19.7.23

Ганцаардлын дасгал

 Интроверт, ганцаараа байж энерги авдаг гэх мөртлөө, ганцаардахаас үхтлээ айдаг, ганцаардахыг тэсч чаддаггүй хүн юм санжээ би. Ганцаараа байх - solitude, ганцаардах - loneliness, being isolated хоёр өөр юм байна л даа. Бас бие махбодиор хэн нэгэнтэй цуг байх болоод сэтгэл санаа, оюун ухааны хувьд холбогдох, ойлголцох хоёр ч тэс ондоо юм.  Хоол идээд гэдэс цадах, сэтгэл цадах хоёр өөр байдаг шиг л... /Нандин, их багшдаа зориулав :)/

Хүн гэдэг үргэлж хувирч өөрчлөгдөж, ухарч бас урагшилж байдаг болохоор, хүмүүсийн хоорондох холбоос - connection бас агшиж сунасаар, хэт их холдох (physically and mentally, emotionally) үед тасарчдын байна. Нэг тал нь тасарчлаа гэдгийг мэдээд байхад, анзааргагүй нөгөө тал нь тасархай утас бариад бүх юм зүгээр гээд суух ч үе байдгийм шиг.

Миний хувьд бие нь ганцаараа байх дуртай ч тэр болгон боломж олддоггүй. Ажил, хүүхдүүд, үүрэг хариуцлага... Сэтгэл нь харин хэн нэгэнтэй emotionally attached байх, үнэлэгдэх, ойлгогдох өндөр хэрэгцээтэй, тэгээгүй үед ганцаардлыг мэдэрдэг. Тэгсэн мөртлөө ганцаардах мэдрэмж төрөх үед нь аль болох үгүйсгэж, түүнээс зугатааж, түр зуурын сэтгэл хөөрлөөр орлуулах гэж оролдож, аргацаасаар удсан юм байналээ. 

Одоо харин ганцаардлыг хүлээн зөвшөөрч, ганцаардахад дасдаг юм билүү? Хэдий хэцүү ч гэлээ, энэ бол мэдрэмж, бүхий л мэдрэмжийн нэгэн адил оволзож ирээд л намддаг, тэсээд, тэсвэрлээд сурчихвал хатуужаад, сэтгэлийн хаттай болох нигууртай. Мэдээж заавал ганцаардах гээд зүтгээд, хүмүүсээс өөрийгөө тусгаарлаад байхгүй. Гэхдээ өмнөх шигээ ганцаардах вий гэхээс үхтлээ айж, болсон болоогүй emotional attachment үүсгэхгүй санаатай байна. 

Өөртэйгээ сайхан харилцаатай, бусдаас хамааралгүй, тусгаар тогтносон "улс" баймаар байна. Хүнд ойлгогдож, хүнээр үнэлэгдэх сайхан ч гэлээ, заавал түүгээр дутахааргүй, өөрөө өөртөө л хангалттай байя л даа. 100% , бүрэн, дүүрэн гэх хэмжүүрээ өөрөөрөө дүүргээд, бусдаас ирэх үнэлэмж, ойлголцолыг бонус гэж хүлээж авдаг байх гэсийн. Гэнэт сурчдаг чадвар биш байх, гэхдээ хүсч чадаад, харах өнцөг, хандлага нь өөрчлөгдсийм чинь дасгалжаад ирэхээрээ сурах байх гэж найдна.



3 comments:

  1. Энэ бас надад байдаг. Хүнээр хүлээн зөвшөөрүүлэх, үнэлүүлэх, тоогдох мэдээж сайхан. Зүв зүгээр өөртөө сэтгэл ханачихаж чаддаггүй, өөрийгөө голж, унтрааж байж заримдаа өөрийгөө цэнэглэж байгаагаа анзаараад өрөвдөх ч шиг болж билээ. Сүүлийн бараг 5 жил өөртэйгөө ажиллаж байна. Сайн болж өгөхгүй, заримдаа өчүүхэн юман дээр барьц алдаад хэрэг алгаа. Өөрийгөө бүрэн таниагүйн шинж байх гэж бодоод хаа нэг өөрөөсөө чи зүгээр үү, яамаар байна гэж асуудаг болсон шд. Солиорчихсон ч юм шиг.

    ReplyDelete
  2. Аль аль нь хүнд төвөгтэй бүр халширч халгам сэдэв цаг хугацаа л хэрэгтэй давж туулах тэсч туулах алинч урт хугацаа орох байх

    ReplyDelete
  3. Байдаг л нэгэн

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...