Pages

23.1.12

Гоё ба муухай

Онгод орсон дээр нь дахиад нэг бичлэг хийчий.



Энэ улсаас таалагддаг зүйлс
1. Номын сан нь. Хаа сайгүй, алхаад орчмоор ойрхон зайнд хэн ч үйлчлүүлэх боломжтой, тухлаг тохилог, орой болгон ном уншуулдаг дээрээ байгаа охинд маань бүр авралын газар. Тэр болгоныг худалдаж авна гэдэг бүткүү нь ойлгомжтой. Монголдоо ганц гоё хүүхдийн номын сан нээх юмсан гэдэг миний мөрөөдөл.

2. Тоглоомын талбай. Энэ бас л хүүхэдтэй холбоотойм байна. Зуны хар халуунд тоглоомын талбай бүр усаар шүршиж сэрүүцүүлдэг төхөөрөмжтэй. Хүүхэд багачуудад чухам жаргалын орон гэдэг нь л тэр байх.


3. Өргөн зам, парк хийх хангалттай талбай. За гэхдээ энэ ч миний амьдардаг хотод л хамааралтай байхаа даа. Торонто руугаа бол бас л алалцдагийн байлээ. Манай энд бол сайхан шд. Над шиг далий мурий тавьдаг гарууд холхон шиг зайтай газар очоол тааваараа далийлгаад орхиход амар ккк. Замын түгжрэл гэж бараг байхгүй.

4. Агаар сайхан. Уур амьсгал нь со-г бодвол хуурай ч гэсэн монголыг бодвол чийглэг. Яг нэг сайхан таарсан. Со шиг бүгчим биш салхитай, монголтой ер нь төстэй.

5. Худалдаж авсан юмаа буцаах амархан. Анх аймаар санаа зовоол хургаад л очсон чинь гялс буцаачихлээр нь бүр гайхдаг байсан. Одоо бол хэмнэлтийн нэг хэрэгсэл болгож байна, 15-30 хоног түр хэрэглэчээд буцаагаад өгсөн ч ямар нэг асуудалгүй мөнгөө эргүүлээл авчна.

6. Онтарио нуур гоё юм байнаа...

За одоо онцгүйг нь жагсааж өгнөө.

1. Хүнд сурталтай, удаан. Со-гийн хурдан үйлчилгээнд дасаад муу зан сурсан тал ч бий байх. Юм л бол бөөн бичиг цаас, захиа ирж очно. Тэр хэмжээгээр цаг алдана, хог новш цугларна. Ирээд жил болоогүй байхад 2 хавтас дүүрэн бичиг, хайрцаг дүүрэн тасалбар (receipt) цуглууллаа. Электрон байдлаар мэдээлэл хадгалагдана гэж огт байдгүй бололтой, заавал цаасан дээр хэвлэсэн юмаар л нотолгоо баталгаа хийнэ гэнэ. Үнэн ядаргаатай.

2. Тэнэг үнэтэй. Дээрээс нь зүсэн зүйлийн нэмэгдэл заавал дагалдана. 10 доллар гээд бичсэн юмыг татвартайгаа нийлээд хэд болох бол гэж нэг гашилна, анх бодож байснаас ямагт, дандаа үнэтэй болж таарахад нь гол харлаж бас нэг гашилна. За тип өгдөгийг бол одоо дурдахаа больчий. Сонин сонин юман дээр маш өндөр үнэлгээ өгсөн байх нь боож үхэх ч багадмаар. Залгаж байгаа хүний дугаарыг харах, voice mail зэрэг үйлчилгээ 8-10$, машины даатгал тэнгэрт хадаад бүр сансарт ниссэн үнэтэй, үүний араас байр, хүүхдийн цэцэрлэг бас нисээд хиймэл дагуултай найзлацан. Банканд мөнгөө хийгээд картаараа гүйлгээ хийх болгондоо шимтгэл төлдөг, тэр нь бас аймшгийн кинонд тоглуулмаар үнэтэй. Бас ... бас ... бас... гээд энэ жагсаалт нилээд урт болноо ккк. Аль болгоныг бичиж барахав.

