23.11.22

Remember the 2022 /Art Gallery/

2022 оныг өөрийнхөөрөө, хүссэнээрээ, дүүрэн өнгөрөөж чадаж байгаадаа баярлаад.
Санаанд үлдэхүйц үзсэн харсан дуулснаа тэмдэглэе гэж бодов.



Биен дээрээ будаг түрхэж байгаад зурдаг уран бүтээлч. Содон, өвөрмөц. Зургуудын тайлбар нь бүр сонирхолтой санагдаж бсан.



Хавар дулаараад, ажлаа тараад шууд харимааргүй гэгэлздэг үе байдаг даа. Уг нь УБ-д амьдрахын давуу тал нь уруу татаад уулзах найз ойрхонд байдагсан, гэхдээ тавдах өдөр бол үнэндээ олдохоо больсон байналээ. Тэгээд ганцаараа ч хамаагүй, хаана ямар үзвэр бн гээд хайтал АНУ-д амьдардаг зураачийн үзэсгэлэн Занабазарын нэрэмжит музейд гараад дуусч байхтай тааралдаж, хаалгаа барихынх нь өмнөхөн очиж үзсэн. Замдаа бас бороонд хальт норсон, чийг үнэртээд л рома байсан нь санаанд үлджээ. Абстракт Экспрессионизм гэдэг төрөл. Тод өнгөнүүд, шууд энэ тэр гээд хэлчих боломжгүй хэлбэр дүрсүүд нь оньсого шиг, гоё санагдсан.






Намар дөхсөн, налгар дулаахан өдөр, цайны цагаараа БлүМонд байдаг Norphei Gallery очиж үзсэн "Мy Ulaanbaatar". Зураачийн нэр С.Пүрэвхүү. Өдөр бүр хардаг гудамж, талбайгаа гоё өнгө, тосон будгаар харахад уярам, сэтгэл хөдлөм бсн. 





Бас л Хаан Галлерид. Д. Азжаргал гэдэг зураачийн үзэсгэлэн. Шүдний эмнэлгээ сольсоны ачаар энэ галлерид очих жим тасрахгүй нь бололтой. Орчин үеийн хүмүүсийн амьдралаас салгахын аргагүй болсон элементүүдийг сэдэв сэдвээр нь цохон онцолж зурсан, гоё шийдэлтэй, гоё өнгөтэй /би ер нь тод өнгөнд нүдээ өгчихсөн хүн/ зургууд. Шүдний эмнэлгээ сольсон тухай түүхийг "бүх юм" дууссаны дараа тусад нь жич бичнээ. 





Далай доорх амьдрал ч юмуу, бороон дуслууд бөнжигнөх мэт арга барилаар зурдаг залуухан зураач А.Дөлгөөний үзэсгэлэн. Уусах, сарних, хоромхон зуур гэрэлтээд мартагдах мэдрэмж...



1 comment:

  1. 2008 onoos hoish blog unshij romaantic oron zaigaa duurgej yvnaa. Keep going ma’am

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...