12.4.11

Өндөр дээрээс унаваа







Дөнгөж сая утсаар ярилцлага өглөө. Аминдаа бэлдсэн, бас миний өмнөх ажилтай маш ойролцоо тул бараг л орчих юм шиг санагдаад байсан байхгүй юу. Эрч хүч орох гэж нэг energy drink ууж аваад тайвшрах гэж охиныхоо багын зурагнуудыг хэсэг үзээд, тэгээл зориг төгөлдөр эхэлсэн чинь будаа будаа. Мэддэг юмаа хүртэл муу хариулсандаа л хамгийн их харамсаж байна. Тэхдээ ийм хялбархан ажилтай болчихно гэж найдах нь буруу байсан л даа. Гэвч бас нөгөө талаар их боломжийн мест байсийн, хайран юмыг тавиад туучлаа. Ахиад ийм боломж гараа ч уу гүй чүү. Гүй гарах л байх л даа, гаргаж л таараа. Найдлага өндөр байсан болохоороо сэтгэл их гонсгор байнөө...Хэн нэгэнд хэлж дотроо онгойлгомоор санагдаад эндээ бичиж байна. Өнөөдөр хурдан дуусаасай. Маргааш дахиад л бүхнийг шинээр эхэлнэ.


Нэмэлт :
Хэргийн учир хэт өндөр найдлага тавьсанд л байсийм байна. Уул нь эхэндээ ярилцлага авы гэсэнд нь л олзуурхаад баярлаж байснаа дараа нь гар бариад бугуй барина гэдгийн үлгэрээр шууд даврааск. Бараг л ажилд орцон байгаагаар төсөөлөөд, бөөн найдвар өвөртлөөд унтцан :р Тэгээл гор нь гарч байгаан. Ер нь энэ найдлага тавих гэдэг шал дэмий эд юм. Огт найдаагүй байтал биелвэл ураа бөөн баяр! А харин биелэхгүй бол тэр л биз гээд орхично. Гэтэл өч төчнөөн найдвар, хүсэн хүлээлтийн эцэст биелэлээ олсон ч төдийлөн баярлах зүйлгүй мэт санагдана, угаасаа тэгэх л ёстойм шиг. Бүтэхгүй бол яг өчигдрийх шиг санаагаар уналт, урам хугаралт...

Би даанч хашрахгүй золиг юмаа. Хүмүүстэй харьцахдаа ч гэсэн хэт ихийг хүсэн хүлээж, өндөр найдлага тавьснаасаа болоод сэтгэл өвдөх үе зөндөө л байсан. Ингэдгээ болих юм сан.

Too much expectations will kill me!

20 comments:

  1. ммм ... яагаад тэгсийн болоо
    зүгээрээ зүгээр амьдралд ийм юм байх л ккк
    нэг хүний хэлдгээр бурхан энэ ажилд орохгүй гээд зурчихсан болохоор мэддэг байсан ч цаанаас нь тэгж хариулгуулаад байгаа байх :)

    ReplyDelete
  2. Угаасаа ороод дэмий газар байсан болоод л тэр. Би нэг хэсэг ажлаа солих гээд л үзээд байсан санаж байна уу? Цаг нь болоогүй ээ наанаа хэсэгтээ байж бай л гэсэн дохио гэж бодсон. Аяндаа цаг нь болоод л хүрээд ирнэ. Санаа зоволтгүй дээ хонгор минь.

    ReplyDelete
  3. haanaasaa yaj iim zurag olj tavidag bnaa.hm..

    ReplyDelete
  4. арай болоогүй байгаа гэдэг нь үнэн байхаа даа. дахиад хэдэн даваа давах хэрэгтэйм байлгүй дээ. даваад даваад явчнөөө :)

    ReplyDelete
  5. K бид хоёр адилхан гоё зураг олж чаддаггүйн байна кк гэхдээ зураг нь солигдчиж :P

    ReplyDelete
  6. K: арай ёс суртахуунтай зураг олж ирлээ ямрав ккк

    ReplyDelete
  7. наад К чинь урлагийн өндөр мэдрэмжтэй. Хм гэсэн бол их муу байна гэсэн үг. Тэгээд айгаад сольчлоо :р

    ReplyDelete
  8. аан би буруу ойлгоцнайшд ер нь бол эхнийх нь хм... байсан лдаа :P /тэгэхээр К бид хоёр адилхан мээдрэмжтэй л болж тааржаан ккк/

    ReplyDelete
  9. мэдрэмжтэй хүмсийг хүндэлж явдагаа :р

    ReplyDelete
  10. za yaadgiin ajil gedeg amidrahiin neg jijighen tuslah yum chin

    ReplyDelete
  11. Өнөөдөр ялагдал юм шиг хэрнээ, цаагуураа ялалт болчихсон үйлдэл олон шүү дээ

    ReplyDelete
  12. Odoo daraachiin udaa sandrahgui baihaa.
    Ingeed dotorhoo gargaad bichchihej baigaa chini baharhuushtai. I need to learn from you.

    ReplyDelete
  13. сэтгэлийг маань засаж урам хайрласанд баярлалаа. Өөр олон боломжууд ирнэ гэдэгт итгэлтэй болсон, гол нь би дэндүү найдаад өндөр дээрээс унасан болохоороо илүү эмзэг хүлээж авсым шиг байно.

    Нэмээд хэдэн өгүүлбэр бичсэн байгаа ккк

    ReplyDelete
  14. "Нэмэлтэд"-д тиймшүү
    Too much expectations will kill me! гоё үг байна

    хэтэрхий их өөртөө итгэж одоо юү ч гэмээр юмбэдээ тиймэрхүү байж болохгүй гэж Далай лам хэлж байсан яасан гэсэн чинь

    Далай лам л болсон хойно энд тэнд уулзалт хуралд урилгаар оролцоод л явдаг байж тэгсэн нэг хоёр хүүхэд цэцэг бариад ирж явна гэнээ Далай лам байнга л цэцэг авдаг болохоор энэ удаа ч гэсэн өөрт нь л өгөх гэж байна гэж бодоод авах гэтэл цэцэг барьсан хоёр жижиг хүүхэд нь зөрж явж Далай ламын нүүр улайж этр ккк дараа нь энэ бүгд миний буруу өөрийгөө гэж бодсон өшөө юу ч билээ их гоё үгээр хэлдгиймблээ тийм сэтгэлтэй байж болку гэж хэлжийсан ккк :P

    ReplyDelete
  15. ай даа яг тэр чинь л болоод байна. "Их санасан газар 9 шөнө хоосон" гэдэг үг гэнэт толгойд харван орж ирлээ. Миний толгойны хажууд нум сум барьцан жижкэн далавчтай цэцэн санааны angel-ууд нисэж байдаг байхаа. Хааяа хааяа санаандгүй байтал ингээд уран үг сэвхийтэл ороод ирдгий. :р

    ReplyDelete
  16. мэдээжийм бодож олчоол баярлаад байхымаа кк

    ReplyDelete
  17. чимээгүйл харж суув ккк :P

    ReplyDelete
  18. za naiz mini yahavdee iimerhuu yum shine gazar uchiraa oltol baih baih tegeed ch yamar anh ajild oroh gej baigaa shireeneesee dongoj salsan batsaan bish onoodriin uilees margaashiin uchral olon gej neg goe ug baidgiin bi bol iimerhuuu hyamraliin uedee ene ugiig oortoo heldegiin chi ch bas heleed uz setgel chin hongroh ch yum biluu

    ReplyDelete
  19. Aa zarimdaa tegdiim. Bi ch bas ene jil xet naidlaga tavij baij unachixaad l suuj bna. kkk

    ReplyDelete
  20. unachaad l ovdgoo guveed l ondor userdeg hun bol minii hair bolson chi mini geed l minii hardand tag hadgalagdsan shude

    Lolli

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...