Pages

30.4.11

How is your heart doing?

Хэд хоног бужигналаа. Байр саваа цэгцлэх гээд, очоод толгой хоргодох дөрвөн хана олох гээд будилж өгсөн. Тэгж тэгж одоо л нэг амсхийж байна. Чимдаанаа боох л үлдсэн. Нүүнэ гэхээс үстэй толгой арзайдаг болжээ, гэвч яанамб. Өөрийн сонгосон амьдрал тул...



Хүсээд шийдээд ирсэн мөртлөө байсгээл өнөөх асуулт толгойд эргэлдээстэй. Яах гэж ингэж яваа билээ? Үнэхээр миний хүссэн амьдрал энэ мөн үү... Цаг алдаад ч байгаам шиг, эгнээнээсээ хоцрогдоод, орхигдоод, сондгойроод ч байгаам шиг... Газрын мухарт өөрийгөө чихэж орхичоод тэрүүндээ ундууцан бухимдаад байх шиг заримдаа санагдахын...



Миний сэтгэл гэж даварсан этгээд байх юмаа. Завгүй үед олон долоон юм бодогдохгүй амар байж байгаад, сиймхий л гарвал нялхарч нялуурах гээд...Хэтэрхий нимгэн, хэтэрхий нойтон... Зарим газраараа цоорохнээ бүррр... Болдог сон бол гэрийнхээ дээвэр дээр дэлгэж тавиад нар салхинд сэврээж ааруул шиг хатаах юмсан.

Чинийх ямаршуу байна?
How is your heart doing? :D


Өчигдрийн бороо
хэн нэгэн намайг тэврээд авах шиг
тэвэрч аваад
хүзүү ирвэгнүүлэн
"хүрээд ирлээ" гэж шивнэх шиг
тийм бороо байсан.

Өнөөдрийн цас
хэн нэгэн яваад өгөх шиг
хүсэл мөрөөдлийг минь,
бас чамайг мартуулах гэхдээ
"тайвшир, одоо бүхнийг март" гэх шиг
тийм цас хаялсаар...

Маргааш хэзээ ирэхийг
магадгүй намайг тэнд юу хүлээж байгааг
чи мэдэх үү?
чив чимээгүй цас хаялсаар...
цаг хугацаа унасаар
Б.Б.


20 comments:

  1. Davaad garchihval ene bol tur zuuriin l uye gedegiig chi medne dee. Chi chadnaa.
    Zurh setgeliin huvid, ugaasaa az jargal gedeg yumiig hun zuvhun uuriinhuu dotoroos l oldog gedgiig naiz ni udii naslaj baij l oilgojiino. Yu ch bolj baisan dotood setgelee amgalan bailgaj, dotoroo az jargaltai baigaad surchihval, amidraliin asuudluudiig davan tuulahad arai haylbar, amidral ch iluu amttai.
    Don't think too much about past or future. Just focus your attention on NOW.
    ...Za bi indreesee buulaa

    ReplyDelete
  2. би ч гэсэн хааяадаа нээх сонин апсээт байдалд орчдиймаа тэрнээсээ гарарх гэж бөөн юм болно, түр зуурынх мөн гэдэгийг мэдэж байгаа бас жоохон л цаг хугацаа өнгөрчих юм бол бүгд өөрчлэгдэнэ гээл зоригжуулаал суужийжийм даа,,, аж жаргалтай амьдрал гэж байдаггүй зүгээр л аж жаргалтай өдрүүд гэж байдаг бүү гунигла найз мэээн

    ReplyDelete
  3. songolt hiih bolomj baihaas songoltoos zugtah bolomj baihgui songolt hiihgui bol amidral ymarch zuilgui hooson gesen ug barag l uhsentei ijil odoo yahavdee ooroo l songoson yum chin davaad garahaas oor zamgui

    gehdee bi chinii omnoos ene songolt chin zov baisan gedegt itgej bna

    tur zuuriin huudel suudal bol yahavdee haach bna shdee chi ooroo iim amidraliig sain medne dee mongold l bish bol haach adil nuugeed l nuugeed l

    ReplyDelete
  4. Угаасаа уг гарвал нь амигос нүүдэлчин юм чинь алзахгүэ . эвэридин из гона би олраит. Тэгсэн нүүгээл яваад байвал яанаа.
    Канад та бид нар шиг насны гэр бүлтэй тогтсон амьдралтай хүмүүст уан оф ди мост потэншал энд писфул плэис ин да волд вид мэни мэни позитивс гэдгийг чи мэдэжил явсаншт. соү донт мэик дабт он ёр чоис, ю жаст он раит вэи.
    энд маи хоарт из битин стронли лаик нэва эва. аи лаик ит.

    ReplyDelete
  5. нүүх ч яахав түр зуурын асуудал л даа.