3. Хулхи. Эсвэл их дөвөргөж рекламддаг ч гэхиймүү. Жирийн үйлчилгээний газрууд, дэлгүүр хоршоо ч дүүрч гэхэд төрийн байгууллага, албан ёсны арга хэмжээ нь нуль уран панаал. Эсвэл би бичсэн чигт нь итгээд гоё юм төсөөлж очсон буруутай байж болох л. Юутай ч их олон зүйл дээр реклам, танилцуулга нь бодит байдлаа гүйцэхгүй, урам хугарсан тохиолдол дийлэнх байсан. Шинэ жилээр л гэхэд countdown, салют буудах гээд сүпер юм болно гээд л хөөрцөглөөд очтол юу вээ, шал миа байдгийн. Янз бүрийн сургалт, үнэгүй, шинээр ирэгсдэд зориулсан гээд л, яг очоод үзвэл хэрэг болох зүйл тун цөөхөөн. Ихийг хүсэж хүлээсэн би өөрөө буруутай л доо ер нь бол.

4. Үнэнч биш юм шиг санагдсан. Дэлгүүрт тооцоо хийгээд гарахдаа заавал нягтлахгүй бол хариулт нь дутуу ч юмуу, хямдруулна гэснээ хямдруулаагүй ч юмуу, илүү дутуу юм бичигдсэн байх магадлал өндөр. Над шиг хайнга хүнд энэ их хэцүү. Яв цав тооцоотой байдаг газар дасаад муу зан сурсны гай л даа. Бас кредит кардтай холбоотой асуудал хоёр ч үүсчлээ. Миний карднаас надад хэлэлгүй мөнгө аваад, бүр өөр хотод ашиглаад явжийсан хэрэг гарсан. Юм л бол өнөө амны уншлага болсон улстайгаа харьцуулах юмдаа, гэхдээ тэнд 10 гаран жил болохдоо ганц ч тохиолдоогүй явдлууд энд үүсэх юмаа ккк.

5. Хоол муутай, нэг бол шорвог эсвэл тослог. Аа мэдээж үнэтэй чухал газраа сайхан байх л даа. Гарын доор гадуур зардаг нь, дэлгүүрт хагас бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн нь дандаа тиймэрхүү. Үүний сайн тал нь гэртээ төрөл бүрээр нь хоол унд хийж сурч байна даа. Ололттой хэрэг :р

За дараа санахаараа үргэлжлүүлий. Ер нь бол хөгжлөөрөө Америкийг гүйцэхгүй, далбаан доор нь явдаг хэрнээ хэлбэрдэлт загвардалт нь дийлдэхгүй, хямсгар, үнэтэй хоёр нь Англи шиг, удаан нь яст мэлхий шиг, өндөр татвар аваад ядуу хүмүүстээ цацаад байдгийг нь бодохоор одоо хаанах шиг ч юм дээ. Нэг бол тасарцан баян, эсвэл бүр үгээгүй ядуу хүн л энд сайхан амьдарнаа. Эмзэг давхаргад багтаад явчуул тэжээлгээд амар байхым шиг байгаан.

Гэхдээ энэ бүхэн зөвхөн миний нүдээр л харсан дүгнэлт шүү дээ. Энэ улсаас юуг хүсэн хүлээж ирсэн, ер нь амьдралдаа чухал гэж боддог хүчин зүйлс нь юу вэ гэдгээс хамаараад сайхан муухайг ялгаж салгах нь тэс өөр болох бизээ. Дээр дурдсан онцгүй талуудыг даван туулаад дасан зохицоод амьдары гэвэл болохгүй юмгүй. Гэвч, тэгэх хэмжээний үнэ цэнэтэй юу? Тэгснээрээ би юуг алдаж юуг олж авч байгаа билээ??? гэдэг дээр ойрдоо жоохон төөрөлдөөд л байна.

