Pages

18.5.13

Хавар шиг өдрүүд дуусна

Тэр залуу
Сайхан сэтгэлтэй, нүдэнд дулаахан, өндөр нуруутай, эгэл жирийн, эмээдээ хайртай, өвөө нь яагаад эмээд нь тэгтлээ хайртай байсан хэрнээ өөр эмэгтэй рүү яваад өгснийг ойлгодоггүй, салхины, борооны, далайн чимээнд дуртай

Тэр бүсгүй
Царайлаг, хөгжилтэй, эрх чөлөөнд дуртай, зоргоороо, өмнө нь нэг удаа амьдрал зохиогоод бүтээгүй, салхины, борооны, далайн чимээнд дуртай




Хаврын нэгэн өдөр тэр хоёр тааралдаж, татагдаж, дурлал эхэлнэ. Хайрандаа умбана, хамт байхыг хүснэ, хавар шиг өдрүүд урсана...Залуу бүсгүйн амьдралд гүн орохыг, бүсгүйг өөрийнхөө амьдралдаа оруулахыг хүснэ. Харин бүсгүй зүгээр л уулзмаар байна. Тус тусдаа өөр өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй, өмнөх шигээ амьдармаар, гэхдээ цуг баймаар... Өөр хэн нэгэн бүсгүйн амьдралд орж ирнэ. Бүсгүй эрх чөлөөгөө юу, залуугийн хайрыг уу... сонгох хэрэгтэйг мэдэрнэ...

Бүсгүй : Хоёулаа салъя
Залуу : Би хичээнээ... Би сайн байж чадна...
Бүсгүй : Салы!
Залуу : Чи надад хайртай юу?
Бүсгүй : ...
Залуу : Хайр сэтгэл хувирч болно гэж үү???

Хайр сэтгэл хувирдаг. Өвөө эмээ хоёр залуудаа бие биедээ үнэн сэтгэлээсээ сайн байсан. Тэгтэл өөр эмэгтэй гарч ирсэн, өвөө эмээг орхиод явсан...Ийм зүйл амьдралд байдаг, сэтгэлийг дагах нэгэн байхад сэтгэлээ дарах нэгэн байдаг... Залуу, бүсгүйн хоорондох дурлал ч мөн адил...

Аль дээр үеэс л үзэх сэн гэж бодож ирсэн кино, дуртай зохиолчийн бүтээл юм байна лээ. Хүний сэтгэлийн нарийн нандин утсуудыг дүрслэл, дуу хөгжим, зураглалаар энгийн, үнэнээр илэрхийлж гаргасан байсан... OST нь бас их гоё, дуртай дуучин дуулсан...

Нүдээ анихын төдийд зурсхийх тэртээх өдрүүдийн дурсамж
Он жилүүд урсан одлоо ч сэтгэл хөндүүр хэвээрээ...
Үнэр тансаг цэцгийн дэлбээ хумигдан унахад гунидгийн адил...
Үзэсгэлэнт сайхан хүмүүс амьдралд ирээд буцах нь уйтай...

Хаврын өдрүүд урсан өнгөрнө, цэцэгс гудайн бөхийнө
Хайрлаж асан хүмүүс амьдралын салхинд туугдан одно
Аньсан нүднээ үзэгдэх зүүд зэрэглээ мэт дурсамж
Алган дээр мэт тодхон, зүрх базах өвдөлт нь өчигдрийх мэт шинэхэн

Хавар дахиад л ирнэ, буцаад л явна.
Хайран цэцэгс дэлгэрээд л, гундаад л, дэлбээлээд л...
Яаран ирдэг хэрнээ, яаран буцдаг амьдралын жам
Яруу дурлалын сэтгэл татам агаад гунигтай түүх...


6 comments:

  1. dahin uulzav kkkk

    ReplyDelete
  2. Amidral nariin tuvugtei murtluu xet engiin ch yum shig.

    ReplyDelete
  3. duuniix ni ygiig yamar goyo orchuulaa ve.

    ReplyDelete
  4. USESGELENT HUMUUS AMIDRALD IREED BUTSAH NI UITAI

    ReplyDelete
  5. Huue minii durtai duu...
    Z...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)