Pages

4.10.12

Мөрөөдлийн бүсгүй

Бодлоо л доо, тэгсэн хаалттай блог болгох утгагүйм байнөө. Ямар нэг эерэг өөрчлөлт гарна гэвэл... гэсэн коммент нэгийг бодогдуулав. Түгжээтэй болголоо гээд тийм өөрчлөлт гарахгүйн байлээ. Хаавал бүрмөсөн хаах. Тэгж одоогоор чадахгүй. Тийм болохоор энэ чигтээ л байя. Дэмий дөвчигнөсөн намайг уучлуул уучлаад уучлахгүй бол өршөөчихөөрэй.




Өчигдрийн үр дүнд энэ дууг орчуулах шив дээ. Миний бодлоор төгс эмэгтэй, ялдам атлаа хүчтэй төрх, турьхан мөртлөө сэтгэл гижигдэм бие, тэгээд гайхамшигтай дуу хоолой. Хойд нас гэж байдаг бол ийм эмэгтэй болж төрөхсөн. Үгүй бол яршиг эрэгтэй хүн болгочоорой бурхаан гэсийн би.



Эдүгээ биш эрт ирээдүйн аль нэгтээ
Энд биш эргэх хорвоогийн хаа нэгтээ
Энэхэн бие, сэтгэл зүрхийг минь
Ээнэгшин дасгах газар гэж бий болов уу?
Ядмаг оюун, хөндий цээжээ нуухын хэрэггүй
Яг байгаагаар нь тэвэрч хайрлах хүн гэж бий болов уу?

Давчдаж цангасан цээжинд аагим наран шатаж байна.
Даль жигүүртэй болчихоод дүүлэн нисэх юмсаан
Одод асгарах тэнгэр минь чи юутай үзэсгэлэнтэй вэ
Оюун бодлоос ангижирсан мэт, мэлмэрүүлэн зогсох би...

Сэтгэлд минь дэгдсэн шуурга хэзээ нэг намжих бол
Сэрчигнэх салхитай хорвоод орь ганцаархнаа үлдсэн мэт.
Тайлагдашгүй оньсого тааврууд, хариулт үгүй асуултууд
Тамирдсан сэтгэл зүрхийг минь юухан тайтгаруулах билээ...
Учир нь олдохгүй гуниг, амьдрал мөшгих ганцаардал дунд
Уйтгар бүхнийг үргээн цээжиндээ наах хүн байдаг болов уу???

20 comments:

  1. Good luck, yuunaas bolood setgeleer unasanaa bichvel huvaaltsahad belen bn shuu

    ReplyDelete
  2. блогоо хаах гэж байсийм уу.би мэдээгүй дахиж хэзээ ч тааралдахгүйгээр хаалганы цаана үлдэх байсан байна даа.зүс царайгаа мэдэхгүй ч сайхан мэдрэмжүүдийг танайхаар ороод гарахдаа авдаг.их гоё орчуулах юмаа.ким юүн агийн дууны найруулгууд нь гоё байдаг.

    ReplyDelete
  3. блог нээлттэй байх, эсвэл блоггүй байх гэсэн 2 сонголт байдаг юм байна гэж олон дахин блогоо хааж байсан хүний туршлага харуулжээн энтэр, кк

    ReplyDelete
    Replies
    1. хахах за юу үнэн тэр үнэн шүү. блоггүй хүүхэн болтлоо нээлттэй л бичиж байя даа.

      Delete
  4. Мөрөөдлийн бүсгүй ...

    ======================
    jongshini nomu opso

    salsuga ittanun ge isanghae

    gurongo nanun molla molla

    ReplyDelete
    Replies
    1. kkk энд юу гээд биччийм дээ

      Delete
    2. Мээдкү :P
      Дуу шд
      Дууны үгээр гоё үлгэр ярьж өгий

      Мөрөөдлийн бүсгүйгээ хайж явахдаа:

      Мөрөөдлийн бүсгүй минь
      Хаана яваа бол доо тэр минь
      Хаана яваа бол
      Хаана яваа бол доо чи минь
      Хонгор мээн :P

      Дэд бүлэгт нь:

      Мөрөөдлийн бүсгүй минь
      Амьсгал бүрийг чинь
      Агшин бүрт мэдрэх гээд
      Энэ мөчиг хичнээн их хүлээвдээ гээд уулзана гэж мэгээд :P

      Гутгаар бүлэгт нь:

      Хос залуус гэдэг аз жаргалтай
      Хоёулаа бүхнээс дутахгүй ээ хайрт минь
      Хоёр биенээ гэсэн сэтгэл байхад
      Хорвоод амьдрах жаргалтай

      Delete
    3. хайж явсаар байгаал олоод аваад амар сайхандаа жаргачиж тэ.

      Delete
    4. Ерөөл бат оршиг

      Delete
  5. yasan ch sain orchuulsiin. amjilt shuu

    ReplyDelete
  6. гоё орчуулдаг шүү , юу гэж байгааг нь мэдэхгүй мөртлөө орчуулгыг нь уншаад лаг ойлгож байгаам шиг л сонсож байна шд хэхэ

    ReplyDelete
  7. hey unen lag orchuuljee. blogoo haagaad baihdaa yahav dee, uchnuun olon jil zochin giichin urij bidniig dasgachihaad suuld ni haagaad, huuguud yavuulchihaj bolohgui biz dee, ein???

    ReplyDelete
  8. yostoi sain orchuulsan bna bi helnii hun chinii eh helee ingej sain sursand bayarlalaa

    ReplyDelete
    Replies
    1. Hehe zunduu ih uram orloo bayarlalaa...

      Delete
  9. yabj yabj bi chini l neg odor nam haaj medeh nohor doo, kkk. Tui tui tui, tiim l yum bitii boloosoi bilee.

    ReplyDelete
  10. өөрөө эмэгтэй юу эрэгтэй юу

    ReplyDelete
  11. goyo orchuulsan bna

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)