Асар урт бичлэг уншсанд баярлалаа :р

24 comments:

  1. хамгийн эхэнд хэлэхэд урт санагдсангүй, сонирхоод явжээтэл дуусчиж, би ч гадаадад амьдарч байсан хүн биш, сонсоод байхнээ солонгост амьдарч байсан хүнд баргийн орон таалагддаггүй юм шиг байналээ, хамгийн таатай улс чинь Со юм бишүү, Со-д 2 жил сураад дараа нь Англид сурахаар очсон найз маань үгээ хэлж үсээ зулгааж байгаал ирсэн, үйлчилгээ муу хямсгар, оюутны байр гэж авах юмгүй гээл, Со-д тэхэд оюутны байр нь л гэхэд жаргалын орон байсан гэдэг

    тэхээр төөрөлдөх нь аргагүйээ, монголд ирүүл чи бүр боож үхэх байхаа кккк, канадаас жоохоон л доор л доо :P, хүнд сурталтай хүмүүс нь ууртай, паркинг хийх газар байхгүй гээл ккк

    ReplyDelete
    Replies
    1. Anh haana dassanaasaa boldgiim shig bgaan. End bdg neg emegtei bol sog uzehgui tend yostoi dasahguim bn gej ugleseer canadad irees tun setgel hangaluun bdg. Anh Londond bsiin gesen. Endhiin gehiimuu esvel buur urniin lifestyle gehiimuu daschihval ergeed so shig niigemd bachuuraad bdg geseen kkk. Bi ch argagui so olon jil bolohoor end ingeh n argagui l dee

      mongol bol uur shdee. Medeej muuhai sanagdah yum iluu ih ch biz. Gehdee uuriin huuhed tsarai muutai ch bsn.huurhun sanagddag. Turj ussun nutag gdg yaj ch bodson uyagdah yum olon saihan sanagdana gej boddiin. Aa harin manai ohin baga nasaa mgld unguruuhgui bol hunii hun boloh bhaa

      Delete
    2. Neeree l dassanaaraa boldog bhdaa. Huuhded bas yamar sanagdah Bol Sanaa zovoh yum yasanch ih yumdee. Yostoi l tsag no boloogui uchirliin tuluu tsagaasaa ert shanalah hereggui geel tuhain tuhain uyedee uchir ni oldool yavah bhdaa

      Delete
  2. YMd hariu ugj dusolooch :)

    ReplyDelete
    Replies
    1. YM hariund maani hariu ugnuu:-)

      Delete
    2. ooyo l de ene chen yun lag boltsii kk

      Delete
  3. " Юуг алдаж байж олж авснаар нь амжилтаа дүгнэ "

    " Сиймхий ч гэсэн гэр минь
    Сэгсгэр ч гэсэн ээж минь " гэсэн үгс байдын байна :P

    ReplyDelete
    Replies
    1. Manai anon ih googledenee kkk (hanna)

      Delete
  4. Асар урт санагдсангүй ээ. Би бас нэг иймэрхүү юм бичих юмсан гэсэн ч залхуу нь хүрээд байхымаа. Энд бол их үнэнч санагдаад байгаа. Яахав дийлэнх нь л байх л даа. Тэр харин юм буцаах их гоёоо хаха, гэхдээ авч ирчээд таалагдахгүй болуул буцаачиж байгаа. Бас тэр үнэндээ такс ороогүй байдаг нь ядаргаатай шүү. Зарим дэлгүүр нь такс бодсон л байдын, зарим нь бодоогүй л байхын. Хаха мэдкү мэдкү, гэхдээ энд ер нь удвал дасцрах шинжтэй, заза бичлэг хиймээр санагдчихлаа, блогруугаа орох минь

