1.4.20

3 сарын тойм

2020 оны 1/4 нь өнгөрчихлөө шүү дээ. Гол тавьсан зорилгодоо хүрэх яагаачгүй байдаг. Хамаг юм энэ муугаас л боллоо (юу гэдгийг нь дэлхий даяараа мэдэж байгаа даа) Буруу чихэх эзэнтэй болсон шинэ сар эхэллээ дээ. Хүүхдүүд маань бүр зэрлэг омгийнхон шиг болцгоож бн. Өдөржин сэгсийтлээ 3 биетэйгээ нэг тоглож нэг муудалцаал. ХЭЗЭЭ энэ бүхний ард гарах бол?

Social distancing буюу бие биенээсээ зайгаа барихыг зөвлөөд байгаашдээ. Миний хувьд сошиал медиа мацгаа үргэлжлүүлсээр. Эхний 3 хоногоос хойш ФБ орох дур хүсэл бүр унтарчихсан. Ганц нэг хөгжилтэй, сонирхолтой юм бичдэг хүмүүсээ санаж байна. Уншихыг хүсдэг, хайдаг мэдээлэл нь 20%, үлдсэн нь хэрэггүй баахан реклам, хийрхэл, хуурамч мэдээ... Нэг хэсэгтээ мацгаа үргэлжлүүлнээ.

Харин нөгөө талхнаас, гурилан идэх юмнаас татгалздаг лөөлөө болсон шүү. 3 хоног ч тэсээгүй. Ер нь кофе, амттай боов боорцог, чихэр чиклаадаар стресс, ядаргаагаа түр зуур мартагнасан сар байлаа. Буруу гэдгийг нь мэдээд байгаа хэрнээ хөдлөхөөс дургүй хүрээл энд тэнд очиж идэж хэвтээл, тэгэх тусам улам ядраал. Нэг тийм чөтгөрийн тойрогт орчихсоон. Өмнө нь хаврын ядаргаа гэж огт мэддэггүй байсан санагдахын. Энэ жил бүр сульдаатай амьтан л байна.

Франц охинтойгоо уулзахаа больсон. Ногоон шувуутайгаа л өдөр бүр уулзах гэж хичээх юм даа. НӨАТ-ын сугалаагаар ганц төгрөг ч хожиж үзээгүй надад Duolingo судалгаанд оролцох аз таараад, шагналд нь 50$ авсышд. Сурагчдад 50% хөнгөлөлттэй гэхээр нь охиныхоо имэйл хаягийг ашиглаж байгаад 23$-р 6 сарын төлбөртэй эрх нээлгэсэн. 

Хүн дуртай юмандаа цаг зав гаргадаг шдээ. Энэ залуугийн подкастыг сонсож байгаан, крашаа  болгочуул хэлээ сайжруулахад их хэрэгтэй байнаа. Царайлаг юм чинь асуудалгүй дурлачих байхаа тээ ккк.


Ядраад байгаа нэг шалтгаан нь шөнө орой болтол Харри Поттер уншаад бгаамаа. Номыг нь уншчаад киног нь охинтойгоо цуг үздийн. Кино бол үнэндээ гурилдсын байлээ дээ. Номон дээрх агуулгын 1/10 нь ч багтаагүй гэхэд болно. J.K.Rowling-н бичих дүрслэх авьяасыг хэзээ хойно одоо л мэдэрч биширч сууна. Хэдий ид шид, илбэ жатга гардаг нь панаалтай ч гэсэн,  дүрүүд нь яасан амьд бодитой юм бэ. Эморол, атаа жөтөө, уур бухимдал, хошигнол гээд хүний амьдралын бүхий л элемент багтчихсан. Хошин шогийн мэдрэмж нь тасархай. Зурган доторх хүүхнүүд нь баяраар дампууртлаа винодоод маргааш нь шартсан байдаг нтр үнэн хөгжилтэй. 

Өчигдөр шөнө Half Blood Prince /6-р боть/-г дуусгатал итгэж байсан Snape Dumbledore-г алчихаар нь бүр гомдоод, гуниглаад шөнө нь зүүдэлж хонолоо. Өглөө сэрэнгүүт бас бодогдоод, гүүглээс хайсан чинь дараагийн боть дээр юу гардаг тухай спойлер тааралдаад, ашгүй сэтгэл онгойж хамаг юм сайхан санагддаг гэжийшд.  9,10 настай охидуудтай зэрэгцээл Харри Поттер синдромд гүн гүнзгий автаж байна даа хаха. 

pdfdrive.com энэ сайттай нөхөрлөөд байгаа. Англи хэл дээрх бараг бүх ном энд pdf-ээр үнэгүй байдаг, mobi хэлбэрээр kindle уншигч юмуу утасныхаа kindle app руу явуулчихаар амазон-с мөнгө төлөлгүйгээр уншчиж болдог сүпер. Үнэгүй юм болохоор зарим ном нь үг үсгийн алдаатай байдаг л юм билээ. 

2 comments:

  1. Сайн байна уу? Ямар олон пост бичээ вэ, ккк. Хамгийн сүүлд хэзээ ч орж ирсэн юм бүү мэд. Угаасаа айл хэсэх байтугай өөрийнхөө блог руу бага орж байгаа хүн дээ. Багцаагаар энэ хавьцаа хамгийн сүүлд уншсан байх гээд л хойш нь гялс гүйлгээд бүгдийг нь уншчихлаа. Бөөн эрч хүч мэдэгдэж байна шүү таны постуудаас.

    ReplyDelete
  2. хп ном нь гоё шдээ кк нэг хоббироод уншвал шөнө болгон зүүдэлдэг байлаа шд

    одоо Жэйн Аустины номнуудыг уншаад дахин дахин аудио бүүкийг нь сонсож дууссан

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...