Pages

24.2.13

Хаврын анхны шүлэг

 Арай л эртэдсэн байж магадгүй ч... Хаврын синдром эхлээд байх шиг. Өдөр уртсаж, өглөө оройд гэгээтэйд босож гэгээтэйд харих болгондоо баясал төрөөд байх юм...Өчигдөр богины ам очиж чаргаар гулгаж тоглосон. Чаргаа чирээд хөлрөн халууцан дээшээ өгсөх, цэнгэг агаарт цасан дээр хэвтээд тэнгэр ширтэх, уруугаа гулсангаа онхолдож унаад нуруундаа хүйтэн цас оруулсан ч хөгжилтэй инээлдэх... жаргалын хэлтэрхий гэдэг тэр бизээ.



"Ногоон нүдэн лам" онц биш санагдсан, Шүүдэрцэцэг унших дургүй гэж хэлээд тэр хүмүүст атаархсан болж хувирав. Өөрийг минь огтхон ч мэдэхгүй байж яаран дүгнэлт хийгээд, тэрүүндээ намайг тааруулах гээд зүтгэчихдэг хүн бас байх л юм...

Заримдаа, гэнэн бөгөөд тэнэг, түүхий байхаа хэзээ болихын бол доо гэж өөрөөсөө асуух. Гэвч маргааш нь дахиад л итгэхийг хүсэх... Унтарч илчээ алдсан цурамны дэргэд бүлээцэхийг хичээн утаанд нь хахаж цацан нулимсаа урсган суух...Уг нь хичнээн сайхан гал дөл дүрэлзэн асаж байлаа даа... сэтгэлдээ дурсахлээр орхиод явж үл чадах...


Ийм хөөрхөн амьтантай болохымсан


Хэцэнд өлгөөтэй, угаасан бошинзны минь
      хормойг сөхчихөөд
Хэнийх нь ч юм бэ, энгэр рүү шургачихсан
      үймээнч салхинаас
Өвс, навчсын хаврын үнэр сэнхийв
      тэр лав
Өчигдрөөс ирсэн миний залуу насны элч байх!

Дөрөвдүгээр сарын нартай моддын оройг шүргэх
Хараацайн нислэг, хараацайн нислэг...
      дагаад цойлмоор
Дөнгөж ирсэн шувууд шиг охид урдуур дэрвэнэ
Хэдийдээ би гучин хаврыг, гучин хаврыг
      алчуур мэт хийсгэчихээв?

Тэнгэрийн цэнхрээс зууж ирсэн салхич шувууд
Тэнд эндгүй цэлсхийлгэн уриныг залав
Хэцэнд өлгөөтэй бошинзны хормой дээрх
      гурван цэцэг
Хэдийдээ дэлбээлчихээв, хэдийдээ дэлгэрчихээв,
      ай, хэдийдээ ч... гундчихаав?
/Л.Ө./


14 comments:

  1. ай сайхан шүлэг байна шүү

    ReplyDelete
    Replies
    1. харин тэхххх уншаал сэтгэл нэг л гоё болдог сайхан шүлэг

      Delete
  2. Өлзийтөгсөөс нэг тийм өөр зүйл ханхийдэг юм.

    ReplyDelete
  3. sundtome ehelseen odoi 9 sar hurtel urgeljilnee kkk
    uulzaagui huniig het zaluu huniig l bodoid baihiin
    uy temgiin ovoigiin hairtai gesen sms unen daramttai yum
    er hun untaj ch uzeegui huuhend hairtai bolj amjihuu?

    loool

    ReplyDelete
  4. Nadad bas Nogoon nuden lam taalagdaagui, Shn roman bol ayandaa uil yawdal n ursaad, hen negen zohiolchiin bichsn dur bish amidral dr bodit bgaa hun shig tolgoid tusuulugduud yawchihdag amid bdg, Nogoon nudel lam eruusuu tegeegui, uil yawdal n zoriud bichsn n ilt sanagdaad, neg l hiimel sanagdsn, dund n oruulaad hayachihsan. Shuudertsetseg bas onts sanagddaggui, Heden uguuleliig n unshaad uyanga yaruu mongol heleer bichdeggui ym shig sanagdsn, dahij eruusuu unshaagui ee. Unshigch bid yuugaa taalj unshih n bidnii dur, modand orj bgaa zohoilch buriig taalah albagui bhaa :). h

    harin havariin sindrom eheleed bh shig bnaa

    ReplyDelete
    Replies
    1. яг үнэн яааг үнэн би бас дундаас нь хаясан, нэг л хуурамч, хэзээ ийм байлаа гээд бодогдоод уншигдахгүй зохиол байлээ.

      Delete
  5. huntei zaaval neg orond orjeej hairtai boldog ovoo garuu ene chin 3 dahiig helsii shuu

    ReplyDelete
  6. 2 хоногийн өмнө эмлэгт хэвтэж байхдаа ногоон нүдэн лам, бөөгийн домог 2ыг барьж аваад.. Ногоон нүдэн лам ыг уншиж эхлээд гутсан, ямар жижигхэн ертөнцтэй, ямар өчүүхэн хүн бэ гэж зохиогчиийнх нь талаарх үнэлэмж навс унасоон,200 аад хуудас явуулсан, энд тэндээс нь, бас төгсгөлийг нь харсан. харин бөөгийн домог өөлье гэсэн хүнд ч өөлөх юмгүй сайхан бүтээл санагдсан, би бол Аюурзаныг шүтээд уншаад бахархаад байдаг хүн биш, санасмаргүй гарт орж ирсэн бөлгөө. Шүүдэрцэцэгийг огт уншдаггүй бөлгөө. Зохиолчийнх нь талаар санал нийлж байгаа ч, би өөрөө юу ч хийдэггүй зүгээр суугч тул хөдлөмөрч хүнийг муулахаас эмээн хөдөлмөрч хичээл зүтгэлтэй эмэгтэй гэдэг утгаар нь хүндэлж явдаг бөлгөө, оюунгэрэлийг бас хөдөлмөрч ..bla bla bla гээд л дугай өнгөрхөөс гсн, нэг блог бичиж гарын чилээ юугаа гаргадгиймуу гсэнээ больдог ч юмуу... хүн шүүмжлэх донтой юм шиг гэж бодоод л азнасхийж байна..кк..хүмс орж ирээд хашгирч гуагчаад хамаг үс толгой нүдэж зулгааж хаях шиг болоод хэцүү байдгийн, дээр цагт муу блогтоо одоо магтаж байгаа Аюур зохиолч эдрийг нэг их муулаагүй, таалагддаагүй гэсний төлөө 6 зүйл хамаг амитанд хяргуулах дөхсөн. гэснээс одоо нээрээ нэг их магтчуул эх болсон 6 зүйл хамаг амитаныг баярлуулаад том буян болчхийм биш байгаа айайн? тэр анна Каренинаг чамд өгч уншуулхийнсан, надад байгаа, би одоогоор хөдөө өвөлжиж байна, хот оруул өхиймсөн.

    ReplyDelete
  7. би чигсэн Оюунгэрэл гэдэг хүнийг нь биш НОМыг нь онцгүй гэж бичсэн байгааз?
    Өмнө нь Оюунгэрэлийн "Миний ажлын нөү хау" гэдэг номыг уншаад мундаг юмаа гээд блог дээрээ бичсэн биш нэг хүнд террордуулаад чи Оюунгэрэлээс хэдэн цаас авсанб нтр гэж хилс хэрэгт гүтгэгдэж л явлаа аймаар их юм үзсэн толгой шүү бас :р

    ReplyDelete
  8. G.A yruu nairgiin huvid L.u-s taaruu suuld garsan shugden bas l urdah hediigee guitseegui sanagdsan minii bodloor l shuu
    urgeljilsen ugiin zohiolchidoos odoogoor ter l geed helchih hun algadaa harin yruu nairagt bol ulamjlalt taldaa nyamsuren ulamjlal urbanii holimogt bolderdene dan urban taldaa bol L.U daanch 2n odoo alga oyungerel shuudertsetseg uur nuguu hulan ichinhorloo ene ter bas bolortsomd ordog garuud bol yahav zugeer l bichdeg l humuus yumdaa gehdee bas hereglegch baigaa bolool nom n garaad zaragdaad baidag bailgui dee

    ReplyDelete
  9. habar irj ba daa, end unuudruus nar garaad goyo ba :)
    kkkkk shuudertsetsegiin neg ch nom unshij uzeegui ... uzii ch gej bodoj baisangui. unshij uzeegui baij taalagddaggui gej bichih ch haashaan :)
    nogoon nuden lamiig unshih geed harin amjihgui l yabnadooo... chinii bichseniig unshaad unshih uu baih uu gej bodogdoj ba ...

    ReplyDelete
  10. Өчигдрөөс ирсэн миний залуу, насны элч байх! gex metiin utgiig ni uurchilchmuur yum xaixiimdaa bi gej...

    ReplyDelete
    Replies
    1. ккк тээр урлагийн авьяастай гэж хэлээгүй юу би :р

      Delete
  11. Nogoon nuden lamiig yag tegsen shuu. Humuus goy geed baihaar ni unshih gej hicheev daan ch ter nom nadaar unshigdaagui. Yagaad gevel setgelees garaagui hiimel buteel shig snagdsan. Shuudertsetseg heterhii commercial zohiolch doo. Gehdee yahav dee. Chadaj l baina. Nom bicheed baina kino gargaad baina. Hodolmorch yum shigee.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)