүйхэн хэлсэн үгэндээ эргэн харамсах, цонхны шилэнд тогтсон усан дуслуудыг хараад үргэлж л бороогоор уйлагнаж байдаг тэр хотыг эргэн дурсах, амьдралын минь бас нэг үе дуусаж байгааг ухаарах, дараагийн хуудсыг эргүүлэх бэлтгэл аажмаар хангагдаж байгааг мэдрэх, хурдаа авсан галт тэрэгний цонхоор хальтхан үзэгдээд өнгөрөх их хотын гэрэл чимээ шиг зурвасхан гэрэл цацруулаад цаашлан холдох олон олон хүмүүс, өнгөрөн одох бүхнийг тогтоон барих чадалгүйгээ ухаарах тусам үл ялиг хоргодох сэтгэлээ басхүү хазаарлаж үл дийлэх...

"Дутуу уншсан ном гэдэг дундаас нь орхисон дурлал лугаа адил" гэх... "Хойд насандаа учирна"-ыг дуусгаад араас нь оочирлосон олон номыг уншихсан. Дурлалыг ч, номыг ч, дутуу үлдээхгүймсан гэсэн санаархал...

Цас шуурсан замаар би алхаж явна.
Цаад үзүүр гэж байхгүй уртаас урт зам л даа.
Энэ замд эцэс төгсгөл гэж байлаа ч /гэсэн/
Эцсийг нь хүртэл алхахгүй тийм л урт зам л даа.
Эцсийг нь үзэхгүй болохоор цас шуурсан замаар
Ийм итгэлтэй алхаж яваа юм, би
Яагаав, инээдэнд нь болоод бараадаж жаахан дагаснаа
Эргээд харахаар нь буцмаар санагддаг бүсгүй байдаг аа?
Яг л тийм, тэгээд уртаас урт зам л даа.
Тэр зам дээрээс би олз олох гэж
Тэнгэр ширтэн, цас нисэлдэхийг харан алхаж явна.
Бүрхэг болохоор одод алга.
Бүрэнхий болохоор явган алхдаг охид алга.
Ийм замаар хичнээхэн ч алхах билээ дээ?
Ийм хоосон, уртаас урт замаар шүү!
Гэтэл би юунд найдаад, юугаа дагаад
Гэрлийн шонгууд нь улам цөөрөх энэ замаар
Ахиад жаахан алхая гэж өөрийгөө царайчлан
Анир чимээгүйн зүг харцаа илгээнэ вэ?
Г.А.

6 comments:

  1. yamar negen dunduur zuil bodood olj chadahgui ergen sanaj chadahgui
    baisan geed bi uurchlugduhgui hirnee baihgui bolohoor n haramsaad baidag ungursun udruud

    salj niilj l baidag zamuud salaag n dagaad tuurch bolohgui gedgee medevch dagaad yvchimaar husel orgiluuldag hargui zamuud ............................................................................................................................. ingeed l hugshirch bna daa bid chin

    ReplyDelete
  2. Hugshruugui ee. Arai boloogui shd kkk. Gehdee ene zaluu nas arai urthan baisan bol gej... araas tuugaad bgaa tsag hugatsaa gedeg arai l denduu hurdan guih yumaa.

    ReplyDelete
  3. Г. Аюурзана - ″Цаг хугацаа амсхийх зуур″
    Цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалаад
    Цаашаа явж эхлэхэд нь санаа алддаг.
    Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
    Цаашаа явж эхлэхэд нь тэнгэрээс буудаг.
    Цаг хугацаа амсхийх зуур би шүлэг бичээд
    Цаашаа явж эхлэхэд нь үзгээ тавьдаг.
    Цаг хугацаа амсхийх зуур би нүдээ нээгээд
    Цаашаа явж эхлэхэд нь үхлийг хардаг.

    ReplyDelete
  4. hervee uneheer amshiideg bol ter zaigaar n bi ireeduigee ochij harchaad ireh baisan

    ReplyDelete
    Replies
    1. хараад яана гэж? өөрчлөх гэж үү?

      би бол өнгөрснөө харнаа ккк

      Delete
  5. herev huuhedtei boloogui baisan bol yah baisanaa medehgui odoo bol uuruus mini iluu huuhduud mini chuhal uchraas ireeduiluu l yvna

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)