17.8.10

Наймдугаар сар

Скоро осень, за окнами август,

От дождя потемнели кусты,

И я знаю, что я тебе нравлюсь,

Как когда-то мне нравился ты.








Энэ дуу таалагдав. Намар ч арай л болоогүй. Гэхдээ цаг ч дороо шүү дээ.

Найман сар...

Зун ер нь миний дуртай улирал биш.
Зун дуусахад бүх юм дуусчих шиг болдог.
Намар боллоо гэсэн ганцхан баяр баясал л
Намайг тэр их уйтгараас,
Наймдугаар сарын борооноос авардаг.
Тэнгэр рүү ч хармааргүй,
Тэртээ дээгүүр шувууд үймээд,
Тэвчээрийг минь барсан бүгд
Тийшээ бас нисчих шиг, сэтгэл хоосроод...
Амьдрал
Нэг удаа яг л ийм наймдугаар сарын
Аадар бороон дундуур
Нэвт норчихсон жижигхэн богширгыг
Шурт хийлгэн цонхоор оруулаад
Сэрд хийтэл харуулж билээ.
Зүүд совин шиг тэр жаахан шувууны
Зүрх нь цохилох дуулдаж байсан аа...
Үнэхээр чанга цохилж байсан аа...

Үгүй дээ, миний дургүй сар
Найман сар биш юм байна.
Г.А.

16 comments:

  1. Ooo. uyarchihlaa. Bayarlalaa. Goyo baina.
    Z...

    ReplyDelete
  2. like-даад гарав :)

    ReplyDelete
  3. namar ehelchihseen minii setgeld

    ReplyDelete
  4. Z, bee хоёроо хөөрхөн шүү

    сэрүү орсон байлээ шөнөдөө
    ганц нимгэн даавуу нөмрөөд унтсан чинь жаахан даарах гээд байлээ :р

    ReplyDelete
  5. үнций за шомоог :*

    ReplyDelete
  6. Орос дуу сонсоогүй уджээ, гоё байна шүү..

    ReplyDelete
  7. bee чамыг бас үнций

    ReplyDelete
  8. харин тиймээ Hilde
    энэ гоё дуу байгааз

    ReplyDelete
  9. Наймдугаар сарын төгсгөлд
    Намар хацраа тольдоод
    Намайг гунихыг зөгнөөд
    Намуухан агнцаардлаар чимдэг....

    ReplyDelete
  10. Намрын шар нар над дээр, чам дээр тусна
    Найган найгах улиралд нь бид бас найгана...

    ReplyDelete
  11. 8 sar goyo saraa minii huvid. Negen tsetseg tsomirlogoo delgesen yum.

    ReplyDelete
  12. хүүхэд байхад 8 сар их муухай санагддаг байсан, амралт дуусаал хичээл эхлэх нь гээд бодохоор нээх муухай
    одоо бол 5 сараас бусад улирал бүгд адилхан улирал солигдож байна ч гэж бараг мэдрэгдэхээ больчиж, энэ юуныхав...

    ReplyDelete
  13. 5 сард юу болдог болоод онцгойн??? ккк

    ReplyDelete
  14. 8 сард төрсөн болоод ч тэр үү их дуртай :)

    сониймаа энэ дууг анх удаа сонсжийшд

    ReplyDelete
  15. kkkk 5 сард хавар болдын, яагаад ч юм жил бүр л догдолсоор л...
    засаршгүй ээ ккк

    ReplyDelete
  16. ккк тэр ч тийм шүү
    энэ жил намар бас догдлоод байна...тэр гоё шаргал өнгийг нь үгүйлээд эхэлцэн

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...