Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар"-ыг уншиж байхад түүнд зориулж бичигдсэн шүлэг, түүнийг зурсан хөрөг зураг зөндөө байдаг гэдэг нь их онцгой сэтгэгдэл төрүүлсэн санагдана. Ер нь миний хувьд Л.Ө. өөрөө онцгойн билэгдэл болсон хүн л дээ. Дэргэд нь хичнээн энгийн эгэл жирийн нэгэн билээ гэдгээ мэдрэх шиг...
Тэгсэн чинь...
Гоё юм болсоон.
Өчигдөр нэг хүн намайг зурчлаа гээд үзүүлээд. Бүүр хол байдаг, амьдралдаа уулзаж үзээгүй нетийн л танил. Тэр хүнийг тийм авьяастай ч гэж мэдээгүй байсын. Гэнэтийн бэлэг сэтгэлд тун чиг сайхан. Яг үнэндээ надтай тийм ч төстэй санагдаагүйэ. Гэхдээ л бодохоор үнэн гоё. Нилээд дээхнэ бас нэг уулзаж байгаагүй хүн надад зориулж шүлэг бичжийсийн. Ингээд нэг шүлэг, нэг зурагтай болчлоо ямар гоё вээ :р
Зүүдлээд байгаам шиг...дулаахан, амттайхан 9 сар минь битгий дуусаасай~~~
9 сарыг дуусахлээр би гоё зүүдээ харамлан нойрноос сэрэх байх даа...
Он, сартай зүүд.
Эндхийн амьдрал зүүд юм.
Эргээд хэн ч түүнийг санахгүй.
Санахгүй байх тусмаа амттай санагдах
Сайхан зүүд юм, эндхийн амьдрал.
Мянган жилийн дараа бид дахин уулзлаа ч
Мартчихсан байна, энэ амьдралаа, энэ дурлалаа
Жаран жарны дараа бид дахин төрөвч
Жаргалтай явснаа, зовлонг хамт туулснаа санахгүй.
Санахгүй байх тусмаа амттай санагдах
Сайхан зүүд юм, эндхийн амьдрал.
/Б.Эрдэнэсолонго/
Өмнөх жилүүдийн 9 сард юу бичиж байснаа уншиж, дуу сонсож баахан уярав. Зарим нэг часхийсэн хөөрхөн бичлэг байна шүү овоо ккк. Зарим нь ч бүтэхгүйэ. Ер нь би наанаа энгийн юм бичсэн ч цаанаа зөвхөн өөртөө л ойлгогдом давхар утга санаа багтаасан байх нь олон. Эргээд бичлэгүүдээ уншихлээр тэр үед юу бодож, юунд шаналж, юунд баярлаж байснаа дахин санах юм, сонирхолтой.
"Ice Age 3"-ыг өмнө нь бас л 9 сард үзэж байсан байхын. Өнгөрдөг хагассайнд "Ice Age 4"-ийг нь үзсийн. Хулгайч цагдаа болж тоглосон тухайгаа бас тэсэхгүй энд бичихээс дээ ккк. Кино үзэх гээд хоёр жижиг хүүхэдтэй, наануу цаануу хүүе хаая гээд ухаан санаа самуурсан явтал тэр сиймхийг ашиглаад хулгайч утас суйлаад. Цүнх хөнгөрөөд явчих нь мэдрэгдээд эргээд хартал нэг гар хэнэггүй царайлаад цаашаа эргэжийнэ. Би цүнхээ шалгатал түрийвч, бас бус зүйлс байрандаа. Утас л алга шиг байхаар нь давхар хармаа хормойгоо нягталж хог новш ихтэй цүнхээ ухаж үзлээ байдгүй. Нөгөө гар чинь сэмхэн алхаад автуус руу яваад орчлоо. 2 хүүхдээ зам дээр хаячаад хулгайчийн араас давхиж ороод шууд л "Миний утсыг гаргаад ир" гэсэн. Тэгсэн юу ч болоогүйм шиг гаргаад ирдэг байгаа. Хөдөлж байгаа автууснаас орилж байж буугаад хоёр хүүхдээ дагуулж аваад эсэн мэнд киногоо үзээд ирсэн дээ. Нэг иймэрхүү паянтай.
Weck mich auf, wenn September endet
ReplyDeleteWarum in Deutsch?
DeleteIch wollte.
DeleteIch will es auf Spanisch :D
DeleteSpainish: Despiértame cuando termine septiembre
DeleteFrançais: Réveille-moi quand Septembre prend fin
kkk google хэдэн хэлээр орчуулдаг билээ?
