Скоро осень, за окнами август,
От дождя потемнели кусты,
И я знаю, что я тебе нравлюсь,
Как когда-то мне нравился ты.
Энэ дуу таалагдав. Намар ч арай л болоогүй. Гэхдээ цаг ч дороо шүү дээ.
Найман сар...
Зун ер нь миний дуртай улирал биш.
Зун дуусахад бүх юм дуусчих шиг болдог.
Намар боллоо гэсэн ганцхан баяр баясал л
Намайг тэр их уйтгараас,
Наймдугаар сарын борооноос авардаг.
Тэнгэр рүү ч хармааргүй,
Тэртээ дээгүүр шувууд үймээд,
Тэвчээрийг минь барсан бүгд
Тийшээ бас нисчих шиг, сэтгэл хоосроод...
Амьдрал
Нэг удаа яг л ийм наймдугаар сарын
Аадар бороон дундуур
Нэвт норчихсон жижигхэн богширгыг
Шурт хийлгэн цонхоор оруулаад
Сэрд хийтэл харуулж билээ.
Зүүд совин шиг тэр жаахан шувууны
Зүрх нь цохилох дуулдаж байсан аа...
Үнэхээр чанга цохилж байсан аа...
Үгүй дээ, миний дургүй сар
Найман сар биш юм байна.
Г.А.
Ooo. uyarchihlaa. Bayarlalaa. Goyo baina.
ReplyDeleteZ...
like-даад гарав :)
ReplyDeletenamar ehelchihseen minii setgeld
ReplyDeleteZ, bee хоёроо хөөрхөн шүү
ReplyDeleteсэрүү орсон байлээ шөнөдөө
ганц нимгэн даавуу нөмрөөд унтсан чинь жаахан даарах гээд байлээ :р
үнций за шомоог :*
ReplyDeleteОрос дуу сонсоогүй уджээ, гоё байна шүү..
ReplyDeletebee чамыг бас үнций
ReplyDeleteхарин тиймээ Hilde
ReplyDeleteэнэ гоё дуу байгааз
Наймдугаар сарын төгсгөлд
ReplyDeleteНамар хацраа тольдоод
Намайг гунихыг зөгнөөд
Намуухан агнцаардлаар чимдэг....
Намрын шар нар над дээр, чам дээр тусна
ReplyDeleteНайган найгах улиралд нь бид бас найгана...
8 sar goyo saraa minii huvid. Negen tsetseg tsomirlogoo delgesen yum.
ReplyDeleteхүүхэд байхад 8 сар их муухай санагддаг байсан, амралт дуусаал хичээл эхлэх нь гээд бодохоор нээх муухай
ReplyDeleteодоо бол 5 сараас бусад улирал бүгд адилхан улирал солигдож байна ч гэж бараг мэдрэгдэхээ больчиж, энэ юуныхав...
5 сард юу болдог болоод онцгойн??? ккк
ReplyDelete8 сард төрсөн болоод ч тэр үү их дуртай :)
ReplyDeleteсониймаа энэ дууг анх удаа сонсжийшд
kkkk 5 сард хавар болдын, яагаад ч юм жил бүр л догдолсоор л...
ReplyDeleteзасаршгүй ээ ккк
ккк тэр ч тийм шүү
ReplyDeleteэнэ жил намар бас догдлоод байна...тэр гоё шаргал өнгийг нь үгүйлээд эхэлцэн