"Ногоон нүдэн лам" онц биш санагдсан, Шүүдэрцэцэг унших дургүй гэж хэлээд тэр хүмүүст атаархсан болж хувирав. Өөрийг минь огтхон ч мэдэхгүй байж яаран дүгнэлт хийгээд, тэрүүндээ намайг тааруулах гээд зүтгэчихдэг хүн бас байх л юм...
Заримдаа, гэнэн бөгөөд тэнэг, түүхий байхаа хэзээ болихын бол доо гэж өөрөөсөө асуух. Гэвч маргааш нь дахиад л итгэхийг хүсэх... Унтарч илчээ алдсан цурамны дэргэд бүлээцэхийг хичээн утаанд нь хахаж цацан нулимсаа урсган суух...Уг нь хичнээн сайхан гал дөл дүрэлзэн асаж байлаа даа... сэтгэлдээ дурсахлээр орхиод явж үл чадах...
Ийм хөөрхөн амьтантай болохымсан |
Хэцэнд өлгөөтэй, угаасан бошинзны минь
хормойг сөхчихөөд
Хэнийх нь ч юм бэ, энгэр рүү шургачихсан
үймээнч салхинаас
Өвс, навчсын хаврын үнэр сэнхийв
тэр лав
Өчигдрөөс ирсэн миний залуу насны элч байх!
Дөрөвдүгээр сарын нартай моддын оройг шүргэх
Хараацайн нислэг, хараацайн нислэг...
дагаад цойлмоор
Дөнгөж ирсэн шувууд шиг охид урдуур дэрвэнэ
Хэдийдээ би гучин хаврыг, гучин хаврыг
алчуур мэт хийсгэчихээв?
Тэнгэрийн цэнхрээс зууж ирсэн салхич шувууд
Тэнд эндгүй цэлсхийлгэн уриныг залав
Хэцэнд өлгөөтэй бошинзны хормой дээрх
гурван цэцэг
Хэдийдээ дэлбээлчихээв, хэдийдээ дэлгэрчихээв,
ай, хэдийдээ ч... гундчихаав?
/Л.Ө./
ай сайхан шүлэг байна шүү
ReplyDeleteхарин тэхххх уншаал сэтгэл нэг л гоё болдог сайхан шүлэг
DeleteӨлзийтөгсөөс нэг тийм өөр зүйл ханхийдэг юм.
ReplyDeletesundtome ehelseen odoi 9 sar hurtel urgeljilnee kkk
ReplyDeleteuulzaagui huniig het zaluu huniig l bodoid baihiin
uy temgiin ovoigiin hairtai gesen sms unen daramttai yum
er hun untaj ch uzeegui huuhend hairtai bolj amjihuu?
loool
Nadad bas Nogoon nuden lam taalagdaagui, Shn roman bol ayandaa uil yawdal n ursaad, hen negen zohiolchiin bichsn dur bish amidral dr bodit bgaa hun shig tolgoid tusuulugduud yawchihdag amid bdg, Nogoon nudel lam eruusuu tegeegui, uil yawdal n zoriud bichsn n ilt sanagdaad, neg l hiimel sanagdsn, dund n oruulaad hayachihsan. Shuudertsetseg bas onts sanagddaggui, Heden uguuleliig n unshaad uyanga yaruu mongol heleer bichdeggui ym shig sanagdsn, dahij eruusuu unshaagui ee. Unshigch bid yuugaa taalj unshih n bidnii dur, modand orj bgaa zohoilch buriig taalah albagui bhaa :). h
ReplyDeleteharin havariin sindrom eheleed bh shig bnaa
яг үнэн яааг үнэн би бас дундаас нь хаясан, нэг л хуурамч, хэзээ ийм байлаа гээд бодогдоод уншигдахгүй зохиол байлээ.
Deletehuntei zaaval neg orond orjeej hairtai boldog ovoo garuu ene chin 3 dahiig helsii shuu
ReplyDelete2 хоногийн өмнө эмлэгт хэвтэж байхдаа ногоон нүдэн лам, бөөгийн домог 2ыг барьж аваад.. Ногоон нүдэн лам ыг уншиж эхлээд гутсан, ямар жижигхэн ертөнцтэй, ямар өчүүхэн хүн бэ гэж зохиогчиийнх нь талаарх үнэлэмж навс унасоон,200 аад хуудас явуулсан, энд тэндээс нь, бас төгсгөлийг нь харсан. харин бөөгийн домог өөлье гэсэн хүнд ч өөлөх юмгүй сайхан бүтээл санагдсан, би бол Аюурзаныг шүтээд уншаад бахархаад байдаг хүн биш, санасмаргүй гарт орж ирсэн бөлгөө. Шүүдэрцэцэгийг огт уншдаггүй бөлгөө. Зохиолчийнх нь талаар санал нийлж байгаа ч, би өөрөө юу ч хийдэггүй зүгээр суугч тул хөдлөмөрч хүнийг муулахаас эмээн хөдөлмөрч хичээл зүтгэлтэй эмэгтэй гэдэг утгаар нь хүндэлж явдаг бөлгөө, оюунгэрэлийг бас хөдөлмөрч ..bla bla bla гээд л дугай өнгөрхөөс гсн, нэг блог бичиж гарын чилээ юугаа гаргадгиймуу гсэнээ больдог ч юмуу... хүн шүүмжлэх донтой юм шиг гэж бодоод л азнасхийж байна..кк..хүмс орж ирээд хашгирч гуагчаад хамаг үс толгой нүдэж зулгааж хаях шиг болоод хэцүү байдгийн, дээр цагт муу блогтоо одоо магтаж байгаа Аюур зохиолч эдрийг нэг их муулаагүй, таалагддаагүй гэсний төлөө 6 зүйл хамаг амитанд хяргуулах дөхсөн. гэснээс одоо нээрээ нэг их магтчуул эх болсон 6 зүйл хамаг амитаныг баярлуулаад том буян болчхийм биш байгаа айайн? тэр анна Каренинаг чамд өгч уншуулхийнсан, надад байгаа, би одоогоор хөдөө өвөлжиж байна, хот оруул өхиймсөн.
ReplyDeleteби чигсэн Оюунгэрэл гэдэг хүнийг нь биш НОМыг нь онцгүй гэж бичсэн байгааз?
ReplyDeleteӨмнө нь Оюунгэрэлийн "Миний ажлын нөү хау" гэдэг номыг уншаад мундаг юмаа гээд блог дээрээ бичсэн биш нэг хүнд террордуулаад чи Оюунгэрэлээс хэдэн цаас авсанб нтр гэж хилс хэрэгт гүтгэгдэж л явлаа аймаар их юм үзсэн толгой шүү бас :р
G.A yruu nairgiin huvid L.u-s taaruu suuld garsan shugden bas l urdah hediigee guitseegui sanagdsan minii bodloor l shuu
ReplyDeleteurgeljilsen ugiin zohiolchidoos odoogoor ter l geed helchih hun algadaa harin yruu nairagt bol ulamjlalt taldaa nyamsuren ulamjlal urbanii holimogt bolderdene dan urban taldaa bol L.U daanch 2n odoo alga oyungerel shuudertsetseg uur nuguu hulan ichinhorloo ene ter bas bolortsomd ordog garuud bol yahav zugeer l bichdeg l humuus yumdaa gehdee bas hereglegch baigaa bolool nom n garaad zaragdaad baidag bailgui dee
habar irj ba daa, end unuudruus nar garaad goyo ba :)
ReplyDeletekkkkk shuudertsetsegiin neg ch nom unshij uzeegui ... uzii ch gej bodoj baisangui. unshij uzeegui baij taalagddaggui gej bichih ch haashaan :)
nogoon nuden lamiig unshih geed harin amjihgui l yabnadooo... chinii bichseniig unshaad unshih uu baih uu gej bodogdoj ba ...
Өчигдрөөс ирсэн миний залуу, насны элч байх! gex metiin utgiig ni uurchilchmuur yum xaixiimdaa bi gej...
ReplyDeleteккк тээр урлагийн авьяастай гэж хэлээгүй юу би :р
DeleteNogoon nuden lamiig yag tegsen shuu. Humuus goy geed baihaar ni unshih gej hicheev daan ch ter nom nadaar unshigdaagui. Yagaad gevel setgelees garaagui hiimel buteel shig snagdsan. Shuudertsetseg heterhii commercial zohiolch doo. Gehdee yahav dee. Chadaj l baina. Nom bicheed baina kino gargaad baina. Hodolmorch yum shigee.
ReplyDelete