27.5.20

Хэсэгхэн зуур

Нээх сайхан өглөө байна. Сэтгэл дотор нэг тийм баяр төрөх гээд ч байгаам шиг, тэгснээ болькээд ч байгаам шиг. Бяцхан мэдрэмжээ блог дээрээ бичмээр санагдаад ороод ирцэн, яг юу гэж бичихээ мэдэхгүй л сууж бн.

Охины хүсэл мөрөөдлийн тухайд хүлээхээс өөр арга зам гарц алга дөө. Хүүхэд өсгөнө гэдэг байшин барихтай л адил, гэхдээ өдөр бүр нэг тоосго нэмж өрдөг урт удаан үйл явц юм. Дандаа ойрхон байхаар байшингаа деталийг нь анзаараад том зургаараа ямаршуу барилга сүндэрлэж байгааг анзаарахгүй явдаг бололтой. Хааяа нэг холоос томоор нь харж, ерөнхий чигээ авчихаад л өдөр бүрийн өрөлтөө хичээнгүйлэн хийх л ээж аавын үүрэг. Чухам ямар хэлбэртэй ямар зориулалттай хэр хэмжээтэй байшин гарах нь барилгачингаас хамаарах хэрнээ бас хүүхдээс өөрөөс нь илүү шалтгаалдаг ч юм шиг. Би хүүхдээ миний алдааг битгий давтаасай гэж хүсэх хэдий ч хүүхэд өөрийнхөө алдааг гаргах л болно, бас тэрнээсээ сурч өөрийнхөө амьдралаар амьдрах болно. Хэт их чармайгаад ч, бас бүр зөнд нь хаяад ч хэрэггүй, тэнцвэр балансыг нь тохируулах л хэрэгтэй, хэцүүхэн ажил юм даа.

Гэснээс онгод орно гэдэг нь допамин гэдэг даавар ялгарах гэсэн үг юм шиг бнлээ шд. Мансууруулах бодис анх удаа хэрэглэхэд допамин асар ихээр ялгарч тухайн хүн бөөн эрч хүч, онгод хүслээр цэнэглэгддэг. Ингэхэд тархины нийт допамины 80-90% нь нэг дор зарцуулагдаад дуусчдаг гэсэн. Дараа дараагийн удаагийн хэрэглээгээр анхных шигээ их таашаалыг мэдрэхийг хүсэвч тэр нь боломжгүй. Харин уураг тархи хордож, гэмтэж, устаж эхэлдэг. Сүүлдээ бүр допамин ялгаруулдаг хэсэг нь ажиллагаагүй болдым шиг бгаан. Оронд нь айдас, түгшүүр төрүүлдэг дааврууд ихээр ялгарч дахин мансуурч байж л сэтгэлээ түр амраадаг тамын тойрогт ордог.

"Beautiful boy" уншиж байхдаа иймэрхүү юм ойлгож авсын. Сарын тэмдэг ирэхийн өмнөх 7 хоногт ихээр ялгардаг даавруудаас болж идэмхий мангас болдогоосоо залхаад, аргалдаг ямар нэг эм байдаг болуу гэж боддог байлаа. Тэгсэн бараг мансууруулах бодис хүсээд байсым бишүү. Хоолны дуршил дарах эмнүүд ч бас донтуулдаг элдэв гаж нөлөөтэй бдаг.

Манай улс 6 сар хилээ хаалаа. Бүтэн хагас жилийн турш ингээд байж болдог л юм байна. Өмнө нь ёстой төсөөлж байсангүй. Эхнээсээ ЗГ, УОК-н арга хэмжээг /дотроо/ эсэргүүцэж байсан болохоор бусдаас өөр үзэл бодолтой амьдрах энэ нийгэмд ямар хэцүү вэ гэдгийг жоохон мэдэрлээ шд. Тэгээд сошиал медиагаар юм бичих, эсвэл хүнтэй уулзах ярихаас зайлсхийдэг болдым байна. Хүн амьтан орж хараад элдвээр хэлээд байхгүй эндээ л хааяа бичих амар амгалан санагддаг болжээ.


Ажил дээр юм бичих гэхээр ингээд нэг нь орж ирээд хамаг допамин үргээгээр хаячдымаа. Дараа үргэлжлүүлий.

1 comment:

  1. Гэнэт блогоо үргэлжлүүлмээр санагдаад ороод ирлээ.
    Яагаад ч юм бас хүмүүсээс зугтах өөрөөрөө л байх хүсэлтэй болж байна.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...