13.5.20

Өсвөр насны хүүхэдтэй хүмүүст

өгөх зөвлөгөө алгаа асуух асуулт байнаа.

Миний блогийн номер нэг уншигчийн сэтгэгдэл яг загатнасан газар маажлаа л даа.

хүүхэд гэснээс одоо асуудал дагаад томорно гэхдээ өөрийгөө бүхнийг чадагч дүрээсээ гаргаад асуудал шийдэлийг нь өөрт нь үлдээх гэж хичээгээрэй

Хүмүүс хааяа надаас асуудын, хүүхэд нь IT-р сурдаг, сурах гэж байгаа, яахуу ийхүү ямар чиглэлийг сонгох уу нтр гээл. Надад болохоор жижүүрийн хариулт байдаг. Хүүхэд чинь өөрөө шийдэх хэрэгтэй, ээж аав нь урдуур нь орж бүх юмыг шийдэж өгөх буруу нтр гээл. Өөрөө ч бас ингэж боддог.

Аа гэтэл, яг өөрийнхөө хүүхэд дээр ирэхээр хүн шал өөр болчдын байна. Охиноо 8-р анги төгсөхөөр нь янз бүрийн сайн гэсэн сургуульд шалгалт өгүүлмээр, цаашлаад аль нэг чиглэлийг нь дагнуулаад хөгжүүлмээр, янз бүрийн сургалт дамжаанд хамруулмаар байна л даа. Бас сайн дурын ажил, урлаг спортыг ч орхигдуулмааргүй. Бүр энэ тухай бодохлээр аймаар онгод ороол, интернетээс бөөн мэдээлэл ухаж судалгаа шинжилгээ хиймээр санагдаал хүн амьтнаас асууж сураглах дур хүсэл оргилоол, шууд төлөвлөгөө гаргаад явчмаар. Дараа нь тэгээл гадаад руу сургууль соёлд явахад нь хэрэгтэй бүх зүйлсийг нь бэлдэх чин хүсэлтэй.

Сүүлийн хэдэн жил нялх хүүхдэд дарагдаад том охиндоо анхаарал хандуулж чадаагүй л дээ. Карантин зарласнаас хойш 2 дүүг нь  харуулаад хичээлийг нь ч бараг хийлгээгүй. Ойрноос харин миний хур их ядаргаа багасаад, өнөө оволзсон их идэвх сэргэж эхэллээ. Математикийн нэмэлт давтлага нтр судлаад эхэлцэн, аминдаа өөрөөр нь хүсүүлээд, тэр гоё сургуульд тэгж бэлдэж байгаад орчмоор байна, ээж та надад туслаач гэж хэлүүлэх гээд...ирээдүйн хүсэл мөрөөдөл, чиг хандлагынх нь тухай яриа өдөж үзлээ л дээ.

Тэгсэн даанч тоймтой хүсэж мөрөөдөж байгаа юм алгаа. Ёстой учраас л сургуульд явдаг, ээжийн хэлээд байдаг "сайн" сургуульд орвол "сайн" юм чинь л хэрэгтэй.... гэх мэт. Заавал тэр сургууль биш гэхэд өөр ямар нэг юм хүсэж тэмүүлдэг юм болуу гэсэн огт тийм зүйл бхгүй гэнэ. Өөрөө хүсэж тэмүүлсэн зүйлдээ хүн бүх чадлаа шавхан зүтгэдэг болохоор ямар нэг юмыг чин сэтгэлээсээ хүсээсэй гэж бодох юм. Гэтэл юу мөрөөдөж байгаагаа мэдэхгүй, мөрөөдлөө олоогүй гээд зүгээр зөнд нь орхиж бас болохгүй санагдаад, цаг хугацаа алдах юм шиг адгуу зан хөдлөөд байх.

Өөрийнхээ хүүхэд насыг санахлээр, амттан шимттэн олддоггүй тарчиг үед өссөн болохоор, элбэг дэлбэг сайхан харагддаг "гадаад улс" руу л явахыг мөрөөддөг байж. Харин хүсэл нь биелээд гадааддаа очсоны дараа, дараагийн зорилго тэмүүллээ олж чадалгүй урсгалаараа амьдарсан санагдаад байгаа. Залуу насны хайран цаг хугацаа, боломжийг тэгсгээд өнгөрөөчихсөн мэт. Тэхээр хүн том жижиг гэлтгүй олон мөрөөдөл, зорилготой байх нь урагшлахад нь яалтчгүй хэрэгтэй санагдаад байгаан. Эсвэл урсгалаараа амьдрах ч бас зүгээр, заавал нэг юм руу зүтгэж зүдрэх нь дэмий ч юм уу.

Яг яах ёстойн болоо???


1 comment:

  1. Өөрийнхээ хүүхэд насыг санахлээр, амттан шимттэн олддоггүй тарчиг үед өссөн болохоор, элбэг дэлбэг сайхан харагддаг "гадаад улс" руу л явахыг мөрөөддөг байж. Харин хүсэл нь биелээд гадааддаа очсоны дараа, дараагийн зорилго тэмүүллээ олж чадалгүй урсгалаараа амьдарсан санагдаад байгаа. yostoi yag ingej bgaa daa.
    yaaruulaad yaahw dee. odoo ued urt nasaldag blsn ue zaawal 10 jil tugsuud ih surguulid oroh albagui. tegj bgd PASSION-oo oloh blgui dee :) tsag hugatsaa n blhr. Ingej helj bgaa ch uur deeree tulhaar bi ch bas cham shig ingeh bh daaa...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...