26.7.10

Weekend...

Тавдахын оройноос эхлээд л "шоудав"

Шоудах гэдэг яг ямар ухагдахуун бэ? Ямар ч байсан цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хэлнэ буй за...




Friday
Их сургуулийн ангижавууд уулзалдав. Төгсөөд 10 жил болцгооцон юм байна, нэг мэдсэн чинь. Монголд байгаанууд нь уулзаж байгаа сургаар энд байгаа хэд нь бас уулзая гэж ирээд л хөөрцөглөвөө. Хэрэг дээрээ байнга уулздаг бидний гурван товарищ дээр нэг охин л нэмэгдэх шив дээ. Дипломат паспорттой байгаа дээрээ жинхэнэ утгаар шоудах хүсэл байвч ангийн охидууд бүгд ар гэрийн зүг яарсаар 12 болоогүй байхад гэртээ ирсэн. Үнсгэлжин болчвуу яав ккк.

Хахсайн
Уул нь эрт босож үсээ янзлуулах санаатай байсан ч унтах хүсэл намайг дийлэв. Үд өнгөртөл унтаад үхрийн дуунаар босоод болзоондоо яаран гүйлээ... Пулицерийн шагналт зурагнуудыг үзэх гээд ярьцан байсийн. Үзэсгэлэн дажгүй байлаа, нэмэрлээд Cecil Beaton гээд 40-60аад оны Холливүд эмэгтэй жүжигчдийн зургийг авч байсан хүний хэдэн зургийг бас сонирхов. Одооных шиг Фотошопоор янзалж төгс төгөлдөржүүлээгүй "оригоороо" болохоор өө сэв нь тод ч илүү сэтгэлд ойрхон, амьд санагдав.

Бүтэнсайн
Дүүтэйгээ уулзаж далай явахаар ярьсан байсийн. Тэгсэн автуусны билет дуусчиж. Дараагийн хувилбар луугаа шилжээд парк руу гараад шидцэн. Ойрд тоглоогүй гоё байлаа. Хүүхэд шуухад наануу цаануу гэхгүй хоёулхнаа ёстой шавайгаа ханатал тоглосоо. Өнөө өглөө сэрээд толинд харсан чинь нүд шүд хоёр л гялалзаж байна. Малгайгүй гүйгээд байсны гавьяа гарч дээ.

Hidden number
Хагассайнаас эхлээд л дугаараа нуусан дуудлага ирээд болдгүй. Авахаар юу ч ярихгүй таг дуугүй. Эхэндээ тоохгүй байснаа байн байн ирээд унахаар нь гайхаж, сүүлдээ айв. Надруу ингэж тоглохоор хүн байхгүй л дээ. Сэжиглэж байгаа нэгийн зэрэг этгээд байна. Хэрвээ тэр мөн бол үнэхээр дургүй хүрчийнаа. Хаяагаа хадрах шиг муухай юм байдгүй биз дээ тэ. Утасны компани руугаа залгаад дугаарыг нь мэдэж болох арга байнуу гэсэн болдгүйм гэнэ. Харин дахиж дугааргүй дуудлага ирвэл авахгүйгээр шууд тасалдаг үйлчилгээ байдгийн байна. Тэрийг нь хийлгэцэн.

Нэг иймэрхүү вийкэнд өнгөрвөө ...

11 comments:

  1. Хагас сайнд шоудсан бол ирэх хагас сайн хүртэл шоуддымдаа, өнгөрсөөөн чи

    ReplyDelete
  2. хэхэх Нэг дэх өдрөөс эхэлсэн бол яг бүтэн долоо хоног шоуддым байлээ хэхэхэ

    Дугаараа нуусан дуудлага цаанаа л нэг түгшүүртэй...

    ReplyDelete
  3. Ээ чи яаж бгаан бэ? Би яаж залгахын бээ ккк.
    Би ч тэр дипломат пасспортыг чинь үзэн ядаж эхлээд уджийна даа. ккк

    ReplyDelete
  4. хэ хэ сайхан сайхан... цаг заваа ашиглаад шоудаад ав

    ReplyDelete
  5. chi haana togloo ve bi bas naad haviar chin 27 nd buten odor togolsiishdee

    ReplyDelete
  6. everland орсон
    тэхдээ би 25нд шдээ бүтэн сайнд. та хэд ойрхон шүргээд гарсан юм байна ккк

    ReplyDelete
  7. showdahgui bol showdaj chadahaa bolidigiin shuu
    yadarch bariad l biye nyalharna
    teheer ene biyiin hairlahgui uuj idej yavah heregtei
    aaviin olon huuhduudiig bas dalimd ni bayarluulah heregtei
    yamar horogdohiin bish... baragadahiin bish...
    kkk

    Lolli

    ReplyDelete
  8. хахаха Лолли чамайгаа их үгүйллээ шүү

    энэ вийкэндээр юу хийж хэнийг баярлуулж шоудий доо хө

    ReplyDelete
  9. aaviin saihan zaluusiig bayarluulj heseg zugaatsaa

    Lolli

    ReplyDelete
  10. тэгнээ тэр дараа нь залгаж болохоо байцын хэхэ...

    ReplyDelete
  11. ккк дугаараа нуухгүй залгавал авышдээ
    аа бас залгачаад юм яриул яриал сууна. яах гэж залгасан нь мэдэгдэхгүй таг дуугай сонсоод байх чинь эвгүйм байлээ.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...