Pages

17.10.12

Эрээвэр хураавар

Уг нь өнөө орой хүүхдийн ордонд герман хэл цуг сурчийсан охинтой уулзаж суухаар ярьсан байсан чинь cancel болоод огтоос төлөвлөөгүйгээр 10 жилийнхээ найзтай өдрийн хоол идчээд ирлээ. Бүх юм төлөвлөгөөнөөс заавал зөрж биелдэг миний хайртай hometown glory гэж ккк.




Цагаан хоолны газар орсон, манай найз угаасаа гэр бүлээрээ веган болоод удаж байгаан. Миний хувьд заавал махтай хоол гээд байдгүй, бас хөнгөн шингэцтэйг нь бодохоор цагаан хоолонд дуртай л даа. Гэхдээ ямар нэг сургаал номлолд сүсэглээд, итгэл үнэмшлээрээ автана гэхээр сонин санагдаад байхымаа. Чинхай гэдэг вьетнам гаралтай нэгэн эмэгтэйг багшаа гэж шүтдэгийн байна, зурагтай зүүлтийг нь хүзүүндээ зүүчиж, манай эриний Исүс л гэсэн үг гэжийнэ, Библь шиг ном судартай, тэнд тэгж заасан байдагшдээ гээл иш татахын. Адилхан цагаан хоолтой хүмүүсээ номын ах, номын эгч, хайраа гэж дууддагийн байна, удахгүй тэр багшийнх нь сургаалийн тухай мюзикл Лос-Анжелест болох бөгөөд түүнийг үзэхээр манай найз бүлэг бишрэгчдийн цуг явж байгаа гэжийнэ.

Мэдэхгүй юмдаа, одоогоор нэг их итгэл төрөхгүй л байна, веган цуйван бол янзтай гоё байсөөн, ямар их юм бэ гэж шагширч байгаал тавгаа хоослоод гарсан ккк.


Өчигдөр эмнэлэгт найзыгаа эргээд. Яасан ч гоё цэвэрхэн, цэмцгэр эмнэлэгтэй болцийн. Хажуу орон дээр хэвтжийсэн эмэгтэй нь нээх харсан хүн байгаад байсан чинь их сургуулийн нөгөө ангийн охин болж таарсан. Ойрд санамсаргүй уулзалт тохиохгүй байна, одоо нэг хүнтэй таарах цаг болсон гээл бодоод байсан, мөн л санаандгүй гоё таарсан шүү, adjustment bureau танайх шүү, даанч бурё гэж бичих нь л хэцүү байхын яг яаж spelling хийх ёстой ч байдийн ккк.

Зүрх гэж хаанаа байдаг билээ гээд асуудаг хүн л дээ эмнэлэгт хэвтсэн найз болвоос. Тэхээр нь би зүүн талдаа, зүрх зүүн гээд адилхан үсгээр эхэлжаагаа биздээ гэж цэцэн мэргэн хариулт өгсөн гэжугаан. Таарсан хоёр таар шуудай байгааз дээ хахаха. Зүрхэнд нь ойрхон байх гэдгиймүү яадгийн, би эрэгтэй хүний зүүн талд нь алхах, зүүн талд нь суух дуртай. Баруун тал нь нэг л хол, нэг л хөндий санагдаад байдгийн. Та нар тэгдгүү? Эсвэл энэ зүгээр миний мухар сүсэг юм болуу.

25 comments:

  1. Яагаад Багшийн нэр буруу бичээд байнаа..Чинхай..
    Миний найзын найз бvр арьс, ноосон эдлэл хэрэглэхээ больсон гэсэн..Хvний итгэлийг яалтай ч билээ..Хvмvvcийн дэмий олон хэрэглээг л болиулах гэсэн санаа юм болов уу гэж бодсоншд..
    Тэр эрэгтэй хvний зvрхний зvvн талд явах чинь сайхан санаа байна.. Би бол цvнх vvрээгvй талдаа явуулдаг юм байна, бодоод байсан чинь..

    ReplyDelete
    Replies
    1. нэрийг нь зөвөөр засчлаа :р
      нээрээ арьсан цүнх, гутал хэрэглэдгүй болж байгаа гэх шиг болсийшүү, өмсөж хэрэглэж яваа цүнх гутал нь юу юм бол гэж бодсон ч арай асууж чадаагүй

      Delete
  2. төлөвлөгөөнөөс заавал зөрж биелдэг, yaag unen :D

    ReplyDelete
  3. Манайхыг харин Бюрэо гэж бичдэгиймаа дууддаг ч билүү :P

    Манайх чэн удмаараа сэхээтэн нтр гэдэг шиг удмаараа зүрхний өвчтэй лд гэж мэгээд гайхуулаадуу хаха гэснээс бишээ тэгсэн дүү нэг л сонин болоод ярвайгаад л эмч ч асуужийн яасан ийсэн тэгсэн хариулжээн өвчтөн "ёоо зүрх өвдөөд" /гэцэн баруун талдаа гараараа дарцан явжийдгийн хаха/

    аан тээн их сонин мухар сүсэг байна лд гэхдээ их боломжийн сайхан тайлбартай юм чи тэгээд итгээд тайвширдаг бол ч асуудалгүй сүсэг бишрэл итгэл чэн агуушдээ харин нөгөө хүн чэн чамтай адилхан байж болкум байна тэгүүлэн чиний зүүн гэдэгт ордог зүрхэн талд чэн гарна ингээдайгуул ёоона ёоожаа гуай энэ нь ёожаан гэхүү чи :P

    ReplyDelete
    Replies
    1. Залруулга

      Бодоод бас сонсоод уншаад байсан чэн эрэгтэй нь чухал шд :D
      эмэгтэй нь яадын гэж мэгээд хаха

      Delete
    2. Эмэгтэй ч чухал. Эмэгтэйн хувьд баруун талаасаа немер неелег, хамгаалалт хэрэгтэй байдаг байхгvй юу. Гээл онолоо баталгаажуулкээл :р

      Delete
    3. би өмнө нь аль талд нь гардгаа анзаардгүй байсын, чиний энийг уншаад бодоод хэрэгжүүлэх үедээ анзаарсан чинь нээрээ зүүн бөөрөнд нь наалдчихдым байлээ, яг зүрхүү бөөрүү гэдэг нь хүнийхээ хэмжээнээс юм шигээлээ :P

      Delete
    4. хахаха
      би ч угийн зүрх хавьцаа л таарч очдог хэмжээтэй хүн лд. 2 метр залуутай уулзаж л бөөр хавьцаа нь наалдаж үзэхээс дээ ккк

      Delete
  4. Tsuivan ih goyo haragadaj bna, hiij idmeer bolchihloo. Yaaj iim ih yum amjuuldag busgui ve? ajillana, mama hiine, bujig duuri uzne, shuleg orchuulna, blog bichne ..... ushuu zunduu yum bii. Shunu heden tsag untdag ve? heden tsagaas untaj, heden tsagt bosdog ve? turshlaga sudlaya.
    Bi bainga unshaad yavdag, haaya comment uldeedegguig mini uuchlaarai.

    ReplyDelete
    Replies
    1. зарим ажлаа халтуурданоо ккк. Цаг хугацаа улам хурдан урсаад юу ч хийж амжихгүй болоод байхымаа.

      үргэлж уншдагийг нь мэднээ найз нь.

      Delete
  5. mahgui tsuivand chin bhan amtlagch jan enter hiichdishde teher tiim eruul gej uu

    ReplyDelete
    Replies
    1. ямар ч байсан магги цуу хийхээр махны амт ороод дажгүй болдгийн байлээ. Махтай цуйванд ч гэсэн янзүрийн амтлагч хийдэг байх л даа, ер нь гадуур идсэнээс өөрөө хийсэн нь арай эрүүл л байх, хүн тэгээд яг юу идэж байна вэ гэдгээсээ илүү тэр зүйлээ ямар гэж хүлээж авч байгаа нь чухал байдаг даа, асар сайн эм шүү гээд зүгээр нэг чихэр өгөхөд сэтгэлээрээ эдгэрчдэг гээ биз дээ. Итгэл, үнэмшлийн хүчээ гэж. Тэр хүчтэй зүйлээ ямар нэгэн хүн, үзэл бодолд явцууруулмааргүй, болгоомжтой хандмаар санагдахын.

      юу юу гээд биччихвээ өөрөө ч ойлгохоо болив.

      Delete
  6. бюро гэдэгшд
    харин зүрх зүүн тал руугаа бараг цээжний голд оршдым гэнэлээшү

    хундага

    ReplyDelete
    Replies
    1. өү ямар сонин хүн бэ. Энүүгээр орж ирдэг байсиймуу? Зохицуулагч хороо гээд монголчилчихуу

      Delete
  7. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  8. Сонин юм бэ би лав эр хүний баруун талд нь алхах дуртай. Эр хүн тэр талдаа илүү хүчирхэг, найдвартай, итгэлтэй байдаг болоод ч тэр үү. Нөгөө талаас эр хүнийг зүркэн талдаа байлгах дуртай, бас зүүн талаа эмэгтэйлэг гэж боддог болохоор зүүн гараасаа хөтлүүлэх дуртай ч байж мэднэ ккк.

    Аа харин тэр цагаан хоолны тухайд гэвэл нэг ийм үг байдаг шт. "Амьтан зовоохгүй гээд цагаан хоол идээд байгааму тэгвэл яагаад тэр хайртай амьтдынхаа хоолыг булааж идээд байгаа юм" гэж. Бас ургамал чинь бас амьтай биз дээ гэцгээх юм байна лээ. Анханасаа идээд сурчихсан юм чинь идэхээс яахав, харин ч мал төрлөөс нь хэлтэрүүлж буян хийж, өөртөө нүгэл хураасан ч хамаагүй хойт нас руу нь илгээхэд тусалж байна л гэж боддыштэ хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Мрован чи шоо нтр :P

      Delete
    2. та хоёр таарахын байна.

      Delete
  9. Энэ юугжаан бэ ????

    "This comment has been removed by the author."

    Гахайглат гэдэг хүний комментий унший шаарджээн нтр гарч жагслаа шоо :P

    ReplyDelete
    Replies
    1. би арилгаагүйэ, өөрөө арилгасан байх,

      Delete
  10. Mahnaas garch barahgui baihoo ene yabaa nasandaa bi lab. Gehdee mahgui amidarch baigaa humuusiig haraad tuushtai baigaag ni baharhdiimaa :)

    ReplyDelete
  11. hehe
    hairtai shuu chandaa
    Loll

    ReplyDelete
  12. bi law uuriihuu zurhend oirhon yawuulah durtaim bna..baruun taldaa bwal iluu dulaan medremj turjiin

    ReplyDelete
    Replies
    1. эмэгтэй юу өөрөө?
      явж явж би л ганцаараа зүүн тал руу нь зүтгэдэг болж таарчийнуу ккк

      Delete
  13. Манай хамаатангууд бас аймар цагаан хоолтон болсышт ..
    Тэгснээ тэр чинхайг чинь аймар шүтээд
    нүгэл хилэнцээ арилгаж энэ дэлхий сүйрэхэд хэдүүлэхнээ амьд үлдэх юмшиг ярьдагшт

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)