Deleteхөдөлмөрч хүн шүү тэгжаагаад.
үүнээс өөр комментлох сэжүүр алга уу энэ удаад :р
Зургийн харылд
Deleteаватартаа хийцээн. Тэхдээ дахин давтан сануулахад надтай тун төсгүй :)
Deleteхарагдахгүй л байнадаа
Deleteхахаха юун гоеын ккк
ReplyDeleteюун хүнд утастайен, galaxy note yumuu эсвэл siemens S4 байх гээлүү ккк
хулгайч нар кино театраар их эргэлддэг байхаа, хүмүүсийн жоохон анхаарал сарнидагийг андахгүй муу зэвүүн амьтад, чи харин ёстой мундаг барьсан байншд
би бас хүүхэд далимдуулж хөөрхөн хүүхэлдэйн кану этр үзчихдийшд, avangers-ийг хамгийн сүүлд үзсэн юм байна :)
ReplyDelete11 сард хеерхен хvvхэлдэй ирнэ гэжээлээ шvv kkk
DeleteБие хамгаалагчаар явж далимдуулж кану үздиймоо нтр хаха :P
DeleteХэн гэдэг хүүхэлдэй хаанаас ирэхийн яг хөөрхөн үү
http://sphotos-a.ak.fbcdn.net/hphotos-ak-ash3/539420_414482905267626_865652318_n.jpg
DeleteЭнэ оны 11-р сарын 02-нд Wreck-It Ralph нэртэй нэгэн маш сонирхолтой хүүхэлдэйн кино нээлтээ хийх гэж байна. Энэхүү хүүхэлдэйн кинонд дайсны тал байхаас залхаж сайн санаатан болохыг хичээж буй видео тоглоомны баатар Wreck-It Ralph хэмээх залуугийн талаар гарна. Мөн та энэхүү хүүхэлдэйн киноноос Street Fighter-ийн Chun-li, Bison, Ryu, Ken, Mortal Combat-ийн Kano, Smoke болон тоглоомын баатрууд болох Sonic, Pacman, Mario зэрэг сонирхолтой дүрүүдийг харах болно. Мэдээж 3D-ээр..
хөөрхөн биш байвал над шиг шоконд орчив :р
хүүхдээрээ түрий бариад үздэг л газар, хүүхэд нь тэгсэн хүүхэлдэйн кану үздэг baby би биш вааййнннн гэж мэгүүл алваа кккк
Deletehttps://fbcdn-sphotos-e-a.akamaihd.net/hphotos-ak-ash3/73947_259877237467052_329047019_n.jpg
DeleteЭэж нар үзэж болохгүй хүүхдүүд үзнэ :P
Утсан дотор дvvрэн дурлалын тvvх байгаа болохоор тийм хvнд байдгиймаа :р
ReplyDeleteаахахаха миний утас хөнгөн байгаагийн учир иймийм байна л даа, юучгүй хоосон утас ккк
DeleteУнтлаа ...
ReplyDeleteWeck mich auf, wenn September endet
Oooh chi bol yag l Ulziitugs shig engiin hernee bas ontsgoi busgui shuu dee. Ene delhii iim humuuseer duuren baigaa ni yun goyo yum be... tegjiigaad uzii zuragdsan hurgiig chini :)
ReplyDeleteZorigtoi ba shuu bas hulgaich eldej huuguud 2 huuhdee orhiod guij baidag kkkkk
тэрүүхэн хооронд яаж тэгж сэтгэсийн бүүмэдээ. Одоо бодох тусам улам аймаар санагдаад байхын
DeleteHuuhdees chuhal utas bsan bna kkk.
ReplyDeleteZurgiig chini harsaan. Shulgiig ni l odoo unshij uzmeer bna.
шүлгийг нь аль эрт тавьсаан блог дотор байж л байгаа ккк
Deleteинээмсэглэл гээд хайгаад үзээрэй :р
би Үзэхийн хязгаарыг аваад хөдөө явахаар унший гээд далд хийцөөн. Одоо очжаад сайхан уншина даа
ReplyDeleteзарим нь үнэн гоё, зарим нь ммм...?
Deleteter zarim ni mmmm, gedeg jishee ni gunigtai, haramsaltai gesen ug uu?.... ...bas yaruu nairagch urlagiin humuus hichneen jargal zovlongiin extreme yertuntsud amidardag yum be...
ReplyDeleteямар аймрын
ReplyDelete