    ReplyDelete
    Replies
    1. haa gazriin ooriin gesen neg ontslog bna ldaa taalagdana taalagdahgui gedeg huvi hunii tevcheer zan aviraas bas dasan zohitsoh chadvaraas l shaltgaalah baih geed bid chin nuudelchid bargiin asuudliig oortoo ashigtaigaar olj haraad shiideed yvchina doo


      nogoo olon zaluusaas hariu alga uuu naiz mini

      Delete
    2. удвал дасжил таарна л даа, тэхдээ энд дасаад хэрэг байна уу л гэж бодохын, бүх насаараа амьдрах газраа очиж дасан зохицолдолгоогоо хийж эхэлсэн нь онох юм шиг санагдаад байх юм.

      аа бүр паранц, энэтхэг гээд хадуураад явцышд ккк. тэд нарыг тэхдээ хаяцоон. монгол залуу бол хүлээж авнаа. холоол олдохнуу яахнуу.

      Delete
    3. Yer ni bol mongol yavlaa gejuu?
      Bdag l negen yag heljee, mongolchuud dasan zohitsohdoo sain gej.
      Minii bodloor, setgel chini haana bna, tend l biyee bailgaval gadna dotno ni zohitsood evtei baih baihdaa gesen.

      Delete
    4. миний хувьд сэтгэлд нийцсэн, дуртай ажил байгаа газар л бие минь баймаар байгаан. Тийм ажил энд үү эсвэл монголд уу гэдгийг хайн сурвалжилж байна даа ккк.

      Delete
    5. Naadah chini unen shuu. Neeree l durtai ajilaa hiigeed ur buteemjtei yavahad setgel hanamjtai baidagdaa.

      Delete
  5. Түүнээс гадна бас амьдралын ямар үедээ хаана байснаас шалтгаалж дасах үйл явцын хурд болоод бэлтгэл бас өөр байгаад байх шиг байдын шүү. Миний бодлоор 25-с доош насанд хаа нэг газар өөрийн байраа олох асуудал арай дотоод зөрчил багатай юм шиг кккк. Энэ үед мэдээж хураасан хуримтлуулсан туршлага болоод зан авир мөн амьдралын философи нимгэн байдаг нь дасан зохицох, хүний орчныг өөрийн болгоход хялбар болгодог байх...

    ReplyDelete
    Replies
    1. харин тиймээ. 25 гэлүү 30 хүртлээ хувь хүн төлөвшдөг гэсэн, үлдсэн бүх амьдралын туршид тэр нь нөлөөлдөг гэхээр шинэ орчинд дасах чадавх буурсан нь аргагүй байхаа

      Delete
  6. baahan yum bichsen chine orsonguie gejj

    ReplyDelete
    Replies
    1. юу гэсэн байсийн болоо, завтай үедээ дахиад бичээрэй хэхэ

      Delete
  7. Гоё блог оллоо. Оны эхээр олчоод сэтгэгдэл бичих гээд завгүй удлаа. Бараг бүх бичлэгийг тань уншаад дууслаа. Ноднин зун танай наагуур баахан харайлгаж байгаад ирсий ш дээ.

    Энэ сэтгэгдэлд шууд хариу бичдэг нь миний блог дээр болдоггүй ээ. Тусгай программ суулгадаг юм уу. Туслаач хэ хэ хэ. Баярлалаа

    ReplyDelete
    Replies
    1. тиймүү? минийх цаанаасаа л гэнэт ийм болцийшдээ би ямар нэг юм оролдоогүй. чинийх яагаад болохгүй байгаан болдоо

      Delete
  8. Sain uu,

    Ontariogiin neg jijighen "tosgon" bol Canada uls bish l dee. Er n gadniihan ene ulsad irchiheed muulaad suuhiig bi ogt demjdeggui. Ene uls bidend ih bolimj ugdug: chadal chin baival sur, ajilla, saihan amidar, ur huuhduuddee ch bas bolomj ug. Bugd huulia barina, hudal helehgui huurahgui, tegeed boloo bish uu. Tiimees "minii duu" eyereg bodoltoi baij end sanasnaaraa saihan amidrah baih daa. Haana ch belen hool baihgui, gehdee bolomj bii. Amjilt husie!

