Pages

26.10.13

Блогчин

Зээ би блогчин хэвээрээ байгаагаа баталж нэгэн бичлэг хийсүгэй :р



Өргөдлөө өгсөн дээр таг зогсчлуу би. 10 сарын 1-нээс шинэ ажилдаа орвоо. Гадаадын байгууллага болохоор өмнөх газартай бараг л 100% эсрэг тэсрэг. Сайн тал ч байна, бас муудсан зүйлс байна. Ерөнхийдөө бол зөв сонголт хийсэн байхаа гээл найдаад, бас тийм юм шиг санагдаал байна.

Мөрөөдөөд байсан цох хорхойгоо авч унасан. Гэхдээ ийм өнгөтэй биш л дээ, болдог бол час улаанаар будчмаар л байна. УБ-ын замд машин унах гэдэг минэжүүлсэн талбайд сохор азандаа итгэн гүйхтэй л адил юм, хэзээ хаанаас ямар дэлбэрдэг тэсэрдэг бөмбөг үсрээд гараад ирэхийг таашгүй, бээцэгнээд явж ядахаар тэсдэггүй бизээ хажуу хавирганаас гэнэт гэнэт эгнээгээ сольдог машинуудаас болоод байнга зүрх цохилоостой, бас зомби шиг хаанаас ч хамаагүй огцом гараад ирэх явган хүмүүсээс болгоомжлох гэж үргэлжийн сонор сэрэмжээ дээшлүүлээстэй. Одоо хучлага хийлгэх, өвлийн дугуй солих гээд хоёр том ажил байгаа. Шинэ ажлын анхны цалинг авахыг хүлээгээл явжийна.




Зулзага сургуульд орсныг бичээгүй байхаа. Хүүхэдтэйгээ цуг давхар сурчдагийн байна. Одоо 14 хоног амарч би цуг амрахнээ гэтэл даалгавар гээд нүсэр их юм өгчжээ хөөрхий.

UBS-ээр гардаг "To be or not to be"-г үзэж байгаа. Цагт нь суугаад үзнэ гэвэл бүтэхгүй. Цаг орчим гардаг нэвтрүүлгийн 25% нь л үзчмээр хэсэг нь, үлдсэн нь реклам, оролцогчидтой хийсэн дэмий шал шал гэсэн ярилцлага, шүүгчдийн хэт урт сургаал... Дараа өдөр нь ч юмуу, гүйлгээд харчдын. Хэдийгээр ийм нэвтрүүлэг байдаг нь талархууштай ч, арай л дэндүү их реклам шахаад, өнөө бахдан бишрээд байдаг УРЛАГ-ийг нь гутаагаад, сүүдэрлээд, үзэгчдийг цааш нь түлхээд байна гэдгийг хийж байгаа мундаг хүмүүс нь үнэхээр мэддэггүйн байхдаа. Гайхмаар. Ер нь ФМ-ээр ч гэсэн олигтой дуу бараг явахгүй, мөн л сонсууштай хэсэг нь 25%-аас давахгүйэ. Тэгээл хоорондоо ижилхэн шторкнууд, баахан зохиолын дуунууд. Реклам хэт ихдэх нь хэрэглэгчдийг татах биш түлхэх стратеги болдог гээд маркетингийн онол монол байдаг л байхдаа, би лав хувьдаа залхаад, миний хувьд эерэг биш эсрэг сэтгэгдэл л үлдээдэг... За энэ ч яахуу.

Ерөнхийдөө амьдрал нэг л хэвийн үргэлжилж... Тэгсэн мөртлөө маш хурдан. Зун болсонгүй гээл гомдоллоод байсан, намар ч бас болсонгүйээ. Синдромтоол, гуниглаал, шаргал навчсыг хэрэг болгон очиж хараал, очиж өшиглөөл...тэгдэг сэн. Энэ жил модод шарлахыг анзаарч амжаагүй байтал нүцгэрчихсэн байсан. Хэн миний амьдралын "алсаас удирдагч"-ийг холоос дараад хурдлуулаад байнаа гсн.

Улирал солигдохыг өөрөө л амжиж мэдрэхгүй бол, урсан одох цаг хугацаанд дурсамж уяж үлдээхгүй бол, амьдарсан мөртлөө амьдраагүй мэт, хоосон өдрүүдийн хойноос харамсах юм шиг байна... Блогоо бичиж байнаа, бас идэвхтэй амьдарна.

Ганц пийв байснаа уугаад дуусгав, гарч нэмэхүү ингээд унтахуу? бичингээ үүнийг л бодлоо шд ккк.

За юүчигсэн түр bye. Бишүүрхээд үг сайн эвлэхгүй байна :)

12 comments:

  1. Za tur bye.

    Arxi piav Nemex uu yaxav gej bodogdox ued urgelj l yag taarsan bdgiin. Nemchixeer l demii boldgiin.

    Ulirliin tuhaid unexeer bi ch amjsangui.

    Udirdlagiig bol daraastai chigtee martsan bxaa

    Mongol TV uzej amjixgui bna. HBO HD l zugeer. Reklam gardaggui yum.

    Xuuxdiin daalgavraas bolj asuudal uusch bna. hehe

    Tsox yavjeevel anzaarch xarj bnaa. Uvliin xuchlaga, dugui... yaayadoo.

    Shine orchin shine ajil urgelj sonin. Amjilt.

    ReplyDelete
  2. HBO HDgeer Finding Forrest uzev

    ReplyDelete
  3. dajgui yum shig bn lee. dunduur ni 5 min xarj amjsan. Xarin battleship, paranorman-g 2 uzsen

    ReplyDelete
  4. бичээд байгаарай шинэ ажилд чинь амжилт хүсье.

    ReplyDelete
  5. uliral irdegeeree irj butsdagaaraa butsaal ene namar bi harin ih tom amjilt garagsan shuudee tsetsee gunruu garaad irsen garah zamdaa neg udaa 5m amarsaniig es tsootsvol barag ercheeree garaad buugaad irsiishdee anis unerteel sharalsan shilmuus salhind tsas shig hiiseel saihan baisan


    gertee tv bailgahgui gej shiidsen bolohoor heregtei yumaa netees uzeel boloo tegeed barag net ch uhaj amjihguimdaa er n bol niigemiin shaldir buldar yumnaas zai barii gej bodoj baigaa


    geriin daalgavar bol jaahan asuudaltai gehdee ohin tomrood bie daatsan bolohoor uuruu hicheelee hiihdee duugee hajuudaa suulgaad zaagaad shalgaad yvchihiaar unendee amar bnaaa


    za unuudruus ehleed zam deer tsoh taarah l yum bol shahaad uuriig n baraad yvchii kkkk


    ajil bol chi dairaal garna ugaasaa asuudalgui yum chindee

    gesnees yu yugui tsas orool hurdan uvul boloosoi amar zugeer

    ReplyDelete
  6. Unuudur HBO deer Alice in Wonderland uzev. Ug n nileed gun uhaanii uchir n oldodgui nom bsn sanagdana. Tim Burtonii kino gehed ih engiin oilgomjtoi boljee.

    ReplyDelete
    Replies
    1. Baga bxad neeren uchriig ni oldoggui bsan, Tomrood l jijigreed l... Shatriin xulug deeguur guigeed l...

      Delete
  7. Unshigch gedegee batlaad comment uldeechii. Chamtai neg uulzahsan.

    Rubi

    ReplyDelete
    Replies
    1. Рүбигээ үе үе санадаг шүү. Үргэлж гэж худлаа хэлээд яахав, гэнэт гэнэт сэрхийтэл санагдаад... сүүлд харсан дүр зураг ургаад байдгийн.

      Монголдоо ирэхээр бол холбогдоорой найз минь.

      Delete
  8. "genet genet serhiitel sanagdaad ..." har darsan zuud shig uu kkkk

    Rubi

    ReplyDelete
    Replies
    1. kkk. Genet genet sevsiitel sanagdaad. Budran orj bgaa tsas shig :)

      Delete
  9. Miinetei talbai, zombie geel lag zuirlehiimaa
    Bishrev

    Lol

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)