Pages

17.9.12

Wake me up when September ends

Цагаан хэл ам хүрмээр дулаахан өдрүүд.

Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар"-ыг уншиж байхад түүнд зориулж бичигдсэн шүлэг, түүнийг зурсан хөрөг зураг зөндөө байдаг гэдэг нь их онцгой сэтгэгдэл төрүүлсэн санагдана. Ер нь миний хувьд Л.Ө. өөрөө онцгойн билэгдэл болсон хүн л дээ. Дэргэд нь хичнээн энгийн эгэл жирийн нэгэн билээ гэдгээ мэдрэх шиг...

Тэгсэн чинь...

Гоё юм болсоон.




Өчигдөр нэг хүн намайг зурчлаа гээд үзүүлээд. Бүүр хол байдаг, амьдралдаа уулзаж үзээгүй нетийн л танил. Тэр хүнийг тийм авьяастай ч гэж мэдээгүй байсын. Гэнэтийн бэлэг сэтгэлд тун чиг сайхан. Яг үнэндээ надтай тийм ч төстэй санагдаагүйэ. Гэхдээ л бодохоор үнэн гоё. Нилээд дээхнэ бас нэг уулзаж байгаагүй хүн надад зориулж шүлэг бичжийсийн. Ингээд нэг шүлэг, нэг зурагтай болчлоо ямар гоё вээ :р

Зүүдлээд байгаам шиг...дулаахан, амттайхан 9 сар минь битгий дуусаасай~~~
9 сарыг дуусахлээр би гоё зүүдээ харамлан нойрноос сэрэх байх даа...
Он, сартай зүүд.

Эндхийн амьдрал зүүд юм.
Эргээд хэн ч түүнийг санахгүй.
Санахгүй байх тусмаа амттай санагдах
Сайхан зүүд юм, эндхийн амьдрал.
Мянган жилийн дараа бид дахин уулзлаа ч
Мартчихсан байна, энэ амьдралаа, энэ дурлалаа
Жаран жарны дараа бид дахин төрөвч
Жаргалтай явснаа, зовлонг хамт туулснаа санахгүй.
Санахгүй байх тусмаа амттай санагдах
Сайхан зүүд юм, эндхийн амьдрал.
/Б.Эрдэнэсолонго/






Өмнөх жилүүдийн 9 сард юу бичиж байснаа уншиж, дуу сонсож баахан уярав. Зарим нэг часхийсэн хөөрхөн бичлэг байна шүү овоо ккк. Зарим нь ч бүтэхгүйэ. Ер нь би наанаа энгийн юм бичсэн ч цаанаа зөвхөн өөртөө л ойлгогдом давхар утга санаа багтаасан байх нь олон. Эргээд бичлэгүүдээ уншихлээр тэр үед юу бодож, юунд шаналж, юунд баярлаж байснаа дахин санах юм, сонирхолтой.

"Ice Age 3"-ыг өмнө нь бас л 9 сард үзэж байсан байхын. Өнгөрдөг хагассайнд "Ice Age 4"-ийг нь үзсийн. Хулгайч цагдаа болж тоглосон тухайгаа бас тэсэхгүй энд бичихээс дээ ккк. Кино үзэх гээд хоёр жижиг хүүхэдтэй, наануу цаануу хүүе хаая гээд ухаан санаа самуурсан явтал тэр сиймхийг ашиглаад хулгайч утас суйлаад. Цүнх хөнгөрөөд явчих нь мэдрэгдээд эргээд хартал нэг гар хэнэггүй царайлаад цаашаа эргэжийнэ. Би цүнхээ шалгатал түрийвч, бас бус зүйлс байрандаа. Утас л алга шиг байхаар нь давхар хармаа хормойгоо нягталж хог новш ихтэй цүнхээ ухаж үзлээ байдгүй. Нөгөө гар чинь сэмхэн алхаад автуус руу яваад орчлоо. 2 хүүхдээ зам дээр хаячаад хулгайчийн араас давхиж ороод шууд л "Миний утсыг гаргаад ир" гэсэн. Тэгсэн юу ч болоогүйм шиг гаргаад ирдэг байгаа. Хөдөлж байгаа автууснаас орилж байж буугаад хоёр хүүхдээ дагуулж аваад эсэн мэнд киногоо үзээд ирсэн дээ. Нэг иймэрхүү паянтай.

27 comments:

  1. Weck mich auf, wenn September endet

    ReplyDelete
    Replies
    1. Ich wollte.

      Delete
    2. Ich will es auf Spanisch :D

      Delete
    3. Spainish: Despiértame cuando termine septiembre
      Français: Réveille-moi quand Septembre prend fin

      Delete
    4. kkk google хэдэн хэлээр орчуулдаг билээ?
      хөдөлмөрч хүн шүү тэгжаагаад.
      үүнээс өөр комментлох сэжүүр алга уу энэ удаад :р

      Delete
    5. Зургийн харылд

      Delete
    6. аватартаа хийцээн. Тэхдээ дахин давтан сануулахад надтай тун төсгүй :)

      Delete
    7. харагдахгүй л байнадаа

      Delete
  2. хахаха юун гоеын ккк
    юун хүнд утастайен, galaxy note yumuu эсвэл siemens S4 байх гээлүү ккк
    хулгайч нар кино театраар их эргэлддэг байхаа, хүмүүсийн жоохон анхаарал сарнидагийг андахгүй муу зэвүүн амьтад, чи харин ёстой мундаг барьсан байншд

    ReplyDelete
  3. би бас хүүхэд далимдуулж хөөрхөн хүүхэлдэйн кану этр үзчихдийшд, avangers-ийг хамгийн сүүлд үзсэн юм байна :)

    ReplyDelete
    Replies
    1. 11 сард хеерхен хvvхэлдэй ирнэ гэжээлээ шvv kkk

      Delete
    2. Бие хамгаалагчаар явж далимдуулж кану үздиймоо нтр хаха :P
      Хэн гэдэг хүүхэлдэй хаанаас ирэхийн яг хөөрхөн үү

      Delete
    3. http://sphotos-a.ak.fbcdn.net/hphotos-ak-ash3/539420_414482905267626_865652318_n.jpg

      Энэ оны 11-р сарын 02-нд Wreck-It Ralph нэртэй нэгэн маш сонирхолтой хүүхэлдэйн кино нээлтээ хийх гэж байна. Энэхүү хүүхэлдэйн кинонд дайсны тал байхаас залхаж сайн санаатан болохыг хичээж буй видео тоглоомны баатар Wreck-It Ralph хэмээх залуугийн талаар гарна. Мөн та энэхүү хүүхэлдэйн киноноос Street Fighter-ийн Chun-li, Bison, Ryu, Ken, Mortal Combat-ийн Kano, Smoke болон тоглоомын баатрууд болох Sonic, Pacman, Mario зэрэг сонирхолтой дүрүүдийг харах болно. Мэдээж 3D-ээр..

      хөөрхөн биш байвал над шиг шоконд орчив :р

      Delete
    4. хүүхдээрээ түрий бариад үздэг л газар, хүүхэд нь тэгсэн хүүхэлдэйн кану үздэг baby би биш вааййнннн гэж мэгүүл алваа кккк

      Delete
    5. https://fbcdn-sphotos-e-a.akamaihd.net/hphotos-ak-ash3/73947_259877237467052_329047019_n.jpg

      Ээж нар үзэж болохгүй хүүхдүүд үзнэ :P

      Delete
  4. Утсан дотор дvvрэн дурлалын тvvх байгаа болохоор тийм хvнд байдгиймаа :р

    ReplyDelete
    Replies
    1. аахахаха миний утас хөнгөн байгаагийн учир иймийм байна л даа, юучгүй хоосон утас ккк

      Delete
  5. Унтлаа ...
    Weck mich auf, wenn September endet

    ReplyDelete
  6. Oooh chi bol yag l Ulziitugs shig engiin hernee bas ontsgoi busgui shuu dee. Ene delhii iim humuuseer duuren baigaa ni yun goyo yum be... tegjiigaad uzii zuragdsan hurgiig chini :)
    Zorigtoi ba shuu bas hulgaich eldej huuguud 2 huuhdee orhiod guij baidag kkkkk

    ReplyDelete
    Replies
    1. тэрүүхэн хооронд яаж тэгж сэтгэсийн бүүмэдээ. Одоо бодох тусам улам аймаар санагдаад байхын

      Delete
  7. Huuhdees chuhal utas bsan bna kkk.
    Zurgiig chini harsaan. Shulgiig ni l odoo unshij uzmeer bna.

    ReplyDelete
    Replies
    1. шүлгийг нь аль эрт тавьсаан блог дотор байж л байгаа ккк

      инээмсэглэл гээд хайгаад үзээрэй :р

      Delete
  8. би Үзэхийн хязгаарыг аваад хөдөө явахаар унший гээд далд хийцөөн. Одоо очжаад сайхан уншина даа

    ReplyDelete
    Replies
    1. зарим нь үнэн гоё, зарим нь ммм...?

      Delete
  9. ter zarim ni mmmm, gedeg jishee ni gunigtai, haramsaltai gesen ug uu?.... ...bas yaruu nairagch urlagiin humuus hichneen jargal zovlongiin extreme yertuntsud amidardag yum be...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)