Pages

21.2.13

OTL




Амьдралд санаандгүй тохиолдол гэж байдаггүй гэдэг. Нэг бол сануулга, эсвэл шагнал, эсвэл шийтгэл байдаг гэнэлээ. Өнөөдөр нэг утас чадхийлгэсэн нь эдгээрийн л нэг байсан бизээ... Хүнээр яривал гоо сайхны хагалгаанд орох гээд эмнэлэгт ирсэн хүүхнийг буруу эм уулгаад ухаангүй хэвтрийн хүн болгосонтой л адил юм болсон. Хүнтэй зүйрлэж ярихаар аймаар юмаа, түй түй. Утсыг нь төлж өгөх байх. Бас цуг ажилладаг хүмүүсийн өмнө онигоо болсон.

Зовох цагт нөхрийн чанар танигданаа гэж. Эргэн тойрны хүмүүсийн реакцаас тэдэнд би хэн бэ гэдгээ ухаарч мэдрэх шиг...Нээх сүртэй асуудалтай тулгарсан хүн шиг сүржигнэнээ ккк. Гэхдээ л жижиг сажиг гэлтгүй бэрхшээл тохиолдоход өөрийнхөө ч, тэр хүний ч сэтгэлийг тольдож болдгийм шиг санагдана...

Өчигдөр бөө болсон найзтайгаа уулзсан. 2 цагийн турш түүний тухай, бөө болсоор үзсэн харсныг нь яриулав. Далд ертөнц, үхэгсэд болон сүнс сүгнүүдийн тухай барин тавин бодитой юм шиг ярихад нь итгэх эсэхээ, итгэлээ гэхэд юу гэж бодохоо үнэндээ мэдсэнгүй, дэмий л нурууны үс босон бие зарсхийж суулаа. Бас нэг найз маань цагаан хоолны шашинтай, уулзахаараа мөн л тэр тухайгаа тасралтгүй яридаг. Над шиг олон юманд сониучирхдаг, хорвоогийн элдэв сонин хачнаас дутахгүйг эрмэлздэг хүнд аль нэг шашинлаг номлолд бүх итгэлээ зориулах гэдэг нэг бодлын сэтгэн бодох эрх чөлөөг боож хаасан, нөгөө бодлын ер нь боломжгүйм шиг санагддаг. Өөрөө хүлээж авахгүй л болохоос би тэр найзуудынхаа итгэл үнэмшлийг хүндэтгэдэг л дээ...

Ойрд хөнгөхөн унших ном хайж Эмүжингийн "Улбар шар хөлт", "Хар торон бээлий" хоёрыг гүйлгэж харлаа. Эмэгтэй хүнийхээ хувьд, мэдэрдэг ертөнц нь заримдаа надад их танил санагддын. Минийхтэй огтлолцдог зүйл ч мэр сэр. "Хар торон бээлий"-г бичихдээ дурлалын тухай их дэврүүн романтик бодолтой, хаа нэг сэртхиймээр өгүүллэг байхаас ерөнхийдөө их гэнэхэн бүсгүй байж дээ гэмээр. "Улбар шар хөлт"-ийн хувьд амьдралын гашуун нясууныг хангалттай мэдэрсэн, хурц тод мэдрэмжээс илүү амар амгаланг эрэлхийлсэн хүн болсон хойноо бичсийм шиг.

За маргааш намайг азын тэнгэр ивээж эвдэрсэн утас маань амь орох болтугай...

14 comments:

  1. Сэхээнд байгаа утсыг нь цэцэгтэй очиж эргэхсэн
    Сэрэхэд чинь хажууд чинь сарнай тавьж угтахсан...

    гээд гэнэт уянгалаад мөртүүд орж ирэв шт. Магад би их уянгалаг дуунд халин сууж байсан болохоор тэгсэн байх. Сонсож байгаа дуугаа далимдуулаад санал болголоо.
    https://www.youtube.com/watch?v=ekzHIouo8Q4

    ReplyDelete
    Replies
    1. уянгалаг сайхан дуу байнам, уг нь би Бруно Марст дургүй талдаа, гэхдээ энэ дууг бол сонсчихым байна баярлалаа...

      Delete
  2. Хөндлөн туучаад юм ярьчихад цагаан хоолтон болоод уурагийн дутагдалд ордог гэсэн тэрийг үзээгүй юм байна. Харин давс хэрэглэхээ боливол тархи ажиллахаа больдогийг биеэр үзсэн шоо ккк :D

    ReplyDelete
  3. OTL gej yu gesen ug ve?
    Utastai ajilsanii davuu tal gej bna. Emch bsan bol ...
    Chi neeree tom bolchihloo. Nas nemeed. Odoo yu hiiye gej bodoj bna daa? Kkk
    Ih nuuts code-toi bichih yumaa, oilgoh gej yadah yum kkk. My problem, not yours kkk.

    Rubiiiiiiii

    ReplyDelete
    Replies
    1. ккк нас нэмэгдээгүй, том болоогүй л байгаа :р

      Delete
    2. OTL гэж иймэрхүү хэлбэртэй хүний дүрсийг хэлжаагаан, хэцүү зүйлтэй тохиолдоод цөхөрсөн байгаа байдал гэхүү дээ...

      Delete
  4. ernol shashinaas zugtah l estoi yum shig bna steve jobs-n namtariig unshaad tegej boddog bolloo huu


    bidnii aldaa bol yahavdee jijig l yumdaa gehdee hun hundee taarsan daramt l bolohiim

    ter tsagaan hooliig bol hezeech bitgii ugiig n dagaarai bas l jobsoos bolood tegej boddog bolson zarimdaa iim nom unshih n ergeed nad metiin jijighen ertuntstei amitand bol buun daramt bolohiimaa

    utas n ami oroh boltugai

    ReplyDelete
  5. Yaaya. Bi uchigdur neg notebook chadruulchlaa. Orchin ueiin gar utsiig bodvol xyamd l baix. Nuguu xun ni ch taarsan xunee guij baidag. Olon argaar uzsen, odoo gants l yum todorxoi. Ter notebook daxij ajillaxgui.

    ReplyDelete
  6. утас амь орсон шүү ашгүй, мундаг амилуулдаг алтан гартай эмч нар байхымаа, тэднийг биширмой

    гэвч цаана нь бас 80н асуудал шийдвэрээ хүлээгээстэй, амьдрал үргэлжилж байгаа цагт асуудлууд дуускуу нь үнэн байх дөө.

    ReplyDelete
    Replies
    1. Asuudal duusaxgui. Amidral duussan ch asuudluudiig chini urgeljluuleed uur xums avaad yavna.
      Ugaasaa xunii amidraliin utga uchir galt bambar tuucheelj guidegtei adilxan. Yalgaatai ni olympiin bambar xerxen yaj asaxiig xen ch uzexgui.

      Delete
  7. hezeedee maniihaa zurgiig avaad oruulchvaaa...

    lolli

    ReplyDelete
  8. OTL again...

    сөхөрч, цөхөрч унаад... эргээд босох хүч нь бас боломж нь хурдан ирээсэй...

    ReplyDelete
  9. Aan. Ergeed bosood ireerei, mulhuud ch bolov ... Uuriinhuu tuluu.

    Rubiks

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)