    Зүгээр л... Зөв зүгрүүгээ зүтгээд байна уу, эсвэл ингэх ёстойм шиг өөрийгөө програмчилчаад тэрүүндээ итгээд буруу замаар будаа тээгээд байна уу... гэх мэт эргэлзээ заримдаа төрөх юмөө... Уулын энгэр бэлээс хэтрээгүй яваа болохоор эргэн тойрны баримжаа сайн мэдэгдэхгүй л байна. Арай өндөрлөг газар хүрээд очвол орчноо илүү тод харж BIG PICTURE үзэгдэх байлгүй дээ тэ...

    ReplyDelete
  6. ю хайв жаст эпрүвд дат ю а он раит вэй энд хөп гот клир биг пик... хүн юм үзэж нүд тайлах тусам сурах юм гардаг гэдэг шиг манай найз мундаг шүү. мань мэт нь уулын ч бараа байхгү говь цөл мөлд л яваад байх шиг байна ;)

    ReplyDelete
  7. Минийх амар амгалан байна.

    ReplyDelete
  8. Нисээд ирчлөө. Хүн гуйгаад байр захисан чинь үнэн миа юмаа. Барзаанк л санагджийшүү. Ойрын хугацаанд солихыг бодохоос доо... Нэг иймэрхүү...

    ReplyDelete
  9. сайн талаас нь: хүний сонирхол өөр хүн хүн янз хүний сонгосон зүйл сэтгэлд нь хүрч нөгөө хүндээ таалагдах биш кк

    муу талаас нь: тэгээл өөрийнх нь биш болсон хүн сэтгэлээсээ өөриймсөг хандахгүй этр кккк :P

    ReplyDelete
  10. udahgui uitgartai saaral havar duusana tegeed uchraa olj ch amjihgui tenegduu zun tsag harin daraa n namar saihan namar tegeheer namaraas buh zuil jigdreed saihan boloh baihooo kkk

    ReplyDelete
  11. юун хавар дуусна ингэж гадаа өвөл болцон тэгээд өвөл дуусахаар нь дахиад буцаад хавар эхлэх гэж байхад :P

    ReplyDelete
  12. harin tiimee, ter hunii hemjuureer bol gaigui l bair gej bodson bailgui zolig. Uchigdur anh orohod aimshig sanagdaj bsn unuudur arai l deer bn. Tseverleel tseverleel...

    Ene jil uliraliin medremj ogt algaa. Neeree l namar bolohod buh yum arai gaigui bolno bhaa...

    ReplyDelete
  13. Heartaa baigaa esehiig ni zarimdaa mertah yomdoo. Kanaduudaas mongolchuud shig hainga zan bainga ajiglagddag shuu.. yalt ch ugui kommentlomoor..

    ReplyDelete
  14. Цаг алдаад ч байгаам шиг, эгнээнээсээ хоцрогдоод, орхигдоод, сондгойроод ч байгаам шиг... Газрын мухарт өөрийгөө чихэж орхичоод тэрүүндээ ундууцан бухимдаад байх шиг заримдаа санагдахын...


    Ene namaig xeled baix shig...

    ReplyDelete
  15. gaduur yvaa hen buhend l taarsan ugdee olood helchij oird chimeegui ajil amidral daj bizdee hooo

    ReplyDelete
  16. naiz mini buh yum zugeer uu zulzaga chin sain bizdee yagaad tag chimeegui bolchvoo

    ReplyDelete
  17. дажгүйэ. удахгүй сонин сайхнаа бичий.

    ReplyDelete
  18. би ч бас өөрийнхөө хэмжээ хязгаарыг мэдмээр санагдан өөрчлөлт хийдэг баатар болоод нэгэн шийдвэр гаргатал юм гэдэг амаргүйн жишээ болоод гацчихсоон...
    одоо бүх хүнээс найзуудаасаа бүр бүгдээс өөрийгөө тусгаарлачихаад тэр бүхэндээ дасах гэж хичээгээд л...
    зүрх үү???? миний зүрх өвдсөн хэвээрээ... өөрийгөө ганцаардуулахын хэрээр сэтгэлийг минь дүүргэх ганцхан дурсамж л байх юм... гэхдээ түүнийг аз жаргалтай байгааг тэр минь сайн байгааг мэдчихээд байгаа болохоор түүнээс харьцаагаа таслачихсан... хорвоо дээр би огт байхгүйм шиг л санагдахым...

    ReplyDelete
  19. bolohgui bol hayaad iree
    chi mini haa ch gazardahgui shudee
    yamar ochih gazargui bishdee gai l bn
    gehdee yamar ch gazar oor ooriin problem biagaa gedegiig bodoltsooroi

    Lolli

    ReplyDelete
  20. my god ene buhen tom asuudalaa tom asuudal

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)