19.7.10

Анх уйлсан тэр өдрөө...

Энэ дууг сонссоноос хойш үгийг нь орчуулж тавимаар санагдаад явлаа. Уул нь амархаан утгатай хэрнээ нэг л эвлэрч өгдөггүй ээ. Тэгж тэгж, өнөөдөр энд тэндээс уншиж байсан шүлгийн мөртүүдээс чихэж байгаад хүчээр орчуулмар аядаж санаа амарлаа. Надаас ер нь нэг их гоё уран нарийн орчуулга гарахгүй юмаа. Зүгээр ерөнхийдөө иймэрхүү утгатай дуу юмаа гэж л сонсоод үзээрэй :)



Яргуйн дэлбээ мэт ялдамхан мишээлтэй
Яруухан бүсгүйг би харах дуртайсан
Яг дэргэд нь ширтэнхэн суухад
Ялгуун хаврын урь ханхалдаг сан


Гэтэл миний бүсгүй учиргүй их уйлж билээ
Гэнэт халаглан мэгшихэд нь уймарч баахан сандарч билээ
Булбарай хацраар нь дүүрэн гуниг цалгин урсаж
Булгилах зүрхээр нь дүүрэн гомдол бялхаж билээ

Ахин би түүний инээмсэглэлийг харж чадахгүй
Анхны бөгөөд сүүлийн удаа уйлсан тэр өдрөө
Ариухан дурлалын эзэн минь намайг орхин одсон
Аз жаргалын шувуухай ч түүнтэй цуг нисэн одсоон...



PS : Дуучин нь Ким Гуан Сок гээд өмнө нь "30 хүрэхээр" гэдэг нэртэй дууг нь тавьж байсан даа...

PS : охидуудад зөвлөхөд юу юуны туханд хүрэлгүй бүү уйл. Нулимсаа гамна, үнэ цэнэ нь уначихвал дэмий. Яг хэрэгтэй үедээ л ашиглах хэрэгтэй "зэвсэг" юм шүү :р

бас нэг PS :




http://blog.naver.com/tlso3131/100107279782

энэ залууг уйлахад нь дагаад нулимс урсажийсан... Нөр их хичээл зүтгэл, тоглолтын туршид гаргасан passion гэх мэтийг нь бодохоор хүндлэх сэтгэл давхар төрөөд л...

17 comments:

  1. утгыг нь харвал гоё л дуу болтой. Энэ копооктор дуу нь гардаггүй болоод удаж байнаа. Өөрөө мэдэхгүйм. Өрөөлийг гуйхаар чадахгүйм. Гэртээ очжоогоод л сонсохоос хэхэхэ Нулимс цаг хугацаагаа мэдрээд, зөв хэрэглэвэл их хүчтэй эд болтой....

    ReplyDelete
  2. хөвгүүдэд уйлах зөвлөгөө өгөөч :P

    ReplyDelete
  3. дээр үеийн дуу л дөө. би ч өөрөө эртний хүн болохоор иймэрхүү дуу таалагдаад байдаг болчлоо ккк


    Хөвгүүд ч харин нулимсаа зөв зохицуулдаг байхаа. Хавийн хааяа нэг уйлахаар нь чухам далан таваараа бууж өгдөг шдээ :р

    ReplyDelete
  4. Чи сул талаа хэлчихиймдаа хаха чамтай тааралдуул уйлаад байдаг хэрэгээ хэхэ.

    ReplyDelete
  5. худлаа матрын нулимсыг бол хараад мэднэ шдээ тэгж болохгүй ээ гэж охидуудад зөвлөөд байгаан, М-д бас зөвлөхөөс :р

    ReplyDelete
  6. Xaayaa uilaxdaa ch bolj ugvul nuugdaj bgaad l uildagdaa.

    ReplyDelete
  7. Энэ дууны бүсгүй хаяад явцын муу эсүүл өнгөрциймүү.

    ReplyDelete
  8. harin ch goe orchuulsan yum bish uu? ene duug sonsson chini elvis presleygiin duulsan ghetto shig ay ni sonsogdood baih yum. bi anduurch bna uu?
    http://www.youtube.com/watch?v=2Ox1Tore9nw

    ReplyDelete
  9. ghetto barag l sonsogdood bna daa gehdee mani ymar urlag ene ter nariin shiriin yum medeh bishdee
    zaluusaa uilaad yahavdee tertei tergui bidnii omnoos busguichuud hed nugalaad uilaad ogdog yum chin uilahiig n haraal ineemsegleel suuj baiy ldaa soulee odoo ohinoo sanaj bna uu ohin chin mgl d ochood chamaig odiid tag martaad saihan yvj baigaadaa kkkk
    hoooe chi uilaldaa uiluulah geed baihad shal oor yum bodood ineegeed baihiin / baahan gantsaaraa yriv suuliin ued neg iim bolood baihiin yaj baigaan bolooooo????????

    ReplyDelete
  10. Айхтар зэвсэгтэй нөхдүүд юм.
    Би ч гамнаад хэрэг нь гарах биш дээ. :P

    ReplyDelete
  11. Яг одоо уйлмаар бас уумаар бүүр тасармаар байна...

    ReplyDelete
  12. Жамба: баргийн юманд уйлдгүй охин байж байгаад нэг том гомдож уйлаад л хаяаад явцийм шиг байгаан...

    chris : tnx, сонсоод үзий

    baidag l negen : өө санаж байна, зурагтаар янзүрийн юм үзэж байгаад уйлсан. Утсаар яриад ээж нь чамайг санаад байна гэсэн чинь аан тиймүү л гэж байлээ ккк

    Frank : ккк чамд өөр зэвсэг байж л байгаа

    Ebe : энэ хүн юу болов?

    ReplyDelete
  13. mundag orchuulsan baina shd.
    Goyo zuvlulguu ugsun baina

    ReplyDelete
  14. Хөмбөгчин залуу бороон дунд уйлж бгаа нь мэдэгдэхгүй бна даа. ккк

    ReplyDelete
  15. зөндөө уйлсиймаа хөөрхий

    ReplyDelete
  16. ter 30 hureheer gedeg duutai bichlegiinhee linkiig oruuldaa. tnx

    ReplyDelete
  17. http://soulmate247.blogspot.com/2009/09/blog-post_15.html
    энэ байгаамаа кк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...