    ReplyDelete
    Replies
    1. Haana ch belen hool baihgui, gehdee bolomj bii. Энэ үгтэй чинь 100% санал нийлж байна, угаасаа бэлэн хоол хайж амьдарч байсангүйэ. Биеийн амрыг хайсан бол анхнаасаа танихгүй мэдэхгүй орчинд зүтгэж ирэхгүй байсан байх. Боломж хаана ч байгаа, заавал энэ улсад тэр боломжийг хайх шаардлагагүй гэдэгтэй та бас санал нийлэх бизээ. Ямар ч байсан миний хувьд тэгж бодож байна. Төрөлхийн сониуч гэхүү, биеэр үзэж мэдрэхийг хүсдэг зандаа хөтлөгдөөд дассан орчин, ажил төрлөө орхиод энд ирсэн, жилийн хугацаанд өөрийнхөө хэмжээнд танилаа мэдэрлээ. Цаашдаа би энд амьдрахыг хүсэж байна уу үгүй юу гэдгээ одоо дахин нэг эргэж харах боломж олдож байна, үүндээ өөрийн хэмжүүр, дүгнэлтийг ашиглах нь миний эрх мөн байх гэж бодож байна.

      Бүхэл бүтэн улсыг дүгнэх гэж оролдох нь утгагүй, би зөвхөн өөрийн нүдээр харсан бодлоо л бичсэн гэдгээ дурдсан байгаа. "Сайхан амьдрал" гэдэгт яг юуг багтааж ойлгодог вэ гэдгээс хамаараад бүх юм өөрчлөгдөнө бизээ. Миний хувьд таалагдсан нь ч байна, таарахгүй нь ч байна, үүнийгээ л бичсэн юм.

      Bugd huulia barina, hudal helehgui huurahgui гэдгийн тухайд үнэхээр тийм байх гэсэн бат итгэлтэй ирсэн чинь харин бага сага гэлтгүй хуурамч дүр төрхийг олж харсандаа их урам хугарсан тал бий. Магадгүй миний байгаа жижиг тосгоны л дүр төрх байж болох юм л даа. Монголд бол нүдээ аниад өнгөрч магадгүй жижиг зүйлсийг би томруулдаг шилээр харсан ч юмуу...

      Миний хувьд энд амьдардаг олон хүн Канадыг муулах биш харин биширч ярихыг л сонссон. Эргүүлээд Монголоо их муулахыг бас сонссон. Хүн сэтгэл зүрхний эх орноо муулахыг сонсоод дургүйцдэг нь аргагүй байх, би ч мөн Монголоо муулаад суудаг хүмүүст дургүй, өмөөрмөөр санагдаад байдгийн. Энүүнтэй адилаар миний бичсэн зүйлс танд таагүй санагдсан байж болохыг бүрэн ойлгож байнаа. Ирчээд муулаад тэгсэн мөртлөө явдгүй хүмүүсийн нэг нь лав болохгүй гэдгээ мэдэж байна, цаг хугацааны асуудал болохоос энэ улсаас дурсамжаа үүрээд буцах өдөр удахгүй байхаа гэж найдаж байна даа. Танд болоод танай гэр бүлийнхэнд амжилт сайн сайхныг хүсье.

      Delete
    2. Ene odoo yu ve? Joke esvel tsetserlegiin huuhduud blog unshaad, comment uldeedeg bolson?
      "Minii hairtai orniig bitgii muulaad bai, minii durgui hureed bna .. wawawa".
      Bas "minii duu" gechihjee :-)

      Delete
  9. Пээ базарваань барианы шилтэй компоот гэж яасан их юм бичээв дэй

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)