Энэ тухай бичихгүй гэж бодсон ч уур хүрээд хаа нэгтээ гаргамаар санагдаад болохгүй байнаа.
Ажилд ороод удаагүй байхдаа энэ нөхөртэй танилцсын. Зэвүүний Туйл гээд нэрлэчий. ЗТ гээд товчилчий. Голлож хариуцаж байгаа ажил маань ЗТ-тэй холбоотой. Өдийг хүртэл цуг ажиллаж байсан хүмүүс дундаас ЗТ шиг хэцүү хүн байсангүй. Худлаа амлана, хэлсэндээ хүрэхгүй, асуудал үүсвэл өөрийгөө хайцаалаад аваад гарчих бөгөөд тэгэнгээ намайг намаг руу түлхэнэ.
Баримтгүй л бол ЗТ-тэй юм ярилтгүй, яаж ийгээл аргалаад бултаастай. Гарах гарцгүй болгоод нотолгоо гаргаад ирэхээр эгц өөдөөс аймшигтай сэлэм шиг харцаар сүлбээд, ажил хийлгэхгүй хараад суучнаа, үнэн дарамттай. Мань мэтийг нас хүйс, эрх мэдлээрээ дарангуйлчкээл, босс заки нарт болохоор чихэн дээр нь цэцэг ургуулж байгаад мундаг хүн болж харагдчих гээл... Хүчтний өмнө нэг өөр, хүчгүйн өмнө тэс өөр.
Бас нэг нөхрийн тухай бичнээ. Хальт харахад орчин үеийн ажил хэрэгч, ухаалаг, мундаг залуу. Яриаг нь жоохон сонсоод суухад л зэс нь цухуйгаад хулхи нь мэдэгдээд...яг л хужаад хийдэг хуурамч ээлвий цүнх шиг. Нуль хэлбэрдэлт, загвардалт...тэгсэн мөртлөө дотроо агуулга гээд байх юм хомсхон. Зүгээр л дүр эсгэлт... Бас ЗТ шиг дээдчүүлд долигононо, доодчуулд тачигнана. Тэгээд өөрөө хариуцлагаас мултрана. Хуурамч ээлвийг хараад хэлж мэдэхгүй ч,хулхи хүнийг харьцаад мэдэрдэг болчихсон нь олзуурхууштай...
Өөр нэг хүний тухай бас дурднаа. Уг нь зүс таних хэдий ч, энд орсоор бага сага мэддэг болж байна. Ноён нуруу сайтай, мэдлэгийн хүрээ өргөн, шийдвэр гаргах, хүмүүсээ жолоодох, урам өгөх гээд...Ер нь их дажгүй. Бас л муулна гэж бодсон уу айн ккк. Одоогоор сайн мэдэхгүй ч гэлээ, үнэхээр гайгүй залуу шүү гэж магтмаар хүн. Ийм л хүмүүстэй цуг ажилладаг бол сайхан.
Ерөнхийдөө би энэ ажлыг хэр сайн хийж байгаагаа мэдэхгүй байна. Хэрэндээ хичээж байгаа хэдий ч, бусдын хүлээлтэнд хүртлээ, ажлын үр дүнгээр илэрч гартлаа мөдгүй л бололтой. Эцсээ хүртэл зүтгэнээ тэхдээ :)
тайвшруулах дуу :
Дээр бичсэн гурван хүнээс бусад нь манай ажлынхан хөөрхөөн. Гоймонбаатар, Дарь-Эх, Бурхан, Баки залуу гээд манай өрөөнийхний хоч нь :р Дараа нь тэдний тухай дэлгэрэнгүй бичимз.
кк сайхан сайн хүмүүс нь олон л байгаан байнашд
ReplyDeleteЗТ мэтийн хүмүүс нь байхгүй бол сайн хүмүүсээ олж мэдэрч чадахгүй шд :P
за хүний хоч яахав гхдээ их гоё хочнууд байна
чинийх юу юм ?
хочгүй шдээ, надад хоч өгөөрэй
DeleteУба нь ЗТ стайл
Deleteчиний хоч ЗТ-ийн найз :P
Chamd blokchin gedeg ner ugiii kkkkkkk
ReplyDelete... gesnees aimar humuus ih baidiin shuu, ineej baigaad ergenguut araas hutga shaadag. tegeed nuurnii bulchin ni tatbashiilgui hudlaa yarina, aimaaraaa :(
zarim hunuus namaig negdeh nuhur shig gediiishdee kkkk gesnees hugiin garuud baij l baidiishdee and minii byatslaad ug egts harj chadahgui boltol n dairaad gar
ReplyDeleteajil deer ZT baih hetsuudeee.toohgui baih l saihan doo.ugaasaa tiim huniig humuus medeed zai baridiim.
ReplyDeletehmmm nadaa buur ZZZZZZT (zevuunii zevuunii ... tuil gejigaam)bna kkk. tehdee neeree ZT nartai neg oroond neg agaar amisgalah unen getsuu shuu. buur dotor davchdaad bdii (humuus namaig unen sur gar gej bodjiigaa bh daa kkk)
ReplyDeleteZT azaar yag manai ajliin hun bish l dee. Haaya neg irehdee l ingej nerv barchaad yavdgiin. Ene ajliig duusgaval dahij tsug ajillahgui bh gej naidjaagaa.
ReplyDeleteзэвүүний туйл гэнээ хэхэ, сураад авчихлаа. ЗТ-д хаа сайгүй байдаг болохоор. Өөрөөс биш өрөөлөөс болж ажил дээр асуудал гарах ч хэцүү. Гэхдээ тийм улсуудын ачаар хэнтэй яаж харьцах, хэрхэн өөрийгөө хамгаалах зэргээ суралцдаг байхаа.
ReplyDeleteяаааг үнэн. Нээрээ тэр өнцгөөс харвал, дараагийн удаа бүр ЗТ квадрат, куб нь таарсан ч цочирдохгүй, бие хамгаалах урлагт суралцчих юм байшүү :р
Delete"Айлын эрх хүүхэд шиг аашлахаа одоохон боль!" гэсэн имэйл доод ажилтан руугаа явуулдаг, тэрийгээ тэгээд бүх хүмүүс рүү зэрэг явуулдаг хүнийг та нар юу гэж бодох вэ?
ReplyDeleteНамайг ингэж загнаагүй л дээ, өөр нэг хүнийг. Хөндлөнгийн миний бодлоор бол өөрт нь ч хариуцлагын хэсэг оногдох ёстой, үгүй ядахдаа л дээд удирдлагадаа цаашид анхааръяааа гэж хэлээд доод хүнтэйгээ жич уулзаж ярих ёстой байх. Миний төсөөлдөг дарга хүний ёс суртахуун лав тиймэрхүү.
2 дох хулхи ээлвийгийн тухай байв.
ёоо танайх чэн харин сонирхолтой гоё хүмүүстэйм бишоо нтр :P
Deleteер нь бол зөв шд айлын эрх хүүхэд шиг аашлахаа одоохон л болих хэрэгтэй :D
би буцаагаал эрхэлнээ яады хахаха
Deleteби айррр эрхшдээ, намайг эрхлүүл л дээ этр гэж мэгээлүү ккк
ккк
Deleteэнд муулсан залуу юууууу ч мэдэхгүй хөөрхий амьтан инээгээл мэндлээл зөржийнө, гэнэт аймаар совесть хөдлөв, хүн бүрийн амьдрах арга өөр юм дөө гэж... энэрэнгүй нинжин сэтгэээээллллл чи хаанаас гараад ирвээ :р
alia gar geed hariu yvuulchih
ReplyDeletemanai ZT tei adilhiin bn oo haa gazar bdgiin bn naduulchin hahah
ReplyDeleteZT SHIG HUMUUS BOL end tendgui baidiinmoo
ReplyDeleteГэнэт би бас хэн нэгэнд ЗТ гээд дуудуулаад явж байгаа юм биш байгаа гэж хардах сэтгэл төрөв хэхэ
ReplyDeleteХудлаа амлана, хэлсэндээ хүрэхгүй, асуудал үүсвэл өөрийгөө хайцаалаад аваад гарчих бөгөөд тэгэнгээ намайг намаг руу түлхэнэ. ------------------хүүе энэ чинь миний хамт ажилладаг хүний зан чанар байнашт хаха
ReplyDeleteЕрөнхийдөө би энэ ажлыг хэр сайн хийж байгаагаа мэдэхгүй байна. Хэрэндээ хичээж байгаа хэдий ч, бусдын хүлээлтэнд хүртлээ, ажлын үр дүнгээр илэрч гартлаа мөдгүй л бололтой. Эцсээ хүртэл зүтгэнээ тэхдээ :)--------------------энэ яасан хөөрхөн бичлэг бэ
ReplyDeleteBi ch bas zt-tei ajilladagshdee kkk haa saigui zt nar bh yumaa te bi ch bas hen negnii zt bhwii dee aiiiw
ReplyDelete