Pages

26.4.11

Дорнод руу...


Нүүхээр болсоон.


Нөгөө ярилцлага өгөөд байсан газраа орохоор болсон. Би лаг муу ярьчлаа гээд санаагаар унаад байсан чинь тэднүүс болохоор боломжийн гэж үзсийн байлгүй, авы гэнэ. Байнгын орон тоо бишиймаа, гэрээт ажилтан, өөрөө сайн байгаад цаадуул нь хэрэгцээтэй гэж үзвэл дахиад сунгах байх. Эхний ээлжинд болоошд гээл баярлаад байна.

Тэгсэн бүүр нөгөө эрэг дээр байдаг хот юмаа. 4500км зайтай. Одоо л энэ хотдоо овоо дасаад зүгширч байтал дахиал бүхнийг шинээр эхлэх болчлоо. Өчигдөр, уржигдар үдэн гаргах арга хэмжээнд оролцоод. Энд гэхдээ шоудалт баар саванд орно гэсэн ойлголт байдгүйм байлээ. Нэгнийхээ гэрт цуглаад хоол унд хийж идээд дараа нь жоохон ууж ярьж суугаад тэгээл гэр гэрийн зүг...Өчигдөр айлаас гараад шөнийн хотоор алхаж явахдаа "баяртай Ванкувер" нтр гэж явлаа ккк.

Нүүх гэж бөөн ажил. Өөр муж гэдэг чинь бараг л өөр улс юм бишүү. За тэгээд шинэ хотод нүүж очоод ажилдаа дастлаа нэг хэсэгтээ миарах байх даа. Ахуй амьдралын асуудлууд хоолойгоор татаад байхаар блог дээрээ ч гэсэн тулга тойрсон сэдвээс хэтрэхгүйм дөө. Тэгж байгаад сайхан болох байлгүй дээ тэ...

11 comments:

  1. "Нөгөө ярилцлага өгөөд байсан газраа орохоор болсон."

    Энийг юү гэж ойлгохуу ккк :P нөгөө хуучин бичлэгийн уншмаар байна ккк

    зэ амжилтээ :)

    ReplyDelete
  2. Amerikaar damjij yavax gej bna uu. Amjilt xuseye.

    ReplyDelete
  3. өндөр дээрээс уналаа нтр гээд бичээд байсан даа...

    Жамба: үгүйээ, нисэх гэж байгаа

    ReplyDelete
  4. мэдэж л байнашд уншсан шд кккк :P
    бичсэн хүнд нь сануулаад байгаа байхгүй юу даа кк
    чи одоо тэрийгээ нэг уншаад үзээ л гэж

    ReplyDelete
  5. hicheegeerei az husii

    ReplyDelete
  6. Naizdaa tom bayar hurgey!! Gunzgii amisgaa avaal, amjiltaa urgeljluuleed bdag yum shuu.
    Negen saihan nartai udur uulzah bizee :).

    ReplyDelete
  7. аан хахах харин тиймээ би ч тийм л хүн шдээ. Such a drama queen... Чамайг би "нөгөө" нэргүйг байна гэж таньсангүй, чи нэг нэртэй ч болоосой ккк

    ReplyDelete
  8. байдаг л нэгэн, рүби гялайлаа ... давааны цаана даваа гэж... нэг нэгээр нь даваад явж байтал нартай өдөр болоод байдаг л нэгэнтэй, бас рүбитэйгээ уулзана байх даа...

    ReplyDelete
  9. Bayar hurgii & Amjilt husii :)

    ReplyDelete
  10. Dahin bayar hurgie. Suraggyi baihaar chin gaihaad l bailaa. Zavgui baigaa biz dee. Enkhee egch Wisconsind baigaa. Ih l oirhon haragdaj baina. Amjilt husie. Chi chadnaa hairtai shuu.
    